2007-08-19

Нийгмийн өмнө хүлээх хариуцлага

За өөрийнхөө блог дээр манай монголчууд харьцааны соёл муутай гэж наснаасаа олон удаа бичсэн дээ. Энэ удаа бас энэ тухай бичих гэж байна. Хүн болгон тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Үүрэг гэдэг үгийн цаад утгийг жаахан бодож бясалгахад “хариуцлага” гэдэгтэй яг ижил утгатай юм уу даа . Хүмүүн заяаг олж төрсөн та бид бүгд ламьдарч байгаа нийгэмдээ ямар нэгэн тодорхой байр суурь эзэлж байгаа. Ингэхээр нийгэмд өөрийн гэсэн үүрэгтэй, бас эрхтэй. Эдэлж байгаа эрх, хүлээж байгаа үүргийнхээ хүрээнд “ЭРХ МЭДЭЛ” ч бас танд ч надад ч байна. Эрх мэдэл ихсэх хэрээр хариуцлага нэмэгддэг. За энэ оршил хэсэг ч яахав.

Одоогоос бараг 6 жилийн өмнө би нэг сонин маргааны гэрч нь болж байсан юм. Зуны амралтаараа Монголд ирээд хамаатнынхаа ах эгч нарын хүүхдүүдийг нь дагуулаад хүүхдийн парк орсон юм. Монголдоо ганцхан байдаг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд тэр өдөр хүн багатай их сэлүүхэн байсан юм даг. Тэгээд ч хүүхдийн паркын хэдэн тоглоомнууд нь хэтэрхий муудаж хуучирсан болохоор хүний сонирхол татахаасаа илүү хэзээ салж унаад осол аваар гарах бол гэж айдас төрүүлэхээр болчихоод удаж байгааг хүн болгон мэднэ биз ээ. Хамаатнтыхаа 5 настай охинийг “морин тойруулага” гэдэг тоглоомонд суулгахаар тасалбар аваад иртэл миний өмнө хоёр хижээл насны эмэгтэй “морин тойруулга” тоглоомын ажилтантай хэрүүл үүсгээд зогсож байлаа. Хэрүүл маргаан болж байгаа газар угаасаа муу энерги ялгарч байдаг болохоор надад тэр нөхцөл байдал тийм ч таатай санагдаагүй юм. Тэр муухай хэрүүлийг би сонсоё гэж хэрэгт дурласан ч үгүй. Угаасаа хажууд болж байгаа процесс болохоор надад дуулдаж байгаа юм чинь. Сонсоод байсан чинь хэрүүл маргаан гарах болсон шалтгаан нь тун шалихгүй юм байжээ. Тэр хоёр эмэгтэй тасалбар авалгүйгээрр хүүхдүүдээ морин тойруулганд суулгая. Хүүхдүүд тоглож байх хооронд тасалбарыг нь аваад ирье гэсэн юм байна л даа. Паркын ажилтан зөвшөөрөөгнүй байна. Дүрэм журмынхаа дагуу бол үйлчлүүлэгч эхлээд тасалбараа аваад дараа тоглох эрхтэй болно биз дээ. Үйлчилгээний ажилтан яг л энэ үүргээ бартимталжээ. Гэтэл нөгөө хоёр хичээл насны эгч паркын ажилтанг утга учиргүй загнаж гарав. Би л чамаас хэдэн төгрөг луйвардчихав гэж. Чамайг бодвол би мөнгөтэй хүн... гэж байгаад л паркын морин тойруулгын ажилтныг хэл амаар доромжилж өөрийнхөө хөрөнгө чинээтэйг гайхуулав. Хөөрхий тэр ажилтан залуу би танд билетээ л аваад ир гэсэн ш дээ гэхээс өөр юм хэлж чадахгүй байсан юм.

Хөрөнгө мөнгөндөө дулдуйдаж ажилаа дүрэм журмынх нь дагуу хийж байгаа хүнийг ингэж доромжилж байгааг хараад тэр хоёр эмэгтэйг зэвүүцэж, паркын ажилтан залууг өмөөрөөд хэдэн үг хэлмээр санагдаж билээ. Гэхдээ тухайн үед би тэр маргаанд АРБИТРИЙН ШҮҮГЧ /хөндлөнгийн шүүгч/ болохыг хүсээгүй юм аа. Ийм жижигхэн юмнаас л хүний харьцааны соёл, боловсролын түвшин харагдах юм даа. Хичнээн ганган хувцасласа мөнгөтэй байсан ч тэр хичээл насны хоёр эмэгтэй тарчигхан хувцасласан нар салхинд борлож харласан тэр паркын ажилтан залуугаас дорой хөөрхийлөлтэй харагдаж байсан даа.

Ингээд бопохоор аливаа пүрэм журмыг биелүүлж байгаа хүнийг загнаад дур зоргоороо аашилдаг иймэрхүү хүмүүсээс болоод монгол орон хээл халууль, авилгад идэгдэж, хүн чанар алга болж, нийгэм ялзарч байгаа байх аа.

2 comments:

Anonymous said...

harin ter hariltsaanii soyliig sain zasah heregtei bgain. Mglchuud bugd neg tiimerhuu ih davruun zantai teriigee mgld bhdaa medehgui. Mgl-s uur orchind ochij bj l medeh bh daa humuus. Miniih end irsenees hoish odoo uur bolson shuu.

huurhun said...

Er ni khunii bolvsroliin tuvshin khariltsaagaar ilerdeg chi bas ih ondor bolovsroltoi geed mangar umnuud, khuvtsanii gol bolson umnuud ih baidag aa.


bi bas khaaya aa tegehgui g khicheedeg ch busnii tasalbar taraadag hun bol unen khund garuud.. yaj neg mongoloo khun tasalbar taraadaggui boloh ve gej bodoj bn daa... Gehdee l bagiin humuujil chukhal shuu. asar chukhal..