2007-08-31

СЭТГЭЛ ХООСОН ӨДӨР

СЭТГЭЛ ХООСОН ӨДӨР
Өнөөдөр би ганцаардаж байгаагаа мэдэрч, бас сэтгэл гунигтай байна. Асгартал уйлмаар ч юм шиг санагдах юм. Гэвч болохгүй гэж өөртөө хэлээд ажил дээрээ сууж байна.

2007-08-30

Иргэний хөдөлгөөнүүд

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд багтдаг төв азийн орнуудад ээлж дарааллан бослого хөдөлгөөн гарч хувьсгал гарч байсан. Улаан ягаан, улсан үзмийн, жүржийн улбар шаргал гээд янз бүрийн өнгөөр өөрсдийгөө тодотгосон хувьсгалчид Укриан, Гүрж, Киргиз улсад ээлж дарааллан төрөн гарч ирж байсан сан. Укрианд жүржийн хувьгал гарахтай зэрэгцээд Монголд ч бас иргэний хөдөлгөөнүүд бороо дараах мөөг шиг олширч төр засгийн өндөрлөгт байгаа хүмүүсийг харааж загнаж төв талбай дээр жагсаал цуглаан хийж огцрохыг шаардаж байлаа. Тэд бид засгийн эрх авахыг огт санархаагүй. Харин нийгэмд шудрага ёсыг тогтоомоор байна гээд л нэг хэсэг тэд баахан л бужигнуулсныг монголчууд бүгд санаж байгаа. Укриан, Гүрж, Киргизид болоод өнгөрсөн шиг “өнгөт хувьсгал” хийчихнэ гэж тэд төсөөлж байсан байх. Гэвч Монголын нийгэм эдийн засаг, геополитикийн байдал, иргэдийнх нь сэтгэлгээ Төв Азийн /ТУХН-т орж байсан Укриан, Киргиз, Гүржээс/ улсуудынхаас ялгаатай. Гэхдээ одоо ч Монголоор дүүрэн янз бүрийн ашиг сонирхолтой, зорилоготой иргэний хөдөлгөөн нэртэй хэсэг бүлэг бүлгээрээ хуваагдсан хүмүүс дүүрэн. Өсгөлөн суулт, жагсаал төрөл төрлөөрөө. Эрс шинэчлэл хөдөлгөөн, Шудрага иргэдийн фронт гээд...энэ жагсаалтыг үргэлжүүлж болно. Бас дампуурсан хадгаламж зээлийн хоршооний хохирогчидийн түр хорооны жагсаал, гал түймэрт шатсан САПУ худалдааны төвийн хохирогчидын тэмцэл гээд л... Наадмын өмнөхөн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хэсэг уран бүтээлчид нь удирдах зөвлөлөө тараана, огцруулна гээд л суулт хийж байснаа дараа нь бүүр телевизийнхээ саарал байшингийн гадаа майхан босгоод өлсгөлөн зарлаж байсан. Одоо бас нүүрсний уурхайн ажилчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмүүлнэ гээд засгийн газарт хандаж, цаадуул нь тоохгүй болохоор тэмцэл хийнэ гээд л анхааруулаад байна лээ. Орой бүр л телевизээр уурхайчидын бослого эхлэхэд төчнөөн хоног үлдлээ гэсэн учир битүүлэг реклам яваад л байгаа.
Монголд үүсэн бий болсон зүсэн зүйлийн энэ иргэний хөдөлгөөнүүд бүгдээрээ зорилогоороо ялгагдаж байна аа. За тэр уурхайчид ч яахав. Нүүрсний үнийг засгийн газар тогтоодог. Юмны үнэ монголд нэмэгдээд байхад амьдрах хэцүү байна. Нүүрсний үнээ ахиухан нэмэё гэж байгаа. Хадгаламж зээлийн хоршооныхон, САПУ-ийн галд хөрөнгө мөнгөө алдсан хүмүүс хохиролоо авчих санаатай байгаа. Үүнээс бусад хөдөлгөөнүүд нь уул уурхай, тэр дундаа Оюу толгой төсөл, тогтвортой байдлыгн гэрээ байгуулах нь зөв буруу гэж хоорондоо хэрэлдээд байгаа бололтой.
Сүүлийн үед дэндүү их олширсон иргэний хөдөлгөөнүүдийн утга учир нь эхнээсээ алдагдаж байх шиг. Жишээ нь Эрс шинэчлэл хөдөлгөөн хоёр тэргүүнтэй болчихжээ. Хөдөлгөөний хоёр дарга бие биенээ үгүйсгээд БИ ЖИНХЭНЭ нь гэж хэрэлдээд байх юм. Аль нь үнэн яриад, хэн нь худлаа гөрдөөд байгаа юм бүү мэд. Тэгсэн чинь өнгөрсөн долоо хоногт Шудрага иргэдийн фронт гэдэг хөдөлгөөний дарга нь хэвлэлийн бага хурал зарлаж баахан сэтгүүлч сурвалжлагч нарыг цуглуулж байгаад “Би дараа жил УИХ-ын сонгуульд оролцох тул завгүй болно. Иймд одоо энэ жил завтай байгаа дээрээ Буйр нуурын усанд сэлж дээд амжилт тогтооно. Надаас өөр хэн ч Буйр нуурт сэлж байгаагүй” гэж мэдэгдэж байхыг ТВ мэдээгээр харлаа. Олны анхаарлын төв байхын тулд хүмүүс янз бүрийн юм бодож олох юм даа. Тэгээд ч одоо Монголын нийгэм бүхэлдээ энэ бүх иргэний хөдөлгөөнүүдээс залхаж байх шиг. Өсгөлөн зарлаад төв талбай дээр хэвтэх нь 1989 онд нийгмийн шоконд оруулж байсан бол одоо2007 онд тэднийг хэн ч тоохгүй. Жагсаал цуглааныг дагалдан баясаад явж байснаас өмнөх ажлаа хийгээд ялж байх нь өөрт нь ашигтай гэдгийг ихэнхи монголчууд ойлгосон бололтой.

2007-08-28

Элсний нүүдэл


Монголд намар болохоор их олон шоу зохиогдох юм аа. Ер нь зун болохоор ихэнхи хүмүүс амралтаа авч хөдөө гадаа яваад энд амьдрал жаахан назгайдуу. Намар болохоор ажил сургууль жигдрээд хэвийн хэмнэлдээ орох юм аа. Намар шоу их зохиогддог нь хөдөөнөөс оюутанууд ирдэгтэй ч бас холбоотой байх. Шинэ киноны нээлтийг ч бас намар, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнөхийж байгаа нь тохиолдолын хэрэг биш байхаа. Өчигдөр Тэнгис кино театрт “Элсний нүүдэл” монголын уран сайхны шинэ киног үзэв. Сурталчилгааг нь сайн хийж байгаа болохоор үзэгч ихтэй байна лээ. Улаанбаатарт сурахаар ирж байгаа хөдөөний гурван охиний тухай “хөөрхөн кино” байна лээ. Ер нь бол энэ кинонд хөдөөгийнхөний хотыг чиглэсэн их урсгал, хотод ирээд өөрийн гэсэн байр сууриа олох гэж хичээж байгаа оюутнуудын тухай бодит байдлыг уран сайхны аргаар гаргаж чадсан байна лээ. Бас киноны зарим нэг хэсэг нь үзэгчидийг инээлгэж, бас сэтгэлийг нь эмзэглүүлж байна лээ.
Хөдөөнөөс ирсэн гурван охин хотод ирээд хэсэг хугацааны дараа орон гэр, нутгаа санаж байгаа хэсэг нь их таалагдаж сэтгэлд их дотно санагдав. Яагаад гэвэл нутгаа санахын зовлонг би ч өөрөө мэдэрч туулж өнгөрүүлсэн болохоор сэтгэлд нэг л ойрхон. Долоо, найман жилийн өмнө анх гэрээсээ хол явчихаад бас л нутгаа санадаг байж билээ. Хамт ирсэн хүүхдүүд маань яг л энэ кинон дээр гардаг шиг гэртээ очно, нутагтаа харина гээд л ярьдаг байсан сан. Нэгнийгээ Монгол руу буцна гэхээр нь бусадтайгаа нийлж зад загнаад л. Тэгснээ долоо хоноод л нөгөө загнаад байсан хүн чинь би ерөөсөө Монгол явна аа гээд л... Тэгэхээр нь загнуулж байсан гар эргэж нөгөөхөө загнаад л, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байж билээ.Элсний нүүдэл киног үзээд сууж байхад амьдралын минь яг тэр мөч санаанд орж ирж байлаа.
Энэ киноны зураг авалт нь нэлээн сайн болсон байна лээ. Гэхдээ бас шүүмжлэх юм байна аа. Киноны дундуур хэтэрхий их дуу явуулах юм. Энэ нь таалагдсангүй. Бас хэтэрхий олон үйл явдал гарч байгаа ч хоорондоо жаахан авцалдаа муутай юм. Нэг үгээр хэлбэл “ӨРНӨЛ” гэх юм байхгүй санагдав. Ер нь бол энэ кино таалагдсан шүү. За тэгээд энэ киноны 2-р анги тун удахгүй гарах юм гэсэн. “Элсний нүүдэл” үргэлжилнэ.

2007-08-19

Нийгмийн өмнө хүлээх хариуцлага

За өөрийнхөө блог дээр манай монголчууд харьцааны соёл муутай гэж наснаасаа олон удаа бичсэн дээ. Энэ удаа бас энэ тухай бичих гэж байна. Хүн болгон тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Үүрэг гэдэг үгийн цаад утгийг жаахан бодож бясалгахад “хариуцлага” гэдэгтэй яг ижил утгатай юм уу даа . Хүмүүн заяаг олж төрсөн та бид бүгд ламьдарч байгаа нийгэмдээ ямар нэгэн тодорхой байр суурь эзэлж байгаа. Ингэхээр нийгэмд өөрийн гэсэн үүрэгтэй, бас эрхтэй. Эдэлж байгаа эрх, хүлээж байгаа үүргийнхээ хүрээнд “ЭРХ МЭДЭЛ” ч бас танд ч надад ч байна. Эрх мэдэл ихсэх хэрээр хариуцлага нэмэгддэг. За энэ оршил хэсэг ч яахав.

Одоогоос бараг 6 жилийн өмнө би нэг сонин маргааны гэрч нь болж байсан юм. Зуны амралтаараа Монголд ирээд хамаатнынхаа ах эгч нарын хүүхдүүдийг нь дагуулаад хүүхдийн парк орсон юм. Монголдоо ганцхан байдаг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд тэр өдөр хүн багатай их сэлүүхэн байсан юм даг. Тэгээд ч хүүхдийн паркын хэдэн тоглоомнууд нь хэтэрхий муудаж хуучирсан болохоор хүний сонирхол татахаасаа илүү хэзээ салж унаад осол аваар гарах бол гэж айдас төрүүлэхээр болчихоод удаж байгааг хүн болгон мэднэ биз ээ. Хамаатнтыхаа 5 настай охинийг “морин тойруулага” гэдэг тоглоомонд суулгахаар тасалбар аваад иртэл миний өмнө хоёр хижээл насны эмэгтэй “морин тойруулга” тоглоомын ажилтантай хэрүүл үүсгээд зогсож байлаа. Хэрүүл маргаан болж байгаа газар угаасаа муу энерги ялгарч байдаг болохоор надад тэр нөхцөл байдал тийм ч таатай санагдаагүй юм. Тэр муухай хэрүүлийг би сонсоё гэж хэрэгт дурласан ч үгүй. Угаасаа хажууд болж байгаа процесс болохоор надад дуулдаж байгаа юм чинь. Сонсоод байсан чинь хэрүүл маргаан гарах болсон шалтгаан нь тун шалихгүй юм байжээ. Тэр хоёр эмэгтэй тасалбар авалгүйгээрр хүүхдүүдээ морин тойруулганд суулгая. Хүүхдүүд тоглож байх хооронд тасалбарыг нь аваад ирье гэсэн юм байна л даа. Паркын ажилтан зөвшөөрөөгнүй байна. Дүрэм журмынхаа дагуу бол үйлчлүүлэгч эхлээд тасалбараа аваад дараа тоглох эрхтэй болно биз дээ. Үйлчилгээний ажилтан яг л энэ үүргээ бартимталжээ. Гэтэл нөгөө хоёр хичээл насны эгч паркын ажилтанг утга учиргүй загнаж гарав. Би л чамаас хэдэн төгрөг луйвардчихав гэж. Чамайг бодвол би мөнгөтэй хүн... гэж байгаад л паркын морин тойруулгын ажилтныг хэл амаар доромжилж өөрийнхөө хөрөнгө чинээтэйг гайхуулав. Хөөрхий тэр ажилтан залуу би танд билетээ л аваад ир гэсэн ш дээ гэхээс өөр юм хэлж чадахгүй байсан юм.

Хөрөнгө мөнгөндөө дулдуйдаж ажилаа дүрэм журмынх нь дагуу хийж байгаа хүнийг ингэж доромжилж байгааг хараад тэр хоёр эмэгтэйг зэвүүцэж, паркын ажилтан залууг өмөөрөөд хэдэн үг хэлмээр санагдаж билээ. Гэхдээ тухайн үед би тэр маргаанд АРБИТРИЙН ШҮҮГЧ /хөндлөнгийн шүүгч/ болохыг хүсээгүй юм аа. Ийм жижигхэн юмнаас л хүний харьцааны соёл, боловсролын түвшин харагдах юм даа. Хичнээн ганган хувцасласа мөнгөтэй байсан ч тэр хичээл насны хоёр эмэгтэй тарчигхан хувцасласан нар салхинд борлож харласан тэр паркын ажилтан залуугаас дорой хөөрхийлөлтэй харагдаж байсан даа.

Ингээд бопохоор аливаа пүрэм журмыг биелүүлж байгаа хүнийг загнаад дур зоргоороо аашилдаг иймэрхүү хүмүүсээс болоод монгол орон хээл халууль, авилгад идэгдэж, хүн чанар алга болж, нийгэм ялзарч байгаа байх аа.

2007-08-16

МОНГОЛЫН ЦАГААН ОРДОН








Хотын хог, шороо,тоос, байнга оршин суудаг хаяггүй “тэнэмэл хүмүүсийн сүрэг”, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хүмүүсийн ёс суртахууны доройтол, ухамсар дорой байдал, харьцааны соёл гээд тоочоод байвал Монголд хар бараан юм зөндөө л байна. Гэхдээ эх орныхоо муу муухайг дуудаж тоочихоос гадна бас гэрэлтэй гэгээтэй юм мэр сэр байна аа. Монголын улс төрийн гал тогоо байрладаг ТӨРИЙН ОРДОН өнгө зүсээ өөрчилж байгааг УБ-д амьдарч байгаа хүмүүс анзаарсан байхаа. Саарал ордон өнгөө засаж байгааг ажил гэрийн хооронд явах зуураа анзаарлаа. Саарал ордон 9 сарын 1-ээс өмнө гаднах өнгөө бүрэн өөрчилж “ЦАГААН ОРДОН” гэж нэрлэгдэх болно. Магадгүй төрийн ордонд нэвтэрч сурвалжлага бэлтгэх эрхтэй сэтгүүлчид мэдээнийхээ төгсгөлд “Монголын цагаан ордоноос мэдээллээ” гэдэг болох бизээ. Одоогоос бараг сарын өмнө манай ангийн нэгэн блогчин найзтайгаа Сүхээ ахын талбайгаар алхаж явсанюм аа. Тэр “Улсынхаа төрийн талбайн эргэн тойрон өндөр байшин сүндэрлүүлж байгаа улс Монголоос өөр байхгүй гэж манай улсад айлчлал хийсэн гадаадын нэг улсс төрч хэлж байсан” гэж надад хэлээд Сүхбаатарын талбайн эргэн тойронд баригдаж байгаа байшингуудыг тоолсон юм. Нээрээ анзаарсан чинь Сүхбаатарын талбайн эргэн тойронд долоон байшин барьж байна лээ. Би ч үүнийг анзаарч хараагүй. Харин тэр “манай ангийн” блогчин найз маань сайн анзаарч харсан байгаа юм даа. Үнэхээр ч Улаанбаатарт оон байшин баригдаж байгаа. Гэхдээ ихэнхи нь монгол барилгачид биш, хятадууд барилга дээр ажиллаж байгаа харагдана лээ. Монголд хятадууд олноороо ирж, харин цөөхөн хэдэн монголчуудын ихэнхи нь Өмнөд Солонос руу хар ажил хийхээр өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа гэхэд хилсдэхгүй ээ. За ингээд дахиад Монгол орон, монголчуудаа шүүмжилээд эхэллээ…
Ямар ч байсан Монгол улс өөрийн гэсэн “Цагаан ордонтой” болох нь ээ.

2007-08-15

Үнийн хөөрөгдөлтэй өдрүүд...




Сүүлийн үед сэтгэлийн хөдлөлөө хүчлэн барьж, бодит амьдрал руу арай илүү ороод байна аа. Ингээд Монголын эдийн засгийн амьдралд сүүлийн үед болоод байгаа үйл явдалуудыг сийрүүлье.
Төсөвийн байгуулагын албан хаагчидын цалинг жаахан нэмэгдүүлнэ гэдэг сурагаар Монголд бензиний үнэ өслөө. Үүнийг дагаад талх, гурил будааны үнэ нэмэгдэв. Тун удахгүй нийтийн тээврийн унааны үнэ, такси, бас гэрэл цахилгаан, дулаан, халаалтын үнэ нэмэгдэх гэж байгаа сурагтай. Гадаад валютын Монгол төгрөгтэй харьцах ханш өсөөд байгаа. Долларын ханш өсөж байгаа нь түр зуурын үзэгдэл гэж Монгол банкны хариуцлагатай албан тушаалтан мэдэгдэж байсан. Ер нь Монголд намрын улирал болохоор долларын ханш хэсэг хугацаанд өсөөд эргэж хэвийн хэмжээндээ ордог юм байна. Энэ нь өвлийн бэлтгэлээ хангаж манай компаниуд хилийн чанадаас их хэмжээний бензин худалдан авч нөөцөлдөг, бас намар гадаадад сурдаг оюутнууд сургалтын төлбөрөөсөө эхлээд тодорхой хэмжээний халаасны гадаад валют авч явдагтай нь ч холбоотой. Товчхондоо бол монголд намар гадаад валютын хэрэгцээ эрэлт нэмэгддэг юм байна. Монгол банкны албан ёсны валютын ханш хэвэндээ байгаа ч арилжааны банкууд, валютын ченжийн “Найман шарга” захынхан ийнхүү валютын ханшыг нэмээд байгаа гэнэ. Монголчууд сүүлийн хэдэн өдрийг үнэ тарифийн хөөрөгдөлд өнгөрүүлж байна.
Ер нь Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч сэтгэл сэргээсэн “сайн” өөдтэй мэдээ сурвалжлага гарахгүй юм аа. Угаасаа ч нийгэм нь ийм ялзарсан юм болохоор арга ч үгүй биз дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн толь болохоор ямар нийгэм оршиж байна, түүнийг нь л харуулах юм даа.


2007-08-11

ТЭНГЭР ГАЗРЫН ХООРОНД


Дуучин Амархүүгийн“Между небом и землой” гээд энэ дууны үг нь бас их аятайхан юм аа. Тэнгэр газрын хооронд зөвхөн чамтай л хамт байхсан. Чамайг дуудахаар би нисэх мэт болдог. Чиний хөгжилтэй инээд, инээмсэглэлийн төлөө би энэ дэлхийн юуг өгөхөд бэлэн гээд л сэтгэл гижигдсэн гоё үгтэй юм аа. Ингээд “Между небом и землой” дууны үгийг орчуулах гэж оролдлоо. Ингээд амьдралдаа хоёр дахь удаагаа шүлэг орчуулж байна.

Тэнгэр газрын хооронд

Чи миний хувьд оньсого мэт байж

Би чамайг хэзээ ч ойлгохгүй юм.

Чамтай хамт байхад гашуун ч юм шиг , чихэрлэг ч юм шиг

Чи миний зовлон гуниг болж

Чамайг дуудахад би нисэх шиг болж

Чамайг харахыг хүсдэг

Тэнгэр газрын хооронд

Чи миний бурхан шиг

Тэнгэр газрын хооронд

Чи надтай хамт байх болно

Тэнгэр газрын хооронд

Чи миний бурхан шиг

Тэнгэр газрын хооронд

Зөвхөн чамтай л хамт байхыг хүсэж байна.

Би чамаас зугатах эрхгүй

Чиний бүх алдааг уулчилж

Чиний хөгжилтэй инээд инээмсэглэлийн төлөө

Энэ дэлхийн юуг өгөхөд бэлэн

Бидний тухай бусдын юу гэж ярьж байгаа нь

Би үл тоодог

Тэнгэр газрын хооронд

Чи миний бурхан шиг

Тэнгэр газрын хооронд

Чи надтай хамт байх болно

Тэнгэр газрын хооронд

Чи миний бурхан шиг

Тэнгэр газрын хооронд

Зөвхөн чамтай л хамт байхыг хүсэж байна.



Между небом и землой

Не пойму я тебя никогда

Для меня остаешься загадкой

Ты не счастье моё и беда

Мне с тобой и горько и сладко

Ты зовешь и я сразу лечу

Я тебя снова видеть хочу

Между небом и землой

Ты живешь как ангел

Знаю все ровно будешь со мной

Пусть между небом и землой

Между небом и землой

Ты живешь как ангел

Быть хочу с тобой

Только с тобой

Между небом и землой

Я не в праве тебя убегать

И прощаю любую ошибку

Но готов все на свете отдать

За веселый твой смех и улыбку

Я порою рад и не рад

Что вокруг все о нас говорят

Между небом и землой

Ты живешь как ангел

Знаю все ровно будешь со мной

Пусть между небом и землой

Ты живешь как ангел

Между небом и землой

Быть хочу с тобой

Только с тобой

Между небом и землой

PS: Үнэхээр энэ дуунд өгүүлдэг шиг “Тэнгэр газрын хооронд” хамт үргэлж хамт байх, бие биенээ хуурдаггүй мэхэлдэггүй үнэнч найзууд байдаг болов уу?

Максим: Чи мэднэ гэж үү?

Дуучин Максим Казань хотын дууны дугуйланд сурч урлагийн замд анх хөл тавьж байжээ. Бас 6 настайгаасаа эхлэн зю-зютсугийн дугуйланд бие хамгаалах урлагаар хичээллэдэг байжээ. Урлагийг бүхнээс дээгүүр үзэж, дууны уралдаанд оролцохын тулд олон сараар ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлээсээ чөлөө авдаг байжээ. Максим сурагч байхдаа «Teen star», «Ожерелье Нефертити» зэрэг уралдаанд оролцож Мэрайи Кэрри, Селин Дион, Уитни Хьюстон, Жанна Агузарово нарын дууг дуулдаг байжээ. Дараа нь өөрийн гэсэн дуутай болохыг эрмэлзэх болсон байна. Максим “Чужой”, “Заведи” гэдэг хоёр дуу өөрөө зохиож төрөлх Казань хотынхоо “од” болж байжээ. Максим Мурманск, Неренги, Питер, Хабаровск хотуудад аялан тоглолт хийж байжээ. Мария Максимова 17 нас хүрээд Москвад суралцахаар ирсэн байна. Москвад оюутан байхдаа С.Б.А Гала Рекордс компанитай гэрээ байгуулж дебют цомог гаргах болжээ. Максимын хамгийн анхны сингл дуу нь “Хэцүү нас” гэдэг нэртэй байжээ. Түүний энэ дуу нь “ Русское радио”, “Попса” радио станцийн хит дуу болж чадсан юм. 2005 оны намар оросын MTV телевизээр анхны клипээ цацуулжээ. “Нежность” дууны клипний зохиолыг Максим өөрийнхөө амьдралд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бичжээ. Мэргэжлийн хүнээс дутахааргүй клипний сайн зохиол бичсэн нь найруулагч Ове Мустингийн зүгээс өндөр үнэлэлт авсан байна. Нежность дуу нь оросын радиогийн хит парадад 28 долоо хоногийн турш багтсанаас 9 долоо хоногийн турш 1-р байр эзэлж байсан юм. Ингээд 2006 оны өвөл “Русское радио”-гийн “Алтан хөгжмийн эгшиг” нэртэй шагнал хүртсэн юм. Түүний гурав дахь дуу “Отпускаю” Максимын шүтэн бишрэгчидийн тоог бүүр ч нэмэгдүүлжээ. 2006 оны 10 сарын 28-нд Максим Москва хотод анхны концертоо хийжээ. Дараа нь энэ концертоо DVD болгон гаргажээ. 2007 оны 2-р сард Максим “Знаешь ли ты?” буюу “Чи мэднэ гэж үү?” нэртэй сингл дуу гаргасан юм. Яг одоо энэ дуу “Русское радио”, “Европа плюс”, “Love radio”, хөгжмийн телевизүүдийн хит парадад тэргүүлж байгаа юм.

Влад Топаловын намтар


Дуучин Влад Топалов 1985 оны 10 сарын 25 –нд Москва хотод мэндэлжээ. Тэр хөгжмийн тусгай сургалттай сургуулийн лимбэний ангийг төгсжээ. Түүний удамд урлагийн хүмүүс байсан юм байна. Владын өвөг эцэг нь Киев хотын хөгжмийн сургуулийн профессор байжээ. Владын эцэг Михаил Генрихович хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурчын ангийг дүүргэж Ростов хотын хөгжмийн нэгэн хамтлагт ажилладг байжээ. 1990 онд Влад төрсөн эгчийнхээ хамт хүүхдийн хөгжмийн ансамбльд орсон байна. 1990 онд Влад ердөө 5 настай байсан гэдгийг анхаараарай. Уг ансамбльд Оросын телевизийн “Өглөөний одод” нэвтрүүлгийн хөтлөгч байсан Юля Малиновская, ТАТУ хамтлагийн дуучин Елена Катина, Юлия Волкова нар ч байсан юм. Влад Топалов ансамбльд байхдаа Итали, Болгар, Япон, Норвег улсад зохиогдож байсан хүүхдийн хөгжмийн наадамд оролцож байсан юм. 1994 оноос Влад Их Британий коллежид элсэж 4 жил суралцжээ. 1997 онд 12 настай байхдаа Влад Их Британи улсаас эх орондоо эргэж иржээ. Лондоноос эргэж ирмэгцээ Сергей Лазаревтай хамтран уран бүтээл туурвих болжээ. Тэдний анхны хамтарсан уран бүтээл нь Францын “Парисын Дарь Эхийн сүм” («Notre Dame de Paris») мюзиклийн “Belle” ари байсан юм. Ингээд 2001 оны 12 сарын 19-нд Влад Топалов, Сергей Лазарев нар “SMASH” хамтлагийг байгуулжээ. Шинэ хамтлагийн залуусын дуулсан “Парисын Дарь Эхийн сүм” («Notre Dame de Paris») мюзиклийн “Belle” ари нь «Universal Music Russia» компаний ерөнхий захирал Дэвид Джанкийн анхаарлыг татаж тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 2002 оны 4-р сард “SMASH” хамтлаг «Should have loved you more» дуундаа анхны клипээ хийлгэжээ. Мөн оныхоо 8-р сард Юрмалагийн “Шинэ долгион” хөгжмийн наадамд оролцож нэгдүгээр байр эзэлж байжээ. 2002 онд Влад Топалов ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн Хууль Зүйн тэнхимд элсэн оржээ. 2003 оны 3-р сард “SMASH” хамтлагийн «Freeway» нэртэй анхны цомог гарчээ. 2004 оны 12-р сард SMASH хамтлагийн «2nite» нэртэй хамгийн сүүлийн цомог гарсан юм. Үүний дараа хамтлаг тарсан тухай мэдээлэл тарсан юм. Энэ мэдээллийг хамтлагийн гишүүд ч нотолсон юм. SMASH хамтлаг тарах шалтгаан нь Сергей Лазареваас болсон гэж үзжээ. 2006 оны өвөл Влад “Грамамофон мюзикл” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж “Ганцаардсан од” нэртэй бие даасан цомогоо гаргасан юм. Влад Топалов орос англи хэлээр дуулдаг байна.

2007-08-05

БЭГГЕРИЙН 5 ЗАРЧИМ



БЭГГЕР ЗАЛУУСИЙН МӨРДДӨГ 5 ҮНДСЭН ЗАРЧИМ БАЙДАГ ГЭДГИЙГ БЭГГЕР ЗАЛУУСЫН САЙТНААС ДӨНГӨЖ САЯ ОЛЖ УНШЛАА.



БЭГГЕР ЗАЛУУГИЙН 5 ЗАРЧИМ
1. СПОРТ ЗАГВАРЫН ӨРГӨН ӨМД, ЦАМЦ ӨМСДӨГ.
2. ЯГ ИЙМ ЗАГВАР СТИЛИЙН /ӨРГӨН ЦАМЦ ӨМД/ ӨМСДӨГ ЗАЛУУ ТААЛАГДДАГ.

3. БАЙГААГААРАА Л БАЙДАГ
4. ЦЭВЭР ХАЙР ДУРЛАЛ, ҮНЭНЧ СЭТГЭЛД ТУЛГУУРЛАСАН ЦОРЫН ГАНЦ БАЙНГА ДОТНО ХАРЬЦААНД ОРДОГ НАЙЗ ЗАЛУУТАЙ БАЙДАГ.
5. СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ БОДИС, ГАЖ ЗУРШИЛААС ҮРГЭЛЖ ТАТГАЛЗАЖ, ӨӨРИЙГӨӨ УЛС НИЙГМИЙНХЭЭ ХӨГЖЛИЙН САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ ЗОРИУЛДАГ.
Бэггерүүд ийм үндсэн 5 зарчимийг мөрдлөг болгодог юм байна. Нэг ёсны уриа ч юм шиг Бэггерийн хөдөлгөөний тухай уншаад байхад их дажгүй санагдлаа. Ялангуяа ганцхан дотны сайн найзтай байж, түүндээ үнэнч байдаг. Бас гаж зуршилгүй байдаг. Амьдарч байгаа нийгмийнхээ төлөө ямар нэгэн сайн үйл бүтээж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн зарчим нь үнэхээр таалагдав.

Бэггэрүүд заримдаа өөрсдийгөө бас "Кенгуру" гэж нэрлэдэг гэнэ.

Яагаад гэвэл тэд юүдэнтэй цамц өмсөх дуртай. Энэ нь яг кенгуру шиг харагдуулдаг юм байх . Байнга дотно харьцаанд орж, бие биедээ үнэнч болсон хоёр бэггер залууг ПАНИБРАТСТВО гэж нэрлэдэг юм байна.

БЭГГЕР





Саяхан интернэт ухаад сууж байтал бэггер залуусын тухай сонирхолтой нийтлэл олж уншив. Бас бэггер залуусын ордог сайт, хэлэлцүүлэг хүртэл байдгийг олж мэдлээ. Ингээд шинээр мэдсэн дуулсанаа та нартай хуваалцая гэж бодоод БЭГГЕР гэж хэн болох тухай блогтообичлээ.

1. БЭГГЕР-ийн тухай анхны ойлголт.

Нийгэмд ямар нэгэн үзэгдэл үүсэж, түгэн дэлгэрэхэд хүмүүс чухам анх хаанаас яагаад ийм үзэгдэл үүсэж, бий болсон тухай амнаас ам дамжин ярьдаг. Жишээ нь манай дэлхийн хамгийн анхны хот хэзээ тулгын чулуугаа тавьсаныг хэн ч одоо санахгүй. 20-р зуунд бичгийн соёл дэлгэрсэн ч одоо ч гэсэн амнаас ам дамжин ярьдаг хэвээрээ байна. Өнгөрсөн 20-р зуунд рэп, хип-хоп, брэйк дэйнс бэггер гэх мэт хөдөлгөөнүүд, үзэгдэлүүд үүсэн гарсан юм. Ийм хөдөлгөөн, нийгмийн үзэгдэлүүд нь бүгд өөр өөрийн гэсэн домогтой, нууцтай. Жишээ нь америкийн өсвөр насны рэп, хип-хоп сонирхдог /ялангуяа хар арьстанууд/ өргөн өмд, цамц өмсөж эхэлсэн нь бас л нэг оньсого. Өргөн өмд, цамц хип-хоп урлагтай ямар холбоотой нь тийм ч ойлгомжтой биш. Хип-хопчид яагаад өргөн хувцас өмсдөг юм бол гэж та бодож байсан уу? Үглэж, эрс огцом хөдөлгөөнтэй бүжиг хийхэд нь өргөн өмд, цамц тохиромжтой байдаг биз гэж таамаглаж болно.Гэхдээ энэ нь тийм ч баталгаатай таамаглал биш юм.

Америкийн пролетаруудын хороололд аж төрдөг байсан хүмүүс угсаа гаралын хувьд тийм ч боловсролтой хүмүүс байсан гэдэг нь эргэлзээтэй. 20-р зууны эхэн үеийн Америкийн харуудын амьдралын талаар цагдаагийн хэлтэсийн гэмт хэргийн бүртгэлийн дэвтэрт л байнга бичигддэг байсан юм. Хип-хопыг харуудаас гаралтай, харуудын л дуулдаг хөгжмийн төрөл гэж үзэж байсан юм. Гэтэл 20-р зууны 80,90-ээд оноос энэ ойлголт үндэсээрээ өөрчлөгдсөн байна. Эминем гэх мэт цагаан арьстан рэпчид урлагийн тайзан дээр гарч ирсэн юм. Үүний зэрэгцээ хип-хопчид, рэпчидтэй тун адилхан хувцасладаг, гэхдээ тун боловсон амьдралын хэв маягтай залуус 80-аад оны сүүлээс үзэгдэх болсон юм. Тэдгээр залуучууд хараалын үг хэлдэггүй, хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэггүй, архи ууж, тамхи татдаггүй... Товчоор хэлэх юм бол тэд рэпчид, хип-хопчидтой төстэй стилээр хувцасладаг, гэхдээ боловсролтой, боловсон залуус юм. Тэднийг БЭГГЕР /англиар Baggeboys /гэж нэрлэдэг байна.

2. БЕГГЭР гэж хэн бэ?

“Bagger” гэдэг үгийг англи орос хэлний толь бичигт 70-аад оны дунд үед “шуудай баглагч” /упаковщик в мешки/, “шуудай оёх зориулалттай машин” /машина для упаковки в мешки/ гэж орчуулж бичдэг байжээ.

Baggerboy гэдэг үг boy, bagger гэдэг хоёр үгнээс урган гарсан бөгөөд махчилан орчуулах юм бол оросоор /парень в мешковатой (широкой) одежде/ шуудай шиг өргөн хувцастай залуу гэсэн утгатай болж байгаа юм. Одоо baggy гэдэг үгийг өргөн өмд гэж шууд ойлгодог болжээ. Бэггерүүд өргөн хувцасыг зүгээр ч нэг өмсдөггүй. Өргөн хувцас нь тэдний хувьд нэгэн зэрэг фетиш, стиль бас бэлгэ тэмдэг нь болдог. Рэпчидийн өргөн хувцас нь gay залуусын хувьд аль хэдийнэ фетиш нь болжээ.

Өргөн хувцасүнэхэээр хүний биеийн дутагдалтай талыг нууж, биеийн зарим нэг хэсгийг илүү тодотгож өгдөг байна. Бэггер биш боловч өргөн хувцас өмсөх дуртай олон хүн байдаг гэдгийг бас анхаараарай. Иймд эршүү харагдуулдаг өргөн стилийн хувцасыг дан гац бэггерүүд өмсдөггүй. Бэггерүүд хайр дурлал, хүнлэг чанарыг үргэлж дээдэлдэг. Фетиш, стиль, бэлгэ тэмдэг гэсэн энэ гурван шинж чанар танд байсан ч бас өөрийгөө бэггер гэж үзэж болохгүй юм байна. Ингэхээр БЭГГЕР гэж хэн бэ?

БЭГГЕР - өргөн хувцас сонгож өмсдөг , тохиолдолын дотны харьцаанаас зайлсхийж, амьдралд хань болох эрэгтэй найзтай болохыг эрмэлздэг залуу.

Панкууд, Рэпперүүд гээд залуучуудын олон хөдөлгөөн, үзэгдэл байдагийн адил бэггер гэдэг нь бас л нэг төрлийн ийм хөдөлгөөн, нийгмийн үзэгдэл юм. Барууны орнуудад аль эрт түгэн дэлгэрсэн БЭГГЕР-ийн хөдөлгөөн хуучин коммунист байсан орнуудад хүйтэн дайны дараа үеэс нэвтэрч эхэлсэн юм. Орос улсад хамгийн анхын БЭГГЕР залуу Санкт-Петербург хотоос тодорч байжээ. Оросын хамгийн анхны бэггер Игорь Родионов гэдэг залуу юм. Тэр Санкт-Петербург хотод бэггерийн хөдөлгөөнийг хөгжүүлж бэггерүүд цуглардаг клуб нээж байжээ.