Холивудын жүжигчин Хит Леджерын гэнэтийн үхлийн шалтгааны талаар янз бүрийн таамаглал хөвөрч байна. Энэ жил 28 настай жүжигчиний цогцосыг гэрийн үйлчлэгч нь хамгийн түрүүнд олж харсан юм. Хит Леджерт иллэг хийх ёстой массажист ирсэн тухай гэрийн үйлчлэгч нь мэдэгдэхээр өрөөнд нь ортол жүжигчин амьсгал хураасан байжээ. Цагдаа нар гэрийн үйлчлэгч массажистаас мэдүүлэг авсан байна. Цагдаагийнхан түүний үхлийн шалтгааныг хоёр янзын хувилбараар судлах гэж байна. Эхнийх нь түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа бол, хоёр дахь хувилбар нь нойрны эмийг хэтрүүлэн хэрэглсэн гэдэг таамаглал юм.
Хит Леджер 1979 оны 4 сарын 4 нд Перт хотод уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Харин ээж нь франц хэний багш байжээ. Хит Леджер багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж байж. Сургуулиа төгсөөд Сиднейд очиж “Үзэн ядах 10 шалтгаан”, “Гэртээ харих замд” зэрэг киноны гол дүрд тоглосон байна. Энэ нь түүний уран бүтээлийн гараа байжээ. Тэр 2006 онд Энга Лигийн “Бөгтөр уул” кинонд бүтээсэн гей ковбой залуугийн дүрээр Алтан бөмбөрцөг, Оскарын кино наадмын шагнал, мөн MTV-ийн оны шилдэг “киноны үнэсэлт” номинацид шалгарч байжээ.
Цагдаагийн газрынханы мэдээлснээр Хит Леджерын үхэл Мерилин Монрогийн үхсэн нөхцөл байдалтай маш төстэй байгааг онцлон тэмдэглэж байна. Хит Леджерийн орны эргэн тойронд маш их хэмжээний нойрсуулах эм байжээ.
No comments:
Post a Comment