skip to main |
skip to sidebar
Бодлын бороо сэтгэл ороод
Өчигдөр ажлаа тараад гэртээ ирээд маргааш өмсөх хувцасаа бэлдээд сууж байтал “Хүрээд ирж чадах уу? Т.... гэдэг газар байна” гэж нэг хүн утасдав. Орой хийх ажилгүй байсан болохоор “За очноо” гэж хэлээд дараа нь гэнэт очих у болих уу гэж жаахан эргэлзэв. Тэгээд за за дүүрсэн хэрэг очоод үзье гэж бодлоо. Ингээд хотын төвийн дүрэгт байдаг жижигхэн кафед яваад орлоо. Тэнд таньдаг, таньдаггүй нийлээд 5 хүн сууж байна. Таньдаггүй гурваас нь би баахан байцаалт авлаа. Хэн гэдэг, юу хийдэг, юу сонирхдог вэ гээд ... Тэгж байтал нэг ч уулзаагүй байсан Особу өөр нэг танилтайгаа хүрээд ирлээ. Хэзээ ирээв, яаж амарч байна, хэзээ буцаад хоёр дахь эх орон руугаа буцаад явах гэж байна гээд л бас баахан юм шалгаасан байх. Нөгөөхөөс нь ч бас адилхан асуулт тавьсан санагдаж байна. Особугийнхан ч нэг их удалгүй салах ёс хийгээд явцгаав. За тэгээд би баахан хүн шалгаанж суунгаа хоёр грушик шар айраг уучихаад шөнийн 12 цаг 30 мин гээд тэр кафегаас ганцаараа гарлаа. Нөгөө хэд ч аргагүй л ... гэсэндээ аймаар аймаар сүрхий юм асуух юм аа гээд л ард хоцорсон доо. Тэгээд гэртээ ирлээ. Шөнө нь нойр хульжаад баахан юм эргэцүүлж бодов. Бодолын бороо сэтгэлд ороод.... 2007-07-25
2 comments:
ug ni ih dald bichsen yum shig bainaa. saya unshsan chin buh il baina shuu. yor ni chamaig medhed amarhan shinjtei shuu gesen hehe
to ERSHUU> Minii bichsen yumnaas dald utga sanaa haigaaad heregui ee.
Post a Comment