2007-07-26

Монголчуудын тухай хатуу үгний үргэлжлэл буюу “өвөрмөц кайф”

Сүүлийн үед би амьдарч байгаа орчиндоо шүүмжлэлтэй ханддаг болоод байна аа. Үүний өмнө Улаанбаатар хот хогондоо дарагдсаны буруутан нь “би л ганцаараа болж байвал бусад нь хамаагүй гэсэн өөдгүй “хувиа хичээсэн, аминчхан” үзэлтэй монголчууд өөрсдөө юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Харин энэ удаа монголчуудын дунд нийтлэг байдаг нэг том дутагдалын талаар бичмээр санагдав. Гудамжаар явж байгаа хүмүүс хаа таарсан газраа хог хаяж, нус цэрээ нийдэгээс гадна хажуугаар зөрч яваа хүнийг түлхэж, мөргөж “хувь хүний эрх чөлөөнд” халддаг сонин заншилтай хүмүүс. Монголд хүний гутал, хөлөн дээр гишгэх нь тийм ч сүртэй хэргийн тоонд орохгүй. Бусдын хөл дээр гишгэчихээд уучлаарай гэхээсэ илүү хэн чамайг надтай ойрхон алхаж яв гэсэн юм ПИЗ… минь. Хохь чинь за юу… гэх утгатай үг хэлэх хүн олон байх гэж бодож байна. Миний л мэдэхээр гадаадын хүн ам ихтэй “мегаполис”-д гудамжинд алхаж яваа хүмүүс бүгдээрээ зүүн гар талаа барьж алхахыг хичээдэг. Москвагийн метроны станцуудыг холбосон газар доорх туннель, хүн их холхидог төвийн гудамжинд л лав ийм бичигдээгүй дүрэм үйлчилдэг юм. Яг л машин замын эсрэг, сөрөг урсгал шиг. Энэ нь ч амар юм шиг. Хэрэв баруун тийшээ алхаж байгаа хүмүүсийг сөрөөд өөдөөс нь харайлгах юм бол зорьсон газраа хүрэх гэж нэлээн юм болно. Өөдөөсөө ирж байгаа хүмүүсийн их урсгалтай мөргөлдөөд урагшаа явахгүй.

Харин Улаанбаатарт бол ийм бичигдээгүй хууль байхгүй. Хүн хүссэн газраараа алхаад явж болно. Улаанбаатарын гудамжаар алхаж явахдаа анзаарсан нэг юм нь бөөнөөрөө яваа хүмүүс явган хүний замыг тэр чигт нь эзэгнээд залхуутай удаан алхах юм аа. Тэгээд олуулаа хэлхэлдэж яваа хүмүүс араасаа явж байгаа хүмүүсээ урдаа оруулах, өөдөөсөө ирж байгаа хүнтэй зөрөхийн тулд зам тавьж өгөх тухай ямар ч ойлголт байхгүй. За тэгээд нийтийн тээврийн унаанд бол үнэхээр аймшигтай дүр зураг ажиглагдана. Автобусанд орох гэсэн хүмүүс автобуснаас бууж байгаа хүмүүсийн өөдөөс шууд л дайраад, урагшаа зүтгээд байх юм. Зорьсон газраа ирсэн хүмүүсдээ автобус, троллейбуснаас буух боломж олгохгүй зүтгэх нь ямар учиртай юм бол оо? За тэгээд том оврын ч бай, жижиг оврын микро автобусанд ч гэсэн ялгаагүй хүмүүс бие биенээ налаад дүүжлэгдээд явах юм. Хэн нэгэн хүний биед хүрэхээ юман чинээ бодохгүй. Урдаа, хойноо, хажуудаа яваа хүнээс тодорхой хэмжээний зайтай зогсож сураагүй юм. Тэгээд хамгийн хэцүү нь усанд ч ороогүй хир буртаг, тааламжгүй юм үнэртүүлсэн хүмүүс шахаад зогсчих юм. Эндээс монголчууд гудамж талбай, олон нийтийн газар, нийтийн унаанд явахдаа таньдаг, таньдаггүй хамаагүй хажуудаа яваа хүнээ налж, шахаж “кайф” авдаг этгээд зуршилтай ард түмэн юм аа гэдэг дүгнэлтийг би хийж байна. Бусдыг налж шахаж зогсох үзэгдэл дан ганц нийтийн тээврийн унаанд ч биш, бас бүх төрлийн үйлчилгээний газар ажиглаж болно. Жишээ нь өчигдөр би дүүгийнхээ хугацаа нь хаагдсан сим картыг сэргээлгэхээр ТЕДИ төв оров оо. Тэгсэн чинь баахан оочер дугаар. За тэгээд оочерт нь зогслоо. Гэтэл миний ард ирж оочерлож байгаа хүн над руу бүүр учиргүй налж ирээд л зогсох юм. Өчигдөр халуун байсныг ч хэлэх үү. Тэсэхээ байгаад та намайг дэндүү шахаад байна. Та надаас жаахан зайтай зогсооч гэх хүсэв. Тэгсэн чинь нөгөө хүн маань над руу бараг л үзэн ядалтын харцаар ширтээд “Би яасан юм. Юун нь болохгүй байгаан? Шал сүртэй юм” гэдэг байгаа. Миний нүд бүүр орой дээрээ гарах шахав. Хүний биенд хамаагүй хүрчихээд чамайг налаад зогсоход яадаг юм гэсэн утгатай үг хэлж байдаг хөлдүү толгойтой хүн цөөхөн л байгаасай даа гэж дотроо залбирлаа. Дэлгүүр, бусад үйлчилгээний газарт ч бас бие биенээ налж шахаад “таашаал” авах үзэгдэл манай Монголд их газар авчээ. Ийм зуршил монголчуудад хэзээнээс бүрдсэн юм бол? Хотын соёлд сурах ч болоогүй байна даа.

Хотын соёл гэснээс өглөө болгон ажилдаа явахдаа “халтуурын” гэгддэг хувийн хөлсний тэргээр хөл залгуулж байгаа. Офист суугаа ажил хийж байгаа болохоор хөдөлгөөний дутагдалд орж байх шиг байна. Тэгээд орой ажилаа тараад гэр рүүгээ заавал алхаж явдаг болсон. Одоо зуны урин дулаан цаг тул алхаад явахад ч хэцүү юм алга. Өдөржингөө компьютерийн өмнө сууж, бас өдөр бүр тодорхой хэдэн минут 1000 ваттын хүчтэй хурц гэрэлд шаруулдаг болохоор ажлын дараа алхаж явах нь хэрэгтэй юм аа. Нийтийн унааг бол тоож суухаа болиод удаж байна. Улаанбаатарын тухай миний хатуу үг үргэлжилнэ ээ...

2007-07-23

5 comments:

jj.somethoughts said...

1000Watt-iin gerel tsohidog yamar ajil baij taarah uu? TV yum bh daa, hmm...(yu bj boloh uu gej bodov)

ershuu said...

neeree yaaag unen bi bas tanihgui hun bied hurheer uur hureed baidag yum. oyutan baihdaa ch mikrond suugaad oir haviinhaa humuusruu yarvaij yavsaar baigaad taardag baij bilee hehe. yalan guya zun bol buur ch muuhai humuusiin holstei gar bie ni nadad hurheer shuud l avaad hayamaar sanagddag. bi bol shuud l uuchlaarai garaa avchih uu geed l esvel uuchlaarai joohon tsaashaa bolchih uu geed l helchihdeg baisan. ugaasaa yarvaisan hun suugaad baihaar humuus tegeed neg ih hurdeggui yum do hehe

MNED said...

to JJ.SOMETHOUGHTS> chinii blogt bi ordog bolmoor bna. Yah u?

MNED said...

to ERSHUU> tiim uuu? Medmeer yum bna. khoo. Bi dandaa l ineemseglej yavah durtai. keke

ershuu said...

ineemseglej yavah ni heregtei ch yumuu esvel goyo ch gesen tiim nohtsold bol ineemsegleed baidagguishd hehe :P