Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд багтдаг төв азийн орнуудад ээлж дарааллан бослого хөдөлгөөн гарч хувьсгал гарч байсан. Улаан ягаан, улсан үзмийн, жүржийн улбар шаргал гээд янз бүрийн өнгөөр өөрсдийгөө тодотгосон хувьсгалчид Укриан, Гүрж, Киргиз улсад ээлж дарааллан төрөн гарч ирж байсан сан. Укрианд жүржийн хувьгал гарахтай зэрэгцээд Монголд ч бас иргэний хөдөлгөөнүүд бороо дараах мөөг шиг олширч төр засгийн өндөрлөгт байгаа хүмүүсийг харааж загнаж төв талбай дээр жагсаал цуглаан хийж огцрохыг шаардаж байлаа. Тэд бид засгийн эрх авахыг огт санархаагүй. Харин нийгэмд шудрага ёсыг тогтоомоор байна гээд л нэг хэсэг тэд баахан л бужигнуулсныг монголчууд бүгд санаж байгаа. Укриан, Гүрж, Киргизид болоод өнгөрсөн шиг “өнгөт хувьсгал” хийчихнэ гэж тэд төсөөлж байсан байх. Гэвч Монголын нийгэм эдийн засаг, геополитикийн байдал, иргэдийнх нь сэтгэлгээ Төв Азийн /ТУХН-т орж байсан Укриан, Киргиз, Гүржээс/ улсуудынхаас ялгаатай. Гэхдээ одоо ч Монголоор дүүрэн янз бүрийн ашиг сонирхолтой, зорилоготой иргэний хөдөлгөөн нэртэй хэсэг бүлэг бүлгээрээ хуваагдсан хүмүүс дүүрэн. Өсгөлөн суулт, жагсаал төрөл төрлөөрөө. Эрс шинэчлэл хөдөлгөөн, Шудрага иргэдийн фронт гээд...энэ жагсаалтыг үргэлжүүлж болно. Бас дампуурсан хадгаламж зээлийн хоршооний хохирогчидийн түр хорооны жагсаал, гал түймэрт шатсан САПУ худалдааны төвийн хохирогчидын тэмцэл гээд л... Наадмын өмнөхөн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хэсэг уран бүтээлчид нь удирдах зөвлөлөө тараана, огцруулна гээд л суулт хийж байснаа дараа нь бүүр телевизийнхээ саарал байшингийн гадаа майхан босгоод өлсгөлөн зарлаж байсан. Одоо бас нүүрсний уурхайн ажилчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмүүлнэ гээд засгийн газарт хандаж, цаадуул нь тоохгүй болохоор тэмцэл хийнэ гээд л анхааруулаад байна лээ. Орой бүр л телевизээр уурхайчидын бослого эхлэхэд төчнөөн хоног үлдлээ гэсэн учир битүүлэг реклам яваад л байгаа.
Монголд үүсэн бий болсон зүсэн зүйлийн энэ иргэний хөдөлгөөнүүд бүгдээрээ зорилогоороо ялгагдаж байна аа. За тэр уурхайчид ч яахав. Нүүрсний үнийг засгийн газар тогтоодог. Юмны үнэ монголд нэмэгдээд байхад амьдрах хэцүү байна. Нүүрсний үнээ ахиухан нэмэё гэж байгаа. Хадгаламж зээлийн хоршооныхон, САПУ-ийн галд хөрөнгө мөнгөө алдсан хүмүүс хохиролоо авчих санаатай байгаа. Үүнээс бусад хөдөлгөөнүүд нь уул уурхай, тэр дундаа Оюу толгой төсөл, тогтвортой байдлыгн гэрээ байгуулах нь зөв буруу гэж хоорондоо хэрэлдээд байгаа бололтой.
Сүүлийн үед дэндүү их олширсон иргэний хөдөлгөөнүүдийн утга учир нь эхнээсээ алдагдаж байх шиг. Жишээ нь Эрс шинэчлэл хөдөлгөөн хоёр тэргүүнтэй болчихжээ. Хөдөлгөөний хоёр дарга бие биенээ үгүйсгээд БИ ЖИНХЭНЭ нь гэж хэрэлдээд байх юм. Аль нь үнэн яриад, хэн нь худлаа гөрдөөд байгаа юм бүү мэд. Тэгсэн чинь өнгөрсөн долоо хоногт Шудрага иргэдийн фронт гэдэг хөдөлгөөний дарга нь хэвлэлийн бага хурал зарлаж баахан сэтгүүлч сурвалжлагч нарыг цуглуулж байгаад “Би дараа жил УИХ-ын сонгуульд оролцох тул завгүй болно. Иймд одоо энэ жил завтай байгаа дээрээ Буйр нуурын усанд сэлж дээд амжилт тогтооно. Надаас өөр хэн ч Буйр нуурт сэлж байгаагүй” гэж мэдэгдэж байхыг ТВ мэдээгээр харлаа. Олны анхаарлын төв байхын тулд хүмүүс янз бүрийн юм бодож олох юм даа. Тэгээд ч одоо Монголын нийгэм бүхэлдээ энэ бүх иргэний хөдөлгөөнүүдээс залхаж байх шиг. Өсгөлөн зарлаад төв талбай дээр хэвтэх нь 1989 онд нийгмийн шоконд оруулж байсан бол одоо2007 онд тэднийг хэн ч тоохгүй. Жагсаал цуглааныг дагалдан баясаад явж байснаас өмнөх ажлаа хийгээд ялж байх нь өөрт нь ашигтай гэдгийг ихэнхи монголчууд ойлгосон бололтой.
2007-08-30
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment