2007-08-11

Влад Топаловын намтар


Дуучин Влад Топалов 1985 оны 10 сарын 25 –нд Москва хотод мэндэлжээ. Тэр хөгжмийн тусгай сургалттай сургуулийн лимбэний ангийг төгсжээ. Түүний удамд урлагийн хүмүүс байсан юм байна. Владын өвөг эцэг нь Киев хотын хөгжмийн сургуулийн профессор байжээ. Владын эцэг Михаил Генрихович хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурчын ангийг дүүргэж Ростов хотын хөгжмийн нэгэн хамтлагт ажилладг байжээ. 1990 онд Влад төрсөн эгчийнхээ хамт хүүхдийн хөгжмийн ансамбльд орсон байна. 1990 онд Влад ердөө 5 настай байсан гэдгийг анхаараарай. Уг ансамбльд Оросын телевизийн “Өглөөний одод” нэвтрүүлгийн хөтлөгч байсан Юля Малиновская, ТАТУ хамтлагийн дуучин Елена Катина, Юлия Волкова нар ч байсан юм. Влад Топалов ансамбльд байхдаа Итали, Болгар, Япон, Норвег улсад зохиогдож байсан хүүхдийн хөгжмийн наадамд оролцож байсан юм. 1994 оноос Влад Их Британий коллежид элсэж 4 жил суралцжээ. 1997 онд 12 настай байхдаа Влад Их Британи улсаас эх орондоо эргэж иржээ. Лондоноос эргэж ирмэгцээ Сергей Лазаревтай хамтран уран бүтээл туурвих болжээ. Тэдний анхны хамтарсан уран бүтээл нь Францын “Парисын Дарь Эхийн сүм” («Notre Dame de Paris») мюзиклийн “Belle” ари байсан юм. Ингээд 2001 оны 12 сарын 19-нд Влад Топалов, Сергей Лазарев нар “SMASH” хамтлагийг байгуулжээ. Шинэ хамтлагийн залуусын дуулсан “Парисын Дарь Эхийн сүм” («Notre Dame de Paris») мюзиклийн “Belle” ари нь «Universal Music Russia» компаний ерөнхий захирал Дэвид Джанкийн анхаарлыг татаж тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 2002 оны 4-р сард “SMASH” хамтлаг «Should have loved you more» дуундаа анхны клипээ хийлгэжээ. Мөн оныхоо 8-р сард Юрмалагийн “Шинэ долгион” хөгжмийн наадамд оролцож нэгдүгээр байр эзэлж байжээ. 2002 онд Влад Топалов ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн Хууль Зүйн тэнхимд элсэн оржээ. 2003 оны 3-р сард “SMASH” хамтлагийн «Freeway» нэртэй анхны цомог гарчээ. 2004 оны 12-р сард SMASH хамтлагийн «2nite» нэртэй хамгийн сүүлийн цомог гарсан юм. Үүний дараа хамтлаг тарсан тухай мэдээлэл тарсан юм. Энэ мэдээллийг хамтлагийн гишүүд ч нотолсон юм. SMASH хамтлаг тарах шалтгаан нь Сергей Лазареваас болсон гэж үзжээ. 2006 оны өвөл Влад “Грамамофон мюзикл” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж “Ганцаардсан од” нэртэй бие даасан цомогоо гаргасан юм. Влад Топалов орос англи хэлээр дуулдаг байна.

No comments: