Монголдоо ирээд яг нэг сар боллоо. Энэ хугацаанд юу хийж өнгөрүүлснээ багцлаад нэг бодож үзэв.
1. Бүтэн долоон жил гаран нутгаасаа хол байж байгаад эх орондоо суурин амьдрахаар ирсэн.
2. Мэргэжилээрээ ажиллаж байгаа.
3. Ажлынхаа хажуугаар зав зай гаргаад боломж, бололцоогоороо хотоос гарч хөдөө явсан.
4. Хотоос гарч амралтад явсан.
5. Өөр бас хувийн амьдралд эд хэдэн үйл явдал тохиолдсон.
За ингээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Эхний 14 хоног ч яахав. Ирээд удаагүй байсан болохоор монголдоо ирлээ. Сайхан байна гэж хөөрсөөр байгаад л таарсан. Ах, эгч, хамаатан садан, эмээгийндээ очиж хүндтэй зочин нь болоод…
Сүүлийн 14 хоногт нь бол Монголын нийгэмд болж байгаа процесс, улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүсийн ахуй амьдралын талаарх объектив ойлголттой болсон байгаа юм. Тэгээд л нийгмийн уур амьсгал, хүмүүсийн хувийн соёл, нийт монголчуудын биеэ авч явж байгаа байдал сэтгэлд нийцэхгүй болж ирэв. Хоёр дахь эх орондоо байдаг нийгмийн дэг журам, хүмүүсийн хувийн соёл, ахуйн соёл зэргийг өөрийн эрхгүй үгүйлээд байна. Өмнө нь зуны амралтаар монголдоо ирж байсан ч төдийлөн анзаардаггүй байсан наад захын олон зүйлсийг мэдрэв. Монгодоо суурин байдлаар амьдараад ирэхээр эргэн тойрон, хүрээлэн байгаа орчиноо илт голж байна. Хотын хог, бохир заваан байдал, нийт монголчуудын бүдүүлэгдүү зан ааш, харьцааны соёлын доройтолыг гүн мэдэрч хилийн дээс алхаад буцаад явмаар хүсэл төрж байна. Орчин тойрон нь “сайнгүй”, хүмүүсийн харьцааны соёл “хэтэрхий доор” байхыг мэдрэх тусам бухимдаад байна. Гэхдээ төрөлх эх орон минь ирээдүйд хөгжиж, хүмүүсийн харьцааны соёл ч дээшлэх байх гээд л найдахаас даа.
2 comments:
torloh ih orondoo baigaa ni goyo ch gesen amidrah nohtsol ni ugaasaa hetsuushdee. tegeed hezee saijirch deeshleh bol geed bodhoor olon jil heregtei yum shigee. dor hayaj l 10-20 jil heregtei boloh baih. gehdee odoo baigaa shigee yu ch hiihgui yu ch buteehgui bol tegeed l ene heveerei baina baih
harin tiim ee
Post a Comment