2008-01-01

Он оны шинэ жил...

Сүүлийн найман жилд анх удаа шинэ жилийг гэртээ угтлаа. Өнгөрсөн жил 2006 оны 12 сарын 31 нд Орос Монголын хил дээр Наушки-Сүхбаатар өртөөн дээр байсан юм. Тэгээд өглөө нь 2007 оны 1 сарын 1-нд УБ-д гэртээ ирж байж билээ. Түүний өмнөх жилүүдийг оюутан цагийн найзуудтайгаа общагт бужигнаж, клуб орж шоудаж өнгөрөөсөн юм байна. keke...
Харин 2007 оны сүүлчийн өдөр арай л өөр. Баяр ёслолоор ч хамаагүй ажиллах үйлийн үртэй юм хойно оны хамгийн сүүлчийн өдөр ч ялгаагүй ажил руугаа шогшсон. Орой 19 цагт 2007 оны ажлаа дуусгаад гэртээ 19.30 гэж орж ирсэн дээ. Гэрийнхэндээ хоол унд хийхэд нь туслаад....Энэ жил гэртээ шинэ оныг угтаад сайхан байсаан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд аав ээж ах дүү нартайгаа хамт. Бууз салат идэж зурагт үзсэн шигээ... /Муу хүн идсэн ууснаа гэж..../ Зурагтаар ч үзэж харах юм нэлээн л их байна лээ. Голж шилж нэг сувагаас нөгөө рүү нь солиод л... Мессэж ирэхэд "Мессэж ирчихсэн юм шиг байна даа" гэдэг дуут дохиог тохируулчихсан. Үе үе баярын мэндчилгээтэй мессэж, тэр тоолонд "мессэж ирчихсэн юм шиг байна даа" гэж утас орилоод... Ийм л байдлаар л шинэ жилийг угтлаа даа.

1 comment:

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]ENTER ON SOFTWARE PORTAL[/url][/color][/size]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFT![/url][/color][/size]

[img]http://www.istockphoto.com/file_thumbview_approve/4762671/2/istockphoto_4762671-software-box.jpg[/img]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]OEM SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][b]Cheap Beboaky soft programms on Mac OS[/b][/size]
[size=72][b]Load Beboaky soft programm to PC[/b][/size]
[size=72][b]Download Beboaky soft to [/b][/size]

http://www.google.com/