2008-01-19

Жуумалзав.

Өдрийн сониний саяханы нэг дугаараас зохиолч, сэтгүүлч Цэнддоогийн бичсэн фельетон анхаарал татаж уншлаа. Өнгөцхөн дүгнэхэд эмэгтэйчүүдийг арай л дэндүү доош нь хийсэн юм шиг санагдав. Гэхдээ бичлэгийн хэлбэр нь хөөрхөн... Уншиж байхдаа яаж ингэж гоё сэтгэж чаддаг байна аа гэж бодож суулаа.

Монгол хvvхнvvд: Тендерээс жээндэр лvv

(Феминизмийг алгасч)
-нэг сэдэвт фельетон-
Зєвхєн бензиний vнэ єсєєд ч байгаа юм биш. Мал их єслєє. Єрх толгойлсон эмэгтэйчvvдийн тоо чамгvй єсч байгаад олзуурхсан ма­най хvvхнvvд “гэрээ зас­чихсан тул тєрєє засна” гэж vзжээ.

Ингээд тєр толгойлсон эмэгтэйчvvдийн тоог нэ­мэ­хээр мориндоо морджээ. Гэвч Их хуралд очоод хэлэл­цvvл­сэн чинь тэнд байгаа эрчvvд нь єєрсдийнхєє тоо толгойг зvй бусаар хорогдуулах шаард­лагагvй гэж vзсэн юм байх. Ямаа хvртэл єсєєд байхад єєрсдийгєє хорог­дуулъя гэж хэн ч бодох билээ. Ингээд “єсєлт нэхсэн хvvх­нvvд”-ийн ярьж байгаагаар “Манай орон Америк, Япон, Англи гурвын нэгэн адил шараа болж бай­гаа” юм байх. Энэ орнуудын парламентын бvрэлдэхvvний 7-10 хувийг эмэгтэйчvvд эзэл­дэг нь ма­най­тай ойролцоо гэх. Африк­тай хамтдаа ичдэгээ бай­чихаад Америктай зэрэг­цэн ичдэг болсон нь ичилтийн салбарт олж байгаа чамгvй амжилт гэлтэй.

Манай эмэгтэйчvvдийн зориг мохсонгvй. Бусад сал­барт єєрийн гэсэн байр суу­рийг тэгшитгэхээр, эрчvvдтэй тэнцvv тєрснєє бататгахаар санаа шулууджээ.

Ингээд vндэсний их баяр наадмын бєхчvvдийн 40-єєс доошгvй хувьд эмэгтэйчvv­дийг барилдуулах шаард­лагыг vндэсний бєхийн хол­боонд гаргасан байна. Мэ­дээж олон давсан, vзvvр тvрvvнд vлдсэн эмэгтэй бє­хєд эмэгчин амьтны нэрийг цол болгон єгєх асуудал хєндєгджээ. Жишээлэхэд “Улсын эмэгчин арслан”, “Аймгийн охин начин” гэх мэтээр.

Зєвхєн эмэгтэйчvvдийн тєдийгvй, ерєєсєє нийт эмэг­чин амьтны зєрчигдсєн эрх ашгийг сэргээх нь манай хvvхнvvдийн бас нэг vйлс болж байна. Иймээс улсын баяр наадмын морин урал­дааныг ч єєрчлєх шаардлага гарсан гэж тэд vзжээ. Ингээд уралдах морьдын тэн хага­саас доошгvйг гvv буюу эм хvйсийн хурдан хvлгvvд эз­лэх учиртай хэмээн мэтгэж байгаа ажээ. Тvvнчлэн Азар­ганы уралдаантай зэрэгцvv­лэн гvvний уралдаан зохио­хын чухлыг тэд бас сануулах ажээ.

Зєвхєн эрэгтэйчvvдийг цэрэгт татаж байгаа нь “хvvх­нvvдийг эх орноо хамгаалах чадваргvй мэтээр” доош нь хийсэн явдал гэж vзэх тэм­цэгч ч бас байна.

Хамгийн ноцтой нэг асуу­дал бол тєрийн ёслолтой холбогдон гарч байна. Тєрийн тэргvvн Хэнтий хан, Алтан овоо зэргийг тахихдаа дээр нь эмэгтэйчvvдийг дагуулж га­рах­гvй байгаа нь тэднийг муухай гомдоожээ. Тєрийн тэргvvн энэ алхмаараа хvvх­нvvдийг илт ялгаварлах vзлийг сурталчилж байна хэмээн эмэгтэйчvvдийн тє­рийн бус, ашгийн бус, ашиг­тай бус олон байгууллага vзэж байгаа юм гэнэ.

Хvvхнvvдийн тэмцлийн фронт хvрээгээ тэлсээр. Камасутрад байгаа бvсгvй­чvvдийг илт хохироосон гуч гаруй заалтыг шинэчлэн най­руулахаар Энэтхэгийн пар­ламент руу заалджээ. Учир нь юуны салбарт эмэгтэй­чvvдийн єєрт ашигтай байр­лал эзэмших эрхийг ноцтой зєрчсєн уг бvтээлийн зохиогч Кока (Кола биш шvv???) Бан­дид гэгч нь Энэтхэгийн иргэн юм билээ.

Зарим зоримог хуульч эмэгтэйчvvд “Бvтээгч эзний” эрхийг тvр тvдгэлзvvлэн “хv­ний эрхтний агуулахад нь шалгалт оруулах, эрхтэн ху­ваа­рилтын явцад эрчvvдээс авлига авсан эсэхийг шалгаж тодруулах” хvсэлт гаргах гэж байгаа юм байна. “Гэж бай­гаа” гэдэг нь ийм учиртай. Бvтээгч эзний талаархи єр­гєд­лийг хэнд гаргах нигуур­тайг мэдэх хvн гарахаа бай­сан юм байх.

Муу хvн борооноор гэг­чээр манай руу хvний эрхтэн шилжvvлэн суулгах бизнес эрхэлдэг гадаадын этгээдvvд олноороо ирж байна. “Яах гэж ирээ вэ” гэсэн асуултад тэд “Танай хvvхнvvд чинь эр­чvvл­тэйгээ адилхан болохыг шаарддаг гээ биз дээ” хэ­мээсэн нэгэн хэвийн хариул­тыг єгч байна. “Ажиллагаагvй эрхтэн нийлvvлж иргэдийг хохироохоос сэргийлэх нь манай зорилт боллоо” хэмээн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын ажилтан мэ­дэгджээ.
2008 оны нэгдvгээр сарын 16

2 comments:

Eric said...

I find nothing special of it though I like (sorta) him.

MNED said...

to ERIC> Кому как. У каждого свое мнение. Это просто тебе так кажется.