2007-07-22

Аминчхан үзэл

Монголчууд бид амиа хичээсэн муухай хүмүүс юм аа. Амиа хичээдэг зантай болоход нь өвөг дээдсийнх нь амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх гэдэг дүгнэлтийг би хийв. Яагаад ийм амиа хичээдэг зантай болчихов?

Өвөг дээдсийнх нь амьдралын хэв маяг – нүүдэлчин. Таны өвөг дээдэс дор хаяж 100, цаашлаад 800 жилийн тэртээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Удам судраа ухаад үзэх юм бол манай удамд, миний өвөг дээдэс ч бас нүүдлийн мөал аж ахуй эрхэлж байсан хүмүүс. /Ардын хувьсгалийн дарааханаас л хот хүрээ газар бараадаж, дараа нь би 20-р зууны 80-аад оны үеэр УБ-д төрсөн юм даг./ Нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан хүмүүсийн нэг онцлдог нь амьдралынхаа хэрэгцээний бүх зүйлийг бие дааж хангадаг байсан. Малынхаа махыйг идээд, сүүг нь боловсруулж цагаан идээ гаргаад, арьс үсээр нь гутал хувцасаа хийгээд... За яахав хаяа нэг цагаан хэрэм давж хятадуудаас даавуу, даалин, торго дурдан авдаг байсан биз...

Ингэхээр нүүдэлчид өөрсдийнхээ хэрэглээний ихэнхи зүйлсийг өөрсдөө хангаж байна. Арилжаа наймаа хийгээд байх шаардлага бараг байдаггүй байж. За яахав хаяа нэг хурдан мориний наймаа, холио солио хийдэг л байсан байх.

Яг ийм амьдралын хэв маягтай хүмүүс амиа бодох, амиа хичээх, аминчхан үзэлтэй болж төлөвшжээ. Хотжих процесс Монголд 20-р зууны 50-аад оноос хойш л явагдсан. Жинхэнэ хотын уугуул иргэд бөөн бөөнөөрөө мэндэлсэн нь 1950, 1960-аад он. Тэр үед л нөгөө УБ-ын анхын европ загварын хороолол 40, 50-н мянгат баригдсан юм чинь. Суурин газрын соёл иргэншилтэй бусад ард түмэнд ийм аминч үзэл бага байдаг юм шиг. Нэг жишээ авъя л даа. Хотын аль нэгэн байранд гал түймэр гарлаа гэхэд бусад айлуудад нь галын аюул давхар нүүрлэнэ. Иймд тэр байрны хүн бүхэн гал, усны гамшиг гарах вий гэж үргэлж санаа тавина. Гэтэл нүүдэлчин, мал дагаж хөдөө амьдардаг айлд гал гарлаа гэхэд хүмүүс “Аан, тэднийх гал алдаж гэнэ ээ. Зайлуул. Хэцүүхэн л юм болж дээ” гэх ухааны юм яриад л өнгөрнө байх.

Эндээс ургуулаад бодохоор том ялгаа харагдаж байгаа биз. За тэгээд миний хэлэх гэсэн хамгийн гол санаа нь монголчуудын энэ аминчхан үзэл нь хөгжил дэвшилд хүрэхэд нь асар их саад болоод байгаа юм аа. Хамгийн наад захын жишээ: Улаанбаатарын гудамжаар явж байгаа 5 хүн тутмын 3 нь шүлсээ хаях юм аа. Ичиж зовох ч үгүй хээвнэг шүлсээ хаяна гээч. Шүлс ойр орчиныхоо 25 метр квадрат агаарт тарж, ууршдаг гэж нэг номноос уншиж байсан юм. Шүлс агаарт ууршихдаа өөр бусад агаарт байдаг бодистой урвалд орж халдварт өвчин тараадаг гол эх үүсвэр болдог. Монгол агаар дуслын замаар халддаг, бохир гарын өвчин их гардаг юм байна лээ. Хүмүүс нь амьдардаг орчиндоо анхаарал тавихгүй, шүлсээ, нус, цэрээ хаяад яваад байхаар өөрсдийнх нь эрүүл мэнд яаж сайн байхав дээ. Тэгээд бас гудамжинд явж байхдаа идсэн чихрийн цаас, зажилсан бохь, татсан тамхиний ишээ шууд л гудамжинд хаядаг муухай бүдүүлэг зангаа хэзээ орхих юм бол оо? Улаанбаатарын гудамжаар баахан ганган, гоёж гоодсон хүмүүс хогон дундуур л туучаад байгаа юм даа. Тэгээд зун болохоор энд тэндгүй нүх ухаад орхичих юм. Уг нь усны шугам хоолойг л солиж, сайжруулах гэж байгаа ухаантай юм гэнэ. Тэгээд нүх ухаад нөгөө шугам хоолойгоо ч солиж сайжруулсан юмгүй, тэр чигээр орхичих юм. Ийм болохоор гутал ч тэсэхгүй, дороо шороо болоод. Ухсан нүхэнд нь ногоо л нэг хог цаас, ундааны лааз сав нь дүүрээд. Харанхуй шөнө бол өндөр настай, хөл гар муутай хүмүүс энд тэндгүй эхсан нүхэнд нь унаад бэртэж гэмтэл аюултай. Зун Улаанбаатар нэг иймэрхүү л байх юм даа. Хамаг юм монголчуудын өөрсдийнх нь бэртэгчин, хувиа бодсон өөдгүй арчаагүй зангаас болж байгаа юм. Тэгсэн мөртлөө хүн бүр би Чингисийн үр сад. Аугаа хүний үр ач. Би эрх оронч гээд л цээжээ дэлдээд орилоод байдаг. Үнэн хэрэг дээрээ амьдарч байгаа орчиноо ч өөд нь татаж чадахгүй тийм дорой.

Монгол хүний амиа хичээсэн занг өөрөөр бас ашиглаж болохоор байна. Одоо хүн бүр гудамжаар явахдаа би л төрөлх хотынхоо гудамжинд хог хамаагүй хаяхгүй, нус цэр, шүлсээ хаа таарсан газартаа үсчүүлэхгүй, татсан тамхиний ишээ дуртай газраа хаяхгүй байвал л болно гээд бодоод үзээсэй. Хүн бүр ийм болчихвол Улаанбаатарын гудамж ч цэвэрхэн болно. Бас халдварт өвчин үүсгэдэг эх үүсвэр ч арилна. Та эх орондоо үнэхээр л хайртай бол хаа таарсан газраа хог битгий хаяарай. Танаас гуйж байна.

3 comments:

ershuu said...

ug ni unen l de gehdee ter shuls hayahgui baina gedeg ch yu l bol. ug ni hayahgui gej ih hicheedeg l bailaa humuusiig hayahaar ni muuhai haraad baidag baisan. odoo ooroo haayaa hayachaad baidag bolson baina le sorry hehe

Цагаанаа said...

bi bas shulsee haychaad bgaa anzaaragdana lee,
bi bas tamhiniihaa ishiig haychihdag !!
harin oiroos tuvuur nileen hogiin savnuud tavisan haragdanalee
Bid hezee soyoltoi hot bolno doo (sanaa aldah)

huurhun said...

Bi bol shulsee khayadaggui ee. shuls chine hairlaj yavah zuil shuu dee. shulsend todorhoi khemjeenii enizyme baidag ene khool shingeltend nolooldog, bi hereglsen gondom (zamiin khajuud)haa hamaagui baigaad baigaagiin uchiriig sain oilgodoggui um. teriig chine heregleed bolson um bol aytaihan uut savand khiigeed khayaj bolno doo. Tegeed chi gondom arai gudamjind heregledeg gej bi bas bodohgui baina aa.