2007-08-28

Элсний нүүдэл


Монголд намар болохоор их олон шоу зохиогдох юм аа. Ер нь зун болохоор ихэнхи хүмүүс амралтаа авч хөдөө гадаа яваад энд амьдрал жаахан назгайдуу. Намар болохоор ажил сургууль жигдрээд хэвийн хэмнэлдээ орох юм аа. Намар шоу их зохиогддог нь хөдөөнөөс оюутанууд ирдэгтэй ч бас холбоотой байх. Шинэ киноны нээлтийг ч бас намар, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнөхийж байгаа нь тохиолдолын хэрэг биш байхаа. Өчигдөр Тэнгис кино театрт “Элсний нүүдэл” монголын уран сайхны шинэ киног үзэв. Сурталчилгааг нь сайн хийж байгаа болохоор үзэгч ихтэй байна лээ. Улаанбаатарт сурахаар ирж байгаа хөдөөний гурван охиний тухай “хөөрхөн кино” байна лээ. Ер нь бол энэ кинонд хөдөөгийнхөний хотыг чиглэсэн их урсгал, хотод ирээд өөрийн гэсэн байр сууриа олох гэж хичээж байгаа оюутнуудын тухай бодит байдлыг уран сайхны аргаар гаргаж чадсан байна лээ. Бас киноны зарим нэг хэсэг нь үзэгчидийг инээлгэж, бас сэтгэлийг нь эмзэглүүлж байна лээ.
Хөдөөнөөс ирсэн гурван охин хотод ирээд хэсэг хугацааны дараа орон гэр, нутгаа санаж байгаа хэсэг нь их таалагдаж сэтгэлд их дотно санагдав. Яагаад гэвэл нутгаа санахын зовлонг би ч өөрөө мэдэрч туулж өнгөрүүлсэн болохоор сэтгэлд нэг л ойрхон. Долоо, найман жилийн өмнө анх гэрээсээ хол явчихаад бас л нутгаа санадаг байж билээ. Хамт ирсэн хүүхдүүд маань яг л энэ кинон дээр гардаг шиг гэртээ очно, нутагтаа харина гээд л ярьдаг байсан сан. Нэгнийгээ Монгол руу буцна гэхээр нь бусадтайгаа нийлж зад загнаад л. Тэгснээ долоо хоноод л нөгөө загнаад байсан хүн чинь би ерөөсөө Монгол явна аа гээд л... Тэгэхээр нь загнуулж байсан гар эргэж нөгөөхөө загнаад л, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байж билээ.Элсний нүүдэл киног үзээд сууж байхад амьдралын минь яг тэр мөч санаанд орж ирж байлаа.
Энэ киноны зураг авалт нь нэлээн сайн болсон байна лээ. Гэхдээ бас шүүмжлэх юм байна аа. Киноны дундуур хэтэрхий их дуу явуулах юм. Энэ нь таалагдсангүй. Бас хэтэрхий олон үйл явдал гарч байгаа ч хоорондоо жаахан авцалдаа муутай юм. Нэг үгээр хэлбэл “ӨРНӨЛ” гэх юм байхгүй санагдав. Ер нь бол энэ кино таалагдсан шүү. За тэгээд энэ киноны 2-р анги тун удахгүй гарах юм гэсэн. “Элсний нүүдэл” үргэлжилнэ.

2 comments:

huurhun said...

Geree sanaad l, uilaaad l, zarimdaa bayajaad l, zarimdaa yaduuraad l gehdee l sonin. 5 jiliin daraa gerluugee nutag ruuga butsdaggui ni bas sonin.... yag l khuuhedeerei ee. gehdee ter kino chine uzegdeluud ni khoorondoo avtsaldahgui bol kino bish dee. nadad Shine usegiin bagsh gej... ugui ee ter kino g uzsen bailgui dee nadad 1990 onoos khoish garsan kinonp-aas ter l goe shu dee chi teriig uzeegui bol uzeerei ee. neg l goe kino baigaa. ...................

MNED said...

Harin tiim. Uil yavdal ni hoorondoo avtsaldaa muutai. Gehdee mongol kino sergej l baigaa yum baina lee.