2007-08-11

Максим: Чи мэднэ гэж үү?

Дуучин Максим Казань хотын дууны дугуйланд сурч урлагийн замд анх хөл тавьж байжээ. Бас 6 настайгаасаа эхлэн зю-зютсугийн дугуйланд бие хамгаалах урлагаар хичээллэдэг байжээ. Урлагийг бүхнээс дээгүүр үзэж, дууны уралдаанд оролцохын тулд олон сараар ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлээсээ чөлөө авдаг байжээ. Максим сурагч байхдаа «Teen star», «Ожерелье Нефертити» зэрэг уралдаанд оролцож Мэрайи Кэрри, Селин Дион, Уитни Хьюстон, Жанна Агузарово нарын дууг дуулдаг байжээ. Дараа нь өөрийн гэсэн дуутай болохыг эрмэлзэх болсон байна. Максим “Чужой”, “Заведи” гэдэг хоёр дуу өөрөө зохиож төрөлх Казань хотынхоо “од” болж байжээ. Максим Мурманск, Неренги, Питер, Хабаровск хотуудад аялан тоглолт хийж байжээ. Мария Максимова 17 нас хүрээд Москвад суралцахаар ирсэн байна. Москвад оюутан байхдаа С.Б.А Гала Рекордс компанитай гэрээ байгуулж дебют цомог гаргах болжээ. Максимын хамгийн анхны сингл дуу нь “Хэцүү нас” гэдэг нэртэй байжээ. Түүний энэ дуу нь “ Русское радио”, “Попса” радио станцийн хит дуу болж чадсан юм. 2005 оны намар оросын MTV телевизээр анхны клипээ цацуулжээ. “Нежность” дууны клипний зохиолыг Максим өөрийнхөө амьдралд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бичжээ. Мэргэжлийн хүнээс дутахааргүй клипний сайн зохиол бичсэн нь найруулагч Ове Мустингийн зүгээс өндөр үнэлэлт авсан байна. Нежность дуу нь оросын радиогийн хит парадад 28 долоо хоногийн турш багтсанаас 9 долоо хоногийн турш 1-р байр эзэлж байсан юм. Ингээд 2006 оны өвөл “Русское радио”-гийн “Алтан хөгжмийн эгшиг” нэртэй шагнал хүртсэн юм. Түүний гурав дахь дуу “Отпускаю” Максимын шүтэн бишрэгчидийн тоог бүүр ч нэмэгдүүлжээ. 2006 оны 10 сарын 28-нд Максим Москва хотод анхны концертоо хийжээ. Дараа нь энэ концертоо DVD болгон гаргажээ. 2007 оны 2-р сард Максим “Знаешь ли ты?” буюу “Чи мэднэ гэж үү?” нэртэй сингл дуу гаргасан юм. Яг одоо энэ дуу “Русское радио”, “Европа плюс”, “Love radio”, хөгжмийн телевизүүдийн хит парадад тэргүүлж байгаа юм.

No comments: