2007-07-26

Улаанбаатарын тухай хатуу үг буюу “зэрлэг+УБ”

Уг нь дэлхийн аль ч хотын тодорхой хэсгийг ногоон байгууламж, зүлэг мод эзэлдэг. Хотын агаар, байгаль орчинг цэвэршүүлдэг. Бас машин тэрэгний дуу чимээг тодорхой хэмжээгээр намжаахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэдэг гэж ногоон байгууламжын талаар бисэн байсныг өмнө нь уншиж байсан юм байна. Гэтэл Улаанбаатар хотод ногоон байгууламж гэхээр юм бараг алга аа. Одоо арай гайгүй ногоон байгууламжтай, мод бут сайтай газар бол 13-р хороололоос офицерүүдийн ордон хүртэлх авто машины зам дагуух газар юм байна. Бас бага тойрогт төв зам дагуу ургуулсан нэлээн хэдэн бут бий. Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордоны хойд хэсэг, Улаанбаатар зочид буудлын өмнөхөн хэсэг жаахан мод бут бий. За ингээд үүнээс өөр модтой, буттай, өвстэй дүүрэг, хороолол байна уу? Бага тойрог, Төрийн ордоны орчимын ногоон байгууламжыг социалист нийгмийн үед л тарьж ургуулсан байх. 13-р хороололоос цааш офицеруудын ордон хүртэлх газар хуучин оросын мэргэжилтнүүд амьдардаг байсан бүхэл бүтэн том цогцолбор хороолол бий. Монгол Оросын харилцаа 90-ээд оны эхээр хүйтрэх үед тэнд амьдарч байсан оросууд нутаг буцсан. Гэхдээ одоо ч гэсэн 15-р хороолол орчимд оросуудын амьдардаг гурав дөрвөн ширхэг таван давхар саарал “ХРУЩЕВКА” гэж оросуудын өөрсдийнх нь өхөөрддөг байшин байгаа юм билээ. Тэр хавийн машины зам дагуу дажгүй мод буттай. За ингээд л миний мэддэг ногоон байгууламж дуусаж байгаа юм даа. Сансар, 3-р хороолол, 10-р хороолол, цаашлаад 1-р хороолол, Толгойт, Таван шар, 21-р хороололд ногоон байгууламж, тарьж ургуулсан мод бут гэхээр юм нүдэнд бараг л торохгүй байна лээ шүү.

Мод бут гэснээс Улаанбаатарт өвс, зүлэг ургадаггүй гэж хэлж болно. Миний сая дээр нэр дурьдсан “дажгүй мод бут ихтэй” гэж магтсан газруудад модны доогуур өвс зүлэг биш шарилж ургадаг юм байна лээ. Уг нь дэлхийн аль хотод өвс, зүлэг л ургуулсан байдаг юм. Монголд бол хотын ногоон байгууламж төлөвлөлтийн асуудал их сонин. Хайсан дотор шарилж л зөндөө байх юм аа. Тэгээд өвс нь ургахгүй мөртлөө тэр шарилж нь бүүр аймаар том том болж лаг сайн ургасан байх нь гайхмаар. Ингэж их шарилж ургаж байгаа юм чинь ургамалын харшилтай хүн зөндөө байх нь аргагүй шүү дээ. Тэгээд ч манайхан өөрсдөө өвс зүлэг ургах боломж ч өгдөггүй юм шиг. Зам хөндлөн гарахдаа гарцаар биш, хайс давдаг. Зүгээр л гарцан дээр очоод гэрлэн дохионы ногоон гэрэл асахыг тэвчээртэй хүлээж байгаад л зам хөндлөн гарч болно оо доо. Гэтэл гарцаар зам гардаг хүн цөөхөн байхаа. Дор хаяж 60-50 см өндөр хайс давж өөрсдийнхөө хувцасыг заваартуулж, гутлаа шороотой хутгах юм. Тэгээд ургах гэж ядаж байгаа зүлэг, өвсөн дээр туучаад явах юм. Ингэхээр Улаанбаатар яаж ч өвстэй байхав дээ. Ер нь тэгээд хотын хайсанд доторх хөрс шороог усалж арчидаг ч үгүй байх. Би лав машинаар замын дагуух ногоон байгууламжыг усалж байхыг харж байгаагүй. Харин өнөөх гайхал “шарилж” борооны усаар тэжээгдээд зөнгөөрөө ургадаг бололтой. Төрийн дарга сайд, хотын захиргааны эрх мэдэлтэнүүд нь ширээ сандалаа булаалдаад, бие биенийхээ улсыг шагайж, мөнгө төгрөг идэж уусан гээд хоорондоо хэрүүл хийж байхаар хүний төлөө юм хийгээсээ. Хамгийн наад зах нь амьдарч байгаа орчиноо сайжруулах хэрэгтэй ш дээ. Улсын нийслэл хогондоо дарагдаж, зэрлэгтээ бариулж, дээр нь шороо бужигнасан ийм байдалтай байж яавч болохгүй ээ.

2007-07-25

6 comments:

Anonymous said...

Harin hiiged hun ni bhgui yumaa. Ustgadag humuus l bh yum daa. Hen hungui l mgl-nhoo tuluu sanaa zovoh yum daa.
Neeree postuud chini dan ih heregtei zuils bichigdsen bh yumaa. I like to read your blog by the way.

ershuu said...

ug ni zulegjuuleh geed hicheegeed baidag humuus baidag yumaa. bi bur sain medne neg heseg gazriig zulegjuuleh geed mod but tarij baihiig ni harj l baisan. gevch ter hors ni yumuu esvel buruu suulgaad baidag yumuu nogooduul ni heden sariin daraa hataad ogdog yum bilee.
bi bas neg naiziihaan ajiliin bairnii gadaa zulegjuuleh geed mod ene ter tarihad ni tuslaad l lag mod suulgaltsaad baisan bas l urgaagui shuud hattsan. tegeed hunees asuusan chin hors ni muu hors baina geed tegeed shine hors har shoroo suulgah heregtei gesen. teriig ni haanaas oloh yum buu med tegeed ter zulegjuulelt budaa hehe

MNED said...
This comment has been removed by the author.
MNED said...

to Khan> Magtsand bayarllaa.

MNED said...

to Ershuud> Aan, tegvel chi UB hotiinhoo toloo yum hiisen l hun yum bna. Tegvel UB-d mod zuleg urgadaggui olon shaltgaan baidag baih ni ee. Hors, shoroo, usalgaa archilgaa geed...

Anonymous said...

Здравствуйте,

Самая стабильная [url=http://popplers.ru/]партнерка[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в нелегком бизнесе рунета.
отличная возможность надежно заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Адалт партнерка[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, личный подход к каждому партнеру.

Покупаем ру трафик по следующим ценам за 1k:

DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.

Ждем Вас в наших рядах!

Support: 498994074