2008-01-23

Heath Ledger, `Brokeback Mountain' Star, Dead at 28




NEWS.

"Бөгтөр уул" кинонд тоглож олны танил болсон Австралийн кино жүжигчин Хит Леджерийн (Heath Ledger) цогцосыг Нью Йоркийн Манхэттен дүүрэг дэхь орон сууцнаас нь өчигдөр орой орон нутгийн цагаар 20 цаг 30 минутын үед гэрийн үйлчлэгч нь олсон байна.Леджерийн үхлийн шалтгааны талаар цагдаагийнхан одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Ассошэйтэд Пресс агентлагийн уламжилснаар бол жүжигчин нэгэн эмийн бодисын тунг хэтрүүлэн хэрэглсэнээс болж амь насаа алдсан байж болзошгүй гэнэ. Цэл залуу28 насандаа хорвоог орхисон Хит Леджер ижил хүйстэн ковбой залуусын амьдралыг харуулсан "Бөгтөр уул" киноны гол дүрд тоглож, нэр алдарын оргилд хүрсэн билээ. Тэр энэ киногоороо Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Бөгтөр уул киноноос гадна тэр "Эх оронч", "Рыцарийн түүх", "Ах дүү Гримм", "Чөтгөрүүдийн найр" зэрэг олон кинонд гол ба туслах дүрийг бүтээж байсан юм.Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь түүний кинонд бүтээсэн дүрүүд нь амь насаа алдсанаар төгсдөг байжээ. Хит Леджерийн хоёр настай бяцхан охин өнчирч байна. Их Британий "Дэйли Мэйл" сонинд мэдээлснээр жүжигчин залуу сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэж, сэтгэл санааны гүн хямралд орсон байжээ. Эхнэрээсээ салсан нь түүнд хүнд цохилт болсон гэж ойр дотны хүмүүс нь ярьсан байна.

2 comments:

Цагаанаа said...

harin tiin blee, unuu ugluu unshsan,
yooo horvoo ingeel enerelgu shuu

MNED said...

to Tsagaanaa> goy jujigchin baisan tee? Sain humuus ni ingeed l burhanii oron ruu turuuleed yavchih yum daa