2007-08-05

БЭГГЕР





Саяхан интернэт ухаад сууж байтал бэггер залуусын тухай сонирхолтой нийтлэл олж уншив. Бас бэггер залуусын ордог сайт, хэлэлцүүлэг хүртэл байдгийг олж мэдлээ. Ингээд шинээр мэдсэн дуулсанаа та нартай хуваалцая гэж бодоод БЭГГЕР гэж хэн болох тухай блогтообичлээ.

1. БЭГГЕР-ийн тухай анхны ойлголт.

Нийгэмд ямар нэгэн үзэгдэл үүсэж, түгэн дэлгэрэхэд хүмүүс чухам анх хаанаас яагаад ийм үзэгдэл үүсэж, бий болсон тухай амнаас ам дамжин ярьдаг. Жишээ нь манай дэлхийн хамгийн анхны хот хэзээ тулгын чулуугаа тавьсаныг хэн ч одоо санахгүй. 20-р зуунд бичгийн соёл дэлгэрсэн ч одоо ч гэсэн амнаас ам дамжин ярьдаг хэвээрээ байна. Өнгөрсөн 20-р зуунд рэп, хип-хоп, брэйк дэйнс бэггер гэх мэт хөдөлгөөнүүд, үзэгдэлүүд үүсэн гарсан юм. Ийм хөдөлгөөн, нийгмийн үзэгдэлүүд нь бүгд өөр өөрийн гэсэн домогтой, нууцтай. Жишээ нь америкийн өсвөр насны рэп, хип-хоп сонирхдог /ялангуяа хар арьстанууд/ өргөн өмд, цамц өмсөж эхэлсэн нь бас л нэг оньсого. Өргөн өмд, цамц хип-хоп урлагтай ямар холбоотой нь тийм ч ойлгомжтой биш. Хип-хопчид яагаад өргөн хувцас өмсдөг юм бол гэж та бодож байсан уу? Үглэж, эрс огцом хөдөлгөөнтэй бүжиг хийхэд нь өргөн өмд, цамц тохиромжтой байдаг биз гэж таамаглаж болно.Гэхдээ энэ нь тийм ч баталгаатай таамаглал биш юм.

Америкийн пролетаруудын хороололд аж төрдөг байсан хүмүүс угсаа гаралын хувьд тийм ч боловсролтой хүмүүс байсан гэдэг нь эргэлзээтэй. 20-р зууны эхэн үеийн Америкийн харуудын амьдралын талаар цагдаагийн хэлтэсийн гэмт хэргийн бүртгэлийн дэвтэрт л байнга бичигддэг байсан юм. Хип-хопыг харуудаас гаралтай, харуудын л дуулдаг хөгжмийн төрөл гэж үзэж байсан юм. Гэтэл 20-р зууны 80,90-ээд оноос энэ ойлголт үндэсээрээ өөрчлөгдсөн байна. Эминем гэх мэт цагаан арьстан рэпчид урлагийн тайзан дээр гарч ирсэн юм. Үүний зэрэгцээ хип-хопчид, рэпчидтэй тун адилхан хувцасладаг, гэхдээ тун боловсон амьдралын хэв маягтай залуус 80-аад оны сүүлээс үзэгдэх болсон юм. Тэдгээр залуучууд хараалын үг хэлдэггүй, хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэггүй, архи ууж, тамхи татдаггүй... Товчоор хэлэх юм бол тэд рэпчид, хип-хопчидтой төстэй стилээр хувцасладаг, гэхдээ боловсролтой, боловсон залуус юм. Тэднийг БЭГГЕР /англиар Baggeboys /гэж нэрлэдэг байна.

2. БЕГГЭР гэж хэн бэ?

“Bagger” гэдэг үгийг англи орос хэлний толь бичигт 70-аад оны дунд үед “шуудай баглагч” /упаковщик в мешки/, “шуудай оёх зориулалттай машин” /машина для упаковки в мешки/ гэж орчуулж бичдэг байжээ.

Baggerboy гэдэг үг boy, bagger гэдэг хоёр үгнээс урган гарсан бөгөөд махчилан орчуулах юм бол оросоор /парень в мешковатой (широкой) одежде/ шуудай шиг өргөн хувцастай залуу гэсэн утгатай болж байгаа юм. Одоо baggy гэдэг үгийг өргөн өмд гэж шууд ойлгодог болжээ. Бэггерүүд өргөн хувцасыг зүгээр ч нэг өмсдөггүй. Өргөн хувцас нь тэдний хувьд нэгэн зэрэг фетиш, стиль бас бэлгэ тэмдэг нь болдог. Рэпчидийн өргөн хувцас нь gay залуусын хувьд аль хэдийнэ фетиш нь болжээ.

Өргөн хувцасүнэхэээр хүний биеийн дутагдалтай талыг нууж, биеийн зарим нэг хэсгийг илүү тодотгож өгдөг байна. Бэггер биш боловч өргөн хувцас өмсөх дуртай олон хүн байдаг гэдгийг бас анхаараарай. Иймд эршүү харагдуулдаг өргөн стилийн хувцасыг дан гац бэггерүүд өмсдөггүй. Бэггерүүд хайр дурлал, хүнлэг чанарыг үргэлж дээдэлдэг. Фетиш, стиль, бэлгэ тэмдэг гэсэн энэ гурван шинж чанар танд байсан ч бас өөрийгөө бэггер гэж үзэж болохгүй юм байна. Ингэхээр БЭГГЕР гэж хэн бэ?

БЭГГЕР - өргөн хувцас сонгож өмсдөг , тохиолдолын дотны харьцаанаас зайлсхийж, амьдралд хань болох эрэгтэй найзтай болохыг эрмэлздэг залуу.

Панкууд, Рэпперүүд гээд залуучуудын олон хөдөлгөөн, үзэгдэл байдагийн адил бэггер гэдэг нь бас л нэг төрлийн ийм хөдөлгөөн, нийгмийн үзэгдэл юм. Барууны орнуудад аль эрт түгэн дэлгэрсэн БЭГГЕР-ийн хөдөлгөөн хуучин коммунист байсан орнуудад хүйтэн дайны дараа үеэс нэвтэрч эхэлсэн юм. Орос улсад хамгийн анхын БЭГГЕР залуу Санкт-Петербург хотоос тодорч байжээ. Оросын хамгийн анхны бэггер Игорь Родионов гэдэг залуу юм. Тэр Санкт-Петербург хотод бэггерийн хөдөлгөөнийг хөгжүүлж бэггерүүд цуглардаг клуб нээж байжээ.

1 comment:

Anonymous said...

Интересно написано....но многое остается непонятнымb