2007-07-31
Naizuud aa. 8 SARIIN -5 -naas...
Ta nart duulgah neg medeelel baina aa. 8 sariin 5-aas ehleed bi mailee burtguulsen humuusiig l blogtoo nevtreh erhtei bolgoj gej bna aa.
Yag nogoo blogchin http://jj-somethoughts.blogspot.com/ shig...
Iimees minii blogiig tsaashid unshih huseltei baigaa humuus mned_11@yahoo.com ruu e-mail ilgeej oorsdiin e-mail hayagaa medegdehiig husej baina. Mail ilgeesen humuus ruu bi urilaga yavuulaya aa.
Gehdee dan gants mail nad ruu ilgeeh ni hangaltgui. Blog bichdeg humuusiig l bi ooriinhoo blogt oroh erh ogmoor baina aa.
Ta buhniig hundetgesen MNED.
2007-07-26
Сэтгэл буруугүй
Өглөө эрт босох их ашигтай юм аа. Энэ өдрийн ажил бүтэмжтэй, эрт дуусав. Ойрдоо блогоо шинэчлэх зав гараагүй юм. Бодсон санасан юмаа гэрийнхээ компьютер дээр бичээд л хадгалаад байлаа. Тэгээд өнөөдөр бөөнд нь блогтоо оруулчихлаа.
Гэхдээ одоо ч бодлын бороо сэтгэлт шивэрсээр л байна. Компьютер дээрээ тэмдэглэл бичээд сууж байхдаа өнөөдөр болж өнгөрсөн бүх явдалыг эргэж бодов. Тэгээд эцэст нь сэтгэл буруугүй гэдэг бараг л афоризм болсон үгийг өөртөө хэлээд сууж байна даа. Миний сэтгэл буруугүй ээ.
2007-07-26
Бодлын бороо сэтгэл ороод
2007-07-25
Орон зай
Оюутан байхад бидэнд “Олон улсын харилцааны түүх, гадаад бодлого”гэдэг хичээл ордог байсан юм. Аливаа төрт улсын оршин тогтнохын үндэс нь юу вэ гэдэг асуултад их олон хариулт байж болно гэж өвгөн профессор хэлдэг байлаа. Хүн ам, газар нутаг, үндэсний үзэл санаа байх нь төрт улс болохын тулгын гурван чулуу нь гэж заадаг байлаа.
Хүн ам гэдэг нь ч ойлгомжтой. 10 сая хүн амтай улс цаашид хурдан хөгжих бүрэн бололцоотой байдаг гэж байгаа юм. Хүн ам их байхын хэрээр тухайн орны зах зээл нь их байна гэсэн үг. Хүн ам цөөтэй улсад мэдээж зах зээл нь бага байх нь ойлгомжтой.
Газар нутаг... Газар нутаг их байх тусам байгалийн баялаг, ашигт малтмал ихтэй байх магадлал өсдөг. Хүн төрөлхтөний түүхэнд болж байсан ихэнхи дайн тулааны гол шалтгаан нь газар нутаг, байгалийн баялаг, ашигт малтмал эзэмших маргаанаас л болсон байдаг.
Төрт улс болохын “тулгын гурван чулуу” гээд байгаа энэ 3 зүйлийн аль нэгийг нь илүүд үзээд байх хэрэггүй. Гэхдээ би газар нутаг гэдгийг нь өнөөдөр онцлох гэсэн юм. Газар нутаг гэдэг бол оршин тогтнох орон зай. Аливаа улс оронд оршин тогтнох орон зай зайлшгүй хэрэгтэй. Орон зай гэдэг ойлголтыг газар нутагтай холбон үзэхээс гадна олон улсын харилцаанд эзэлж байгаа нэр хүнд, байр суурь, олон улсын тавцанд гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь холбож бас үздэг байна. Газар нутаг багатай ч Сингапур азийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөгөөрөө нэлээн том орон зай эзэлдэг. Ямар сайндаа л Сингапур бол “Азийн бар” гэж өхөөрдөж байхав дээ.
Гол хэлэх гэсэн санаа руугаа орох гэж баахан л юм нуршлаа.
Одоо тэгвэл орон зай гэдэг энэ ойлголтоо хувь хүн дээр аваад үзье. Хэн нэгэн хүнийг байхгүй болчихоор нь одоо тэр үгүйлэгдэнэ дээ гэж хүмүүс хэлдэг. Нэг үгээр хэлбэл тухайн хүний орон зай эзгүйрч хоосорсон гэсэн үг. Ингээд өчигдөр би бодлоо. Ингэхэд би ямар орон зай эзэлдэг бол? Хэн нэгэн хүний сэтгэлд би хэр том орон зай эзэлдэг бол? Харамсалтай нь бусдын дотор руу өнгийж, сэтгэлийг нь уудалж чадахгүй болохоор би бусад хүмүүсийн дотор ямар орон зай эзэлдэг вэ гэдгээ мэдэхгүй явна. Гэхдээ надад хандаж байгааг хандлага, надад хэлж байгаа үгнээс нь тэр хүний дотор би ямаршуухан орон зай эзэлдэгийг өчүүхэн жаахан ч гэсэн мэдэж авч болно байх аа. Ингэхэд хэн нэгэн хүн намайг үгүйлдэг болов уу? Хааяа ч болов дурсдаг болов уу? Эсвэл хүмүүс намайг зүгээр л мартчихдаг юм бол уу? Утасдана, холбоо барина. Мессэж бичнэ гэсэн хүн хэлсэн амандаа хүрэхгүй байх тохиолдол байдаг. Янз бүрийн л шалтгаан гараад утасдаж, холбоо барьж, мессеж бичиж амждаггүй байх. Надтай холбоо бариагүй хүмүүс намайг ор тас мартчихсан юм болов уу гэж хүртэл бодов. Үүнийг уншиж суугаа таны сэтгэлд би ямар орон зай эзэлдэг вэ?
Знаешь ли ты - Чи мэднэ гэж үү?
Өөрийнхөө сонсох дуртай “Знашь ли ты” дууны үгийг блогтоо тавимаар санагдлаа. Энэ дууг Максим гэдэг залуу орос дуучин бүсгүй дуулсан юм. Дууны үг нь үнэхээр сэтгэл хөдөлгөдөг юм аа. Бас ая нь ч гоё. Орос хэл мэддэг хүмүүс энэ шүлгийг нь уншаад сайн ойлгоно байхаа. Дуртай орос дууныхаа үгийг нь бас монгол хэл рүү орчуулах гэж оролдлоо. Би урьд нь шүлэг орос хэлнээс орчуулж байгаагүй ээ. Шүлэг орчуулах хэцүү байдаг болохоор арай гэж л хэдэн үг монгол болгож бичлээ. Утга санааны алдаа гаргахаас айгаад. Шүлэг орчуулах ер нь л хэцүү юм аа. За тэгээд бас монголоор уншихад ойлгомжтой байлгах гэж ганц хоёр мөр, бадагийг нь жаахан наана цаана нь оруулж байрлалыг нь өөрчилж бичсээн. Орос хэл сайн мэддэг хүн байвал надад зөвлөгөө өгч, засаж хэлж өгөөрэй гэж хүсэж байна.
Знаешь ли ты
Я так привыкла жить одним тобой,одним тобой.
Встречать рассветы,слышать как проснёшься не сомной.
Мне стало так легко дышать в открытое окно.
И повторять ей лишь одно.
припев:
Знаешь ли ты вдоль ночных дорог
Шла босиком не жалея ног.
Сердце его теперь в твоих руках,
Не потеряй его и не сломай.
Что мне нести,вдоль ночных дорог
Пепел любви в руках сбив ноги в кровь.
Пусть его теперь в твоих глазах.
Не потеряй его и не сломай.
И в январе пусть бьётся серый дождь к нему в окно.
Пусть обнимает не меня но помнит всё равно.
И пусть случайно моё имя вслух произнесёт.
И пусть молчит что всё-же помнит.
А за окном сжигает фонари проклятый дождь.
Мой нежный мальчик ты прости меня за эту дрожь.
И пусть сквозь слёзы прошептала тихое "Прощай"
Не забывай,не забывай.
Припев:
Знаешь ли ты вдоль ночных дорог
Шла босиком не жалея ног.
Сердце его теперь в твоих руках
Не потеряй его и не сломай.
Что мне нести вдоль ночных дорог
Пепел любви в руках сбив ноги в кровь.
Пусть его теперь в твоих глазах
Не потеряй его и не сломай.
Припев:
Знаешь ли ты вдоль ночных дорог
Шла босиком не жалея ног.
Сердце его теперь в твоих руках
Не потеряй его и не сломай.
Что мне нести вдоль ночных дорог
Пепел люблви в руках сбив ноги в кровь.
Песть его теперь в твоих глазах
Не потеряй его...
Үүр цайх үед чиний сэрэхийг сонсож
Чамтай л амьдарсаар надад дасал болжээ.
Нээлттэй цонхоор амьсгалад надад хялбар байдаг
Тэгээд энэ бүхэн өглөө бүр давтагддаг байсан.
Чамд л өгөх гэж зориулж
Дурлалын хэтэрхийг алган дээрээ тавиад
Гүн харанхуйгаар хөл нүцгэн явж
Хөлөө цустай хутгалдсаныг ч үл тоож
Чам руу алхдаг байсныг минь чи мэднэ гэж үү?
Миний зүрх одоо чиний гарт байна.
Үүнийг бүү алд, үүнийг бүү хэмхэл
Миний цохилт чиний харцнаас хамаарч байна.
Үүнийг бүү алд, үүнийг бүү хэмхэл
Нэгдүгээр сарын саарал бороо
Түүний цонхийг тогшиж байх үед
Тэр намайг биш өөр хүнийг тэвэрч байгаа ч
Намайг л дурсаж байгаасай /гэж би хүснэ/
Тэгээд миний нэрийг санаандгүй амандаа чанга хэлээд
Дуугаа хурааж, намайг дурсаасай /гэж би хүснэ/
Нулимсаа мэлмэрүүлж байгаад
Чмээгүйхэн хагацая даа гэж хэлсэнд
Миний хонгор залуу намайг өршөөгөөрэй
Ширүүн бороонд гудамжны дэнлүү асаж байхад
/Намайг/ битгий мартаарай, битгий мартаарай
Чамд л өгөх гэж зориулж
Дурлалын хэтэрхийг алган дээрээ тавиад
Гүн харанхуйгаар хөл нүцгэн явж
Хөлөө цустай хутгалдсаныг ч үл тоож
Чам руу алхдаг байсныг минь чи мэднэ гэж үү?
Миний зүрх одоо чиний гарт байна.
Үүнийг бүү алд, үүүнийг бүү хэмхэл
Миний цохилт чиний харцнаас хамаарч байна.
Үүнийг бүү алд, үүнийг бүү хэмхэл
Амьдарч байгаа орчинтойгоо зөрчилдсөн сүүлийн 14 хоног
Монголдоо ирээд яг нэг сар боллоо. Энэ хугацаанд юу хийж өнгөрүүлснээ багцлаад нэг бодож үзэв.
1. Бүтэн долоон жил гаран нутгаасаа хол байж байгаад эх орондоо суурин амьдрахаар ирсэн.
2. Мэргэжилээрээ ажиллаж байгаа.
3. Ажлынхаа хажуугаар зав зай гаргаад боломж, бололцоогоороо хотоос гарч хөдөө явсан.
4. Хотоос гарч амралтад явсан.
5. Өөр бас хувийн амьдралд эд хэдэн үйл явдал тохиолдсон.
За ингээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Эхний 14 хоног ч яахав. Ирээд удаагүй байсан болохоор монголдоо ирлээ. Сайхан байна гэж хөөрсөөр байгаад л таарсан. Ах, эгч, хамаатан садан, эмээгийндээ очиж хүндтэй зочин нь болоод…
Сүүлийн 14 хоногт нь бол Монголын нийгэмд болж байгаа процесс, улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүсийн ахуй амьдралын талаарх объектив ойлголттой болсон байгаа юм. Тэгээд л нийгмийн уур амьсгал, хүмүүсийн хувийн соёл, нийт монголчуудын биеэ авч явж байгаа байдал сэтгэлд нийцэхгүй болж ирэв. Хоёр дахь эх орондоо байдаг нийгмийн дэг журам, хүмүүсийн хувийн соёл, ахуйн соёл зэргийг өөрийн эрхгүй үгүйлээд байна. Өмнө нь зуны амралтаар монголдоо ирж байсан ч төдийлөн анзаардаггүй байсан наад захын олон зүйлсийг мэдрэв. Монгодоо суурин байдлаар амьдараад ирэхээр эргэн тойрон, хүрээлэн байгаа орчиноо илт голж байна. Хотын хог, бохир заваан байдал, нийт монголчуудын бүдүүлэгдүү зан ааш, харьцааны соёлын доройтолыг гүн мэдэрч хилийн дээс алхаад буцаад явмаар хүсэл төрж байна. Орчин тойрон нь “сайнгүй”, хүмүүсийн харьцааны соёл “хэтэрхий доор” байхыг мэдрэх тусам бухимдаад байна. Гэхдээ төрөлх эх орон минь ирээдүйд хөгжиж, хүмүүсийн харьцааны соёл ч дээшлэх байх гээд л найдахаас даа.
Улаанбаатарын тухай хатуу үг буюу “зэрлэг+УБ”
Мод бут гэснээс Улаанбаатарт өвс, зүлэг ургадаггүй гэж хэлж болно. Миний сая дээр нэр дурьдсан “дажгүй мод бут ихтэй” гэж магтсан газруудад модны доогуур өвс зүлэг биш шарилж ургадаг юм байна лээ. Уг нь дэлхийн аль хотод өвс, зүлэг л ургуулсан байдаг юм. Монголд бол хотын ногоон байгууламж төлөвлөлтийн асуудал их сонин. Хайсан дотор шарилж л зөндөө байх юм аа. Тэгээд өвс нь ургахгүй мөртлөө тэр шарилж нь бүүр аймаар том том болж лаг сайн ургасан байх нь гайхмаар. Ингэж их шарилж ургаж байгаа юм чинь ургамалын харшилтай хүн зөндөө байх нь аргагүй шүү дээ. Тэгээд ч манайхан өөрсдөө өвс зүлэг ургах боломж ч өгдөггүй юм шиг. Зам хөндлөн гарахдаа гарцаар биш, хайс давдаг. Зүгээр л гарцан дээр очоод гэрлэн дохионы ногоон гэрэл асахыг тэвчээртэй хүлээж байгаад л зам хөндлөн гарч болно оо доо. Гэтэл гарцаар зам гардаг хүн цөөхөн байхаа. Дор хаяж 60-50 см өндөр хайс давж өөрсдийнхөө хувцасыг заваартуулж, гутлаа шороотой хутгах юм. Тэгээд ургах гэж ядаж байгаа зүлэг, өвсөн дээр туучаад явах юм. Ингэхээр Улаанбаатар яаж ч өвстэй байхав дээ. Ер нь тэгээд хотын хайсанд доторх хөрс шороог усалж арчидаг ч үгүй байх. Би лав машинаар замын дагуух ногоон байгууламжыг усалж байхыг харж байгаагүй. Харин өнөөх гайхал “шарилж” борооны усаар тэжээгдээд зөнгөөрөө ургадаг бололтой. Төрийн дарга сайд, хотын захиргааны эрх мэдэлтэнүүд нь ширээ сандалаа булаалдаад, бие биенийхээ улсыг шагайж, мөнгө төгрөг идэж уусан гээд хоорондоо хэрүүл хийж байхаар хүний төлөө юм хийгээсээ. Хамгийн наад зах нь амьдарч байгаа орчиноо сайжруулах хэрэгтэй ш дээ. Улсын нийслэл хогондоо дарагдаж, зэрлэгтээ бариулж, дээр нь шороо бужигнасан ийм байдалтай байж яавч болохгүй ээ.
2007-07-25
Монголчуудын тухай хатуу үгний үргэлжлэл буюу “өвөрмөц кайф”
Сүүлийн үед би амьдарч байгаа орчиндоо шүүмжлэлтэй ханддаг болоод байна аа. Үүний өмнө Улаанбаатар хот хогондоо дарагдсаны буруутан нь “би л ганцаараа болж байвал бусад нь хамаагүй гэсэн өөдгүй “хувиа хичээсэн, аминчхан” үзэлтэй монголчууд өөрсдөө юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Харин энэ удаа монголчуудын дунд нийтлэг байдаг нэг том дутагдалын талаар бичмээр санагдав. Гудамжаар явж байгаа хүмүүс хаа таарсан газраа хог хаяж, нус цэрээ нийдэгээс гадна хажуугаар зөрч яваа хүнийг түлхэж, мөргөж “хувь хүний эрх чөлөөнд” халддаг сонин заншилтай хүмүүс. Монголд хүний гутал, хөлөн дээр гишгэх нь тийм ч сүртэй хэргийн тоонд орохгүй. Бусдын хөл дээр гишгэчихээд уучлаарай гэхээсэ илүү хэн чамайг надтай ойрхон алхаж яв гэсэн юм ПИЗ… минь. Хохь чинь за юу… гэх утгатай үг хэлэх хүн олон байх гэж бодож байна. Миний л мэдэхээр гадаадын хүн ам ихтэй “мегаполис”-д гудамжинд алхаж яваа хүмүүс бүгдээрээ зүүн гар талаа барьж алхахыг хичээдэг. Москвагийн метроны станцуудыг холбосон газар доорх туннель, хүн их холхидог төвийн гудамжинд л лав ийм бичигдээгүй дүрэм үйлчилдэг юм. Яг л машин замын эсрэг, сөрөг урсгал шиг. Энэ нь ч амар юм шиг. Хэрэв баруун тийшээ алхаж байгаа хүмүүсийг сөрөөд өөдөөс нь харайлгах юм бол зорьсон газраа хүрэх гэж нэлээн юм болно. Өөдөөсөө ирж байгаа хүмүүсийн их урсгалтай мөргөлдөөд урагшаа явахгүй.
Харин Улаанбаатарт бол ийм бичигдээгүй хууль байхгүй. Хүн хүссэн газраараа алхаад явж болно. Улаанбаатарын гудамжаар алхаж явахдаа анзаарсан нэг юм нь бөөнөөрөө яваа хүмүүс явган хүний замыг тэр чигт нь эзэгнээд залхуутай удаан алхах юм аа. Тэгээд олуулаа хэлхэлдэж яваа хүмүүс араасаа явж байгаа хүмүүсээ урдаа оруулах, өөдөөсөө ирж байгаа хүнтэй зөрөхийн тулд зам тавьж өгөх тухай ямар ч ойлголт байхгүй. За тэгээд нийтийн тээврийн унаанд бол үнэхээр аймшигтай дүр зураг ажиглагдана. Автобусанд орох гэсэн хүмүүс автобуснаас бууж байгаа хүмүүсийн өөдөөс шууд л дайраад, урагшаа зүтгээд байх юм. Зорьсон газраа ирсэн хүмүүсдээ автобус, троллейбуснаас буух боломж олгохгүй зүтгэх нь ямар учиртай юм бол оо? За тэгээд том оврын ч бай, жижиг оврын микро автобусанд ч гэсэн ялгаагүй хүмүүс бие биенээ налаад дүүжлэгдээд явах юм. Хэн нэгэн хүний биед хүрэхээ юман чинээ бодохгүй. Урдаа, хойноо, хажуудаа яваа хүнээс тодорхой хэмжээний зайтай зогсож сураагүй юм. Тэгээд хамгийн хэцүү нь усанд ч ороогүй хир буртаг, тааламжгүй юм үнэртүүлсэн хүмүүс шахаад зогсчих юм. Эндээс монголчууд гудамж талбай, олон нийтийн газар, нийтийн унаанд явахдаа таньдаг, таньдаггүй хамаагүй хажуудаа яваа хүнээ налж, шахаж “кайф” авдаг этгээд зуршилтай ард түмэн юм аа гэдэг дүгнэлтийг би хийж байна. Бусдыг налж шахаж зогсох үзэгдэл дан ганц нийтийн тээврийн унаанд ч биш, бас бүх төрлийн үйлчилгээний газар ажиглаж болно. Жишээ нь өчигдөр би дүүгийнхээ хугацаа нь хаагдсан сим картыг сэргээлгэхээр ТЕДИ төв оров оо. Тэгсэн чинь баахан оочер дугаар. За тэгээд оочерт нь зогслоо. Гэтэл миний ард ирж оочерлож байгаа хүн над руу бүүр учиргүй налж ирээд л зогсох юм. Өчигдөр халуун байсныг ч хэлэх үү. Тэсэхээ байгаад та намайг дэндүү шахаад байна. Та надаас жаахан зайтай зогсооч гэх хүсэв. Тэгсэн чинь нөгөө хүн маань над руу бараг л үзэн ядалтын харцаар ширтээд “Би яасан юм. Юун нь болохгүй байгаан? Шал сүртэй юм” гэдэг байгаа. Миний нүд бүүр орой дээрээ гарах шахав. Хүний биенд хамаагүй хүрчихээд чамайг налаад зогсоход яадаг юм гэсэн утгатай үг хэлж байдаг хөлдүү толгойтой хүн цөөхөн л байгаасай даа гэж дотроо залбирлаа. Дэлгүүр, бусад үйлчилгээний газарт ч бас бие биенээ налж шахаад “таашаал” авах үзэгдэл манай Монголд их газар авчээ. Ийм зуршил монголчуудад хэзээнээс бүрдсэн юм бол? Хотын соёлд сурах ч болоогүй байна даа.
Хотын соёл гэснээс өглөө болгон ажилдаа явахдаа “халтуурын” гэгддэг хувийн хөлсний тэргээр хөл залгуулж байгаа. Офист суугаа ажил хийж байгаа болохоор хөдөлгөөний дутагдалд орж байх шиг байна. Тэгээд орой ажилаа тараад гэр рүүгээ заавал алхаж явдаг болсон. Одоо зуны урин дулаан цаг тул алхаад явахад ч хэцүү юм алга. Өдөржингөө компьютерийн өмнө сууж, бас өдөр бүр тодорхой хэдэн минут 1000 ваттын хүчтэй хурц гэрэлд шаруулдаг болохоор ажлын дараа алхаж явах нь хэрэгтэй юм аа. Нийтийн унааг бол тоож суухаа болиод удаж байна. Улаанбаатарын тухай миний хатуу үг үргэлжилнэ ээ...
2007-07-23
2007-07-22
Аминчхан үзэл
Монголчууд бид амиа хичээсэн муухай хүмүүс юм аа. Амиа хичээдэг зантай болоход нь өвөг дээдсийнх нь амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх гэдэг дүгнэлтийг би хийв. Яагаад ийм амиа хичээдэг зантай болчихов?
Өвөг дээдсийнх нь амьдралын хэв маяг – нүүдэлчин. Таны өвөг дээдэс дор хаяж 100, цаашлаад 800 жилийн тэртээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Удам судраа ухаад үзэх юм бол манай удамд, миний өвөг дээдэс ч бас нүүдлийн мөал аж ахуй эрхэлж байсан хүмүүс. /Ардын хувьсгалийн дарааханаас л хот хүрээ газар бараадаж, дараа нь би 20-р зууны 80-аад оны үеэр УБ-д төрсөн юм даг./ Нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан хүмүүсийн нэг онцлдог нь амьдралынхаа хэрэгцээний бүх зүйлийг бие дааж хангадаг байсан. Малынхаа махыйг идээд, сүүг нь боловсруулж цагаан идээ гаргаад, арьс үсээр нь гутал хувцасаа хийгээд... За яахав хаяа нэг цагаан хэрэм давж хятадуудаас даавуу, даалин, торго дурдан авдаг байсан биз...
Ингэхээр нүүдэлчид өөрсдийнхээ хэрэглээний ихэнхи зүйлсийг өөрсдөө хангаж байна. Арилжаа наймаа хийгээд байх шаардлага бараг байдаггүй байж. За яахав хаяа нэг хурдан мориний наймаа, холио солио хийдэг л байсан байх.
Яг ийм амьдралын хэв маягтай хүмүүс амиа бодох, амиа хичээх, аминчхан үзэлтэй болж төлөвшжээ. Хотжих процесс Монголд 20-р зууны 50-аад оноос хойш л явагдсан. Жинхэнэ хотын уугуул иргэд бөөн бөөнөөрөө мэндэлсэн нь 1950, 1960-аад он. Тэр үед л нөгөө УБ-ын анхын европ загварын хороолол 40, 50-н мянгат баригдсан юм чинь. Суурин газрын соёл иргэншилтэй бусад ард түмэнд ийм аминч үзэл бага байдаг юм шиг. Нэг жишээ авъя л даа. Хотын аль нэгэн байранд гал түймэр гарлаа гэхэд бусад айлуудад нь галын аюул давхар нүүрлэнэ. Иймд тэр байрны хүн бүхэн гал, усны гамшиг гарах вий гэж үргэлж санаа тавина. Гэтэл нүүдэлчин, мал дагаж хөдөө амьдардаг айлд гал гарлаа гэхэд хүмүүс “Аан, тэднийх гал алдаж гэнэ ээ. Зайлуул. Хэцүүхэн л юм болж дээ” гэх ухааны юм яриад л өнгөрнө байх.
Эндээс ургуулаад бодохоор том ялгаа харагдаж байгаа биз. За тэгээд миний хэлэх гэсэн хамгийн гол санаа нь монголчуудын энэ аминчхан үзэл нь хөгжил дэвшилд хүрэхэд нь асар их саад болоод байгаа юм аа. Хамгийн наад захын жишээ: Улаанбаатарын гудамжаар явж байгаа 5 хүн тутмын 3 нь шүлсээ хаях юм аа. Ичиж зовох ч үгүй хээвнэг шүлсээ хаяна гээч. Шүлс ойр орчиныхоо 25 метр квадрат агаарт тарж, ууршдаг гэж нэг номноос уншиж байсан юм. Шүлс агаарт ууршихдаа өөр бусад агаарт байдаг бодистой урвалд орж халдварт өвчин тараадаг гол эх үүсвэр болдог. Монгол агаар дуслын замаар халддаг, бохир гарын өвчин их гардаг юм байна лээ. Хүмүүс нь амьдардаг орчиндоо анхаарал тавихгүй, шүлсээ, нус, цэрээ хаяад яваад байхаар өөрсдийнх нь эрүүл мэнд яаж сайн байхав дээ. Тэгээд бас гудамжинд явж байхдаа идсэн чихрийн цаас, зажилсан бохь, татсан тамхиний ишээ шууд л гудамжинд хаядаг муухай бүдүүлэг зангаа хэзээ орхих юм бол оо? Улаанбаатарын гудамжаар баахан ганган, гоёж гоодсон хүмүүс хогон дундуур л туучаад байгаа юм даа. Тэгээд зун болохоор энд тэндгүй нүх ухаад орхичих юм. Уг нь усны шугам хоолойг л солиж, сайжруулах гэж байгаа ухаантай юм гэнэ. Тэгээд нүх ухаад нөгөө шугам хоолойгоо ч солиж сайжруулсан юмгүй, тэр чигээр орхичих юм. Ийм болохоор гутал ч тэсэхгүй, дороо шороо болоод. Ухсан нүхэнд нь ногоо л нэг хог цаас, ундааны лааз сав нь дүүрээд. Харанхуй шөнө бол өндөр настай, хөл гар муутай хүмүүс энд тэндгүй эхсан нүхэнд нь унаад бэртэж гэмтэл аюултай. Зун Улаанбаатар нэг иймэрхүү л байх юм даа. Хамаг юм монголчуудын өөрсдийнх нь бэртэгчин, хувиа бодсон өөдгүй арчаагүй зангаас болж байгаа юм. Тэгсэн мөртлөө хүн бүр би Чингисийн үр сад. Аугаа хүний үр ач. Би эрх оронч гээд л цээжээ дэлдээд орилоод байдаг. Үнэн хэрэг дээрээ амьдарч байгаа орчиноо ч өөд нь татаж чадахгүй тийм дорой.
Монгол хүний амиа хичээсэн занг өөрөөр бас ашиглаж болохоор байна. Одоо хүн бүр гудамжаар явахдаа би л төрөлх хотынхоо гудамжинд хог хамаагүй хаяхгүй, нус цэр, шүлсээ хаа таарсан газартаа үсчүүлэхгүй, татсан тамхиний ишээ дуртай газраа хаяхгүй байвал л болно гээд бодоод үзээсэй. Хүн бүр ийм болчихвол Улаанбаатарын гудамж ч цэвэрхэн болно. Бас халдварт өвчин үүсгэдэг эх үүсвэр ч арилна. Та эх орондоо үнэхээр л хайртай бол хаа таарсан газраа хог битгий хаяарай. Танаас гуйж байна.
2007-07-18
Алхуулаад байгаарай
Өчигдөр ажлаа тараад гэртээ очиж жаахан амарч байгаад орой эмээгийнхээ гэр рүү явлаа. Гадаа харуй бүрий болоод тэнгэр одод түгээд сайхан өдөр байлаа. Тэгээд эмээгийнхээ байрны орц руу ордогийн даваан дээр нэг аймаар будмал танихгүй охин над руу дөхөж ирээд “Хүүе, алхуулаад байгаарай чи” гэдэг байгаа. Би гэнэтийн ийм юм болно гэж огт бодоогүй болохоор “ЮУ БИЛЭЭ” гэж бодов. Шал танихгүй охин над руу дөхөж ирээд сонин хачин юм ярихаар нь цус харвах шахав. Надтай ямар ч эмэгтэй хүн уулзах учир жанцан байхгүй тул аймаар гайхав. Тэгсэн нь нөгөө годгор охин чинь “Өө хүн андуурчлаа” гэдэг байгаа. Би хариуд нь юу ч дуугарсангүй. Хар цагаан дуугүй орц руу орлоо. Лифтэнд ороод ганцаараа элгээ хөштөл инээв. Тэгээд эмээгийндээ очоод орцны үүдэнд болсон процессийг дахиж бодоод дахиад инээд хүрэв. “Алхуулаад байгаарай чи” гэдэг шинэ хэллэг сурсаан. Гэхдээ би орой ажлаа тараад гэртээ харихдаа алхаж явдаг заншилтай. Алхаад байна аа хө
2007-07-16
Зугаалж яваад авахуулсан нэг зураг
2007-07-15
Тэр намайг дурсдаг болов уу?
Балхжавын ая
Нармандахын үг
Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг дурсдаг болов уу?
Тэр намайг үгүйлдэг болов уу?
Тэртээх өдрүүдийг санадаг болов уу?
Тэмүүлсээр учирсаныг мэддэг болов уу?
Үүрийн зүүдэнд үдшийн бодолд
Үгүйлэх бүрдээ дурсамжаар учирч
Үнэрийг би салхинаас хайдаг
Зүрх сэтгэлийг н.ь эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би
Учрал бүхэн өөрийн дурсамжтай
Залуу нас шиг дэврүүн зунаар
Залуу нар шиг дэрвэж явсан
Тэр намайг үгүйлдэг болов уу?
Дахиад бид хоёр учрах болов уу
Догдлон байж уулзах болов уу?
Зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би
Тэр намайг үгүйлдэг болов уу?
Дахиад бид хоёр учрах болов уу
Догдлон байж уулзах болов уу?
Зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би
Зугаалага
За тэгээд 7 сарын 14-нд ажлын газрынхантайгаа Тэрэлжийн ойролцоо салхинд гарав. Сониноос манай ажлын газрынхан зугаалгаар явж байхдаа хэд хэдэн тэмцээн зохиов оо. Бүх эрчүүдийг нь барилдуулна гээд. Би гэдэг хүн бусдын шахалтаар аргагүйн эрхэнд барилдах болов. За тэгээд нэгийн даваан дээр л бүдэрсэн дээ, хөөрхий. Дараа нь гүйлтийн уралдаанд идэвхитэй нь аргагүй оролцсон боловч араасаа ...-р байранд оров. Гэхдээ хамгийн сүүлд нь ороогүй ээ. Ардаа бас хэдэн хүнийг хол тасархай орхисон байна лээ. Тэгээд Тэрэлж орчимд хонох төлөвлөгөөтэй байсан ч хот руу ажлын газрын хэдэн хүн буцахад нь машинд нь дайгдаад гэрийнхээ гадаа буулаа. Хэд хэдэн зураг даруулсан. Нээрээ нөгөө морь унасан Чингис хааны хөшөөг бүтээж байх үйл явцтай нь хальт танилцсан. Нэг өдрийг хотын дуу чимээнээс хол сайхан л өнгөрүүлэв.
2007-07-08
Улаанбаатар – Гамшигийн бүс.
1. Утаатай Улаанбаатар
Улаанбаатар хотын экологи, байгаль орчин жилээс жилд муудаад байна даа гэсэн бодол төрлөө. Улаанбаатарын унаган иргэн болохоор энэ асуудал санаа зовоогоод байгаа юм. Гэр хороолол хүрээгээ улам бүр тэлсээр байна. Хөдөөнөөс хотыг чиглэх урсгал тасрахгүй байгаа нь Улаанбаатар хотод гэр хороолол нэмэгдэх гол шалтгаан болоод байгаа юм. Өвлийн улиралд гэр хороололын айлууд нүүрс түлж дулаацна. Энэ нь хотын агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлдэг. Өвөл болохоор Ерөнхийлөгчөөсөө эхэлээд цэцэрлэгийн хүүхэд хүртэл Улаанбаатар утаатай гэж халаглана. Энэ янзаараа бол хэдхэн жилийн дараа Улаанбаатарчууд бүгдээрээ уушигны хорт хавдар тусаж магадгүй юм. Муу ерлож байгаа юм биш.. Улаанбаатарын агаарын бохирдолыг багасгахгүй бол ийм аюул заналхийлэл бодитоор оршиж байна. Одооноос л анагаах ухааны их сургуульд уушиг, амьсгалын замын өвчнийг эмчлэх боловсон хүчин түлхүү бэлтгэх хэрэгтэй байх гэж бодов. Эрүү нүүрний эмгэг засал буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар шүдний эмч нар одоо хамгийн их орлоготой байдаг. Шүдний хувийн эмнэлэгүүд өвчтөнөөр тасардаггүй. Харин тав арван жилийн дараа уушиг муутай хүний тоо эрс нэмэгдэх тул уушиг, амьсгалын замын эрхтэний согог, өвчнийг эмчлэх эмч нар халаасаа зузаатгах боломжтой болно. (Ёгөө маягаар хэллээ шүү.) Улаанбаатарт шинээр офисын, орон сууцны зориулалттай олон барилга шинээр баригдаж байгаа. Хотын барилгын тоо нэмэгдэхийн хэрээр зүлэг, мод бут гээд ногоон байгууламжын эзлэх хэмжээ, талбай багас байна. Монголчууд байшин барихдаа дөч тавин жил арчилж ургуулсан модоо тайрч хаяад байгаа нь харамсалтай. Газрын зөвшөөрөл өгдөг хот дүүргийн дарга, эрх бүхий албан тушаалтанууд гэж яасан мулгуу хүмүүс байдаг юм бэ?
2. Туул голын усыг хордуулсан уу?
Та ямар ус ууж байгаадаа анхаарал тавьж байна уу? Улаанбаатар хотын нэг сая орчим иргэдийн хэрэглээний усыг Богд Хан уулын өмнүүр урсдаг Туул голоос авдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл 2007 оны 7 сарын 2 ноос эхлээд Туул голын загас бөөнөөрөө үхсэн байна. Туул голын загас бөөнөөрөө үхсэн тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр Монголын өдөр тутмын хэвлэл, телевиз радиогоор нэлээд цацагдсан. Голын ус бохирдсоноос болж загас олноороо үхсэн хэрэг. Монголд үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд Туул голын усанд химийн хортой бодис хийсэн байж болзошгүй гэдэг таамаглалыг TV5. TV9, C1, Eagle TV, 25 TV гэх мэт телевизээр гарсан мэдээнд сэтгүүлчид дэвшүүлжээ. Туул голын усны найрлаганд химийн хортой бодис агуулагдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгуулагууд шалгаж тогтоох биз ээ.
SUNDAY
Амралтын өдөр хотоос гарахаар шийдэв. Тэгээд хамаатан руугаа утасдлаа. Ирсэнээсээ хойш огт холбоо бариагүй, уулзаагүй байсан юм. Харин бүх хамаатанууд маань намайг эргээд ирсэнийг бүгд мэдэж байгаа. За тэгээд 9112... гээд дугаар ру залгав. Лагерь дээр амарч байна гэж хэлж байна. За би тэгвэл би одоо танайд очлоо шүү гэвэл тэг тэг. Манайх ....гэдэг лагерьт гарсан. Лагерийн автобусанд суугаад хамгийн эцсийн буудал дээр нь буу. Би нар машинаараа тосоод авна. Манай лагерийн байшин эцсийн буудлаасаа нэлээн зайтай. Бараг 3 км гэдэг хариу сонсов.
За тэгээд би лагерь явах автобусанд суугаад явлаа. Хамгийн эцсийн буудал дээр нь автобус ирмэгц буулаа. Автобуснаас буумагц хамаатаны ах эгч хоёр машинтайгаа тосоод авлаа. Машинд нь суугаад дахиад хоёр гурван км газар давхиж байж сая нэг юм гэрт нь очлоо. Хотоос гармагц агаар шал ондоо болж байна. Тэгээд нөгөө хотын их дуу чимээ ч байхгүй. Ёстой чих амрав. За тэгээд хамаатан садан улсад яриад байх юм зөндө. Амаа чилтэл буу халж, баахан л юм ярив.Тэгээд дараа нь уул хаданд дээр гарч хальт зугаалага хийв. Уул хадаар яваагүй аймаар удсанаа сая л санав. Уулын орой дээр гараад алсын бараа ширтээд л...
Өглөө гэрээсээ гарсан хүн харанхуй шөнө болсон хойно Улаанбаатар дахь гэртээ эргэж ирлээ. Даваа гарагт ажилгүй байсан бол лагерь дээр хономоор л байлаа. Даанч маргааш нэг дэх өдөр. Гэртээ очиж усанд ороод, ажилдаа бэлтгэх шаардлагатай байсан болохоор хот руу буцсан даа. Нэг дэх өдөр ажилгүй байсан бол ч лагерь дээр цэвэр агаарт хономоор л байлаа.
2007 оны 7 сарын 1 ням гараг.