2008-01-04

Ходоод руу хийсэн чимээгүй довтолгоо

Сүүлийн үед монголд өрнөж байгаа үйл явдлыг хараад дуугай байж чаддаггүй ээ. Хэл загатнаад л байна. Он гарахын өмнөхөн шинэ жилээр бялууртлаа идэж, мансууртлаа ууж, өглөө нь өвөртөө нүдэнд дасаагүй хүнтэй, танихгүй мэдэхгүй газрын тааз ширтэж сэрэх юм бол нэн сайн гэж өрнө дорнын зурхайд буусан байна лээ гэсэн утгатай бор шувууг хошин урлагийн хэдэн жүжигчид нийгэмд тараасан байгаа юм. Үүнд нь шинэ жилээ тэмдэглэж сэтгэл нь хөөрсөн хүмүүс их баясаж байсан сурагтай. Энэ үгийн цаад утгийг нь бодоод үзэх юм бол архидан согтуурч, завхайрцгаа гэсэн л гэсэн үг байгаа биз. 1 сарын 1 нээс эхлээд л машины эд ангийг угааж, цонх шил цэвэрлэх зориулалттай техникийн спиртээр найруулсан архи уусан монголчууд хордож, нүд нь сохорч, чих нь шуугиж, бөөлжиж байгаад хадан гэр рүүгээ явчихваа. Ум мани бад ни хум. Багануурт байдаг "Азийн чоно" гэдэг архиний үйлдвэрийн хийсэн сархадыг хүртсэн хүмүүс л хордоод эмнэлэгт хүргэгдээд байна гэвэл худлаа бололтой. Өнөө чанартай гайгүй сайндаа тооцогддог Алтантүрүү, Хар Чингис, Соёмбо архинд ч хүртэл шинжилгээ хийсэн чинь метилийн спирт их хэмжээгээр илэрсэн нь олон хүний нүдийг бүлтийлгэв. Ингээд бодохоор монголд сайн архи гэж алга бололтой дог. Засгийн газар архи согтуурах ундаа худалдах, үйлчлэхийг хэсэг хугацаанд тас хориглосоныг би хувьдаа дэмжээд байгаа юм. Архи дарс зарахаа больсоноос хойш гэмт хэрэгийн тоо навс буурч эрүүлжүүлэгт хоносон хүний тоо буурсан гэсэн таатай мэдээлэл хэвлэлийнхэн цацсан байна лээ. Архи бүүр зарахыг хориглоод байхад эрүүлжүүлэх газар хүн хоносон гэхээр л гайхаад байгаа юм. Архи зарахыг тас хориод байхад тэр хэсэг нөхдүүд хаанаас сархад олоод гударч эрүүлжүүлэхэд ордог байна аа? За яахав гэртээ хадгалж байсан ганц хоёр шил юмыг хөнтөрсөн байж болох юм. Эсвэл нөгөө архины шагын наймаа цэцэглэж байгаагаас гарцаагүй болж таарлаа шүү.
Хэргийн ул мөрийг мөшгөөд байх юм бол архиний үйлдвэр болгоны нууц ноёнтон нь монголын төрд байгаа нэг түшмэл болж таараад байдаг нь одоо аль хэдийнэ нууц биш болсон. Яг энэ тухай sonin.mn дээр маш доторхой бичсэн байгаа юм.

...Манжийн дарлалын үед хятадуудыг хар тамхинд оруулан тэдэнд хар тамхи заран улсын санг арвижуулан байсныг 1930 онд япончууд бас хятадыг эзлэн түрэмгийлэх үедээ хэрэглэсэн гэдэг.Манай улсын төр засаг архинаас олдог төсвөө нэмэхийн тулд ард иргэдээ архинд оруулан түүнээс төсөвөө бүрдүүлэх гэж улайрдаг юм биш биз. Дээд шатанд нь авч үзвэл 17 чингэлэг спиртийн эзэн, Чингис пивоны эзэн гэх мэт хүмүүс УИХ гишүүн болчихсон давхиж яваа. УИХ-ын гишүүн асан нэгэн этгээд 2 чингэлэг вискинээс 120 сая төгрөгний татвар төлөөгүй хэрэгт орж байсан удааьай. Бас АПУ компанийн эзэн төрийн сайд болчихсон давхиж явах юм....
www.sonin.mn-ээс

Манай улс сүүлийн хэдэн жил дотоодын хэрэгцээгээ хангах улаан буудай тариалж чадаагүй. Монголын уул уурхайд шунасан оросын хэдэн бизнесмэнүүд, хөдөө аж ахуйн сайдаа урдаа бариад ирж, "Монгол-Оросын бизнес форум"-ыг зохион байгуулах үеэр манайхан, бид идэх гурилгүй болох нь ээ. Татваргүй, хямдханаар гурилаа зараач гээд царай алдаж байсан. Өчнөөн ашиг өгөх алт, мөнгө, зэсийн ордыг чинь ухмаар байна гээд ирж байхад монголчууд бид өөдөөс нь атга гурил, чимх давс өгөөч гэж гуйсан нь ёстой оросуудын хөх инээдийг хүргэж, нүдийг нь бүлтийлгэж, доод эрүүг нь өвдөгөнд тултал гайхшруулсан гэж байгаа юм. Монголд зарж байгаа архи бүрийн шошго дээр цэвэр улаан буудайн спиртээр хийсэн гэж бичсэн нь бас л "НО"-той. Манай улсад дотоодын хэрэгцээгээ хангах улаан буудай байхгүй болоод Орос, Хятад, Казахстанаас гурил аваад байгаа биз дээ. Байдал ийм байхад спирт хийх улаан буудайтай манатай. Хятадаас л спирт орж ирж байгаа гэсэн ганцхан л гаргалгаа үлдээд байгаа юм даа. Монголд хортой архи ууж олон хүн чад хийж байгаа тухай Их Британий BBC ТV-ээр хүртэл үзүүлсэн гэж байгаа. Монголчууд нийтээрээ архичин гэсэн имиж ингээд дэлхийн тавцан дээр бүрэлдэж эхэлж байгаа юм. Гутамшигтай.
Тэгээд урд хөршөөсөө авсан техникийн спиртээр архи хийж байдаг үйлдвэрийн эзэд нь гэж мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан хүн чанаргүй хүмүүс вэ? Архи спирт ч гэлтгүй хятадаас орж ирж байгаа хүнсний төмс ногоо, жимс, гурил будаа "но"-той л гэж би сэжиглээд байдаг юм. Арай урд зүгийн найзууд монголчуудын ходоод руу довтолгоо хийж чимээгүй дайн эхлүүлчихсэн байгаа юм биш биз. Үнэхээр хятад спиртээр найруулсан архийг нь уугаад монголчууд биднээс 10 орчим хүн талийгаач болоод явчлаа шүү дээ. Одоо дээр нь эмнэлэгт хордсон хүмүүс нь хоногоо хүлээгээд хэвтэж л байна шүү дээ. Ходоод гэдэг чинь ямар хогийн сав юм уу? Бид нар юу идэж ууж байгаадаа анхаармаар юм аа. Энэ наймаа хийдэг хүмүүс ч бас ирээдүйгээ бодож чанартай, хоргүй хүнс гадаадаас оруулж ирж биднийгээ шулж баяжаасай. Хятадын улаан цаастай бэлэн хоол идээд нас барсан хүүхдэд задлан хийж үзэхэд гэдэс нь тарган цагаан өтөөр дүүрэн. Ходоод нь цоорсон байжээ гэсэн нийтлэл өдөр тутмын сонин дээрээс бас уншиж байсан юм. Ингээд л бодохоор монголчуудын ходоод руу хийж байгаа хятадуудын чимээгүй довтолгоо эхнээсээ онилсон байгаа оноод байгаа юм биш үү? Энэ жил цагаан сар 2 сарын 7, 8,9 -нд тохиож байгаа юм байна лээ. Цагаан сараар айл хэсээд архи уух хүн ч гарахгүй байх аа. Гай болоод нөгөө зочилж ирээд архиар дайлуулсан хүн нь үхэхээ байг гэхэд хордчих юм бол хэцүүдэнэ гэж бодсон хүмүүс архи дарс сөгнөж баярын ширээн дээрээ тавихгүй байлгүй дээ.

8 comments:

erchuud said...

pooh mongold aimaar yum bolosn baina sh dee.

yalgaagui ene amerikuud ch bas arhichinguud sh dee, zugeer beer uuna gej baihgui hurdan halahiin tuld cocktail uuj baigaa yum chini.
ter ni vodka cola,juice, oor yumtai holiod l.

ershuu said...

ene neeree aviyastai bichdeg zaluu shuu.
neeree ene china gesen todorhoilolttoi yumnuud heterjiinaa. metiliin spirttei arhi uuj shartaal ottoi goimong ogloo ni sharaa tailj baina gej ideel baihaar bidnii hedhen mongolchuud maani tsoorohgui yaahav de.
gesnees 1 sariin 20 hurtel arhi sogtuuruulah torliin undaa hudaldah uilchlehiig horison gehed ni bi ch ter boltol yaaj amid yavna da gej bodoj bailaa shuu. ashgui onoodor zarim neg gazar zovshoorol ogson gesen ashgui ashgui geed uu kkke.

patatepatata said...

End ch gesen baahan zuragtaar garaad l, manai ajlynhan "Mongold ayuultai yumbolson suragtai baina lee te?"gej asuugaad l baigaa...


Ter munhagaar arhi hudaldaalahyg horigloh bish, harim ter ih arhinaas orj irdeg tatvaryn munguuruu, baingyn hyanalt shalgalt hiih yostoi shuu dee. Ter ulsyn standartyn gazar enee teree ni yuugaa hiigeed suudag yum. Tiim gazruudaa buruutgahgui, zugeer l munhagaar "Arhi zarahyg horiglono" gesen shiidver gargaj baigaa ni l yur ni mongolchuudyn uhamsar yamar baigaag haruulj baigaa baihgui yuu...

Za za ter buhimdah ch yaahav...

MNED said...

to ERCHUUD> Gehdee naana chini zarj baigaa hunsnii baraa chanariin batalgaatai sh dee. Ter ch baitugai omsoh zuuh huvtsas hunart hurtel standartiin daguu oyson esehiig shalgaj baij delguur, hudaldaanii toviin lanhuun deer tavij bga yum chini. tegeed ch bas tohiruulaad hereglej chaddag biz. mongolchuud bol lonhtoi yumiihaa ероолыг harj baij l saldag zantai shuu dee

MNED said...

to ERSHUU>ayiyastai gene uu? muu naiziigaa hoorgood yahav dee. gehdee bayarllaa. zarim tomoohon restorand alcohol-iin torliin yum zarah zovshooroliig ni ogson geseen.

MNED said...

to PATATE> mongold chini huuli gej guuli bolson gazar sh dee. Yun tatvar ve? Arhinii uildver mongold 350 garui baidag gene ee. Tatvar toldog ni 20 orchim gej baigaa yum. Nogoo tatvaraas bultsan kompany ard ni manai parlamentiin gishuud, said nariin hamaatan sadan baidag gej baigaa yum. Arhind hordood uhsen humuusiin ar gert ulsiin tosovoos 900 myangan togrog ogch baigaa suragtai. Hyamd unetei hortoi arhi uuj uheed ar geriinhen ni 900 myangan togrog avaad baigaa yum daa. Ted nar mongoliin omno yamar gaviya baiguulsan gej ar geriinhend ni mongo ogch baigaa yum be? ter tosoviin mongo chini minii halaasnaas garch baigaa ulsad ogson tatvariin mongo.

Anonymous said...

[b]Урок биологии.
Учительница:
- Вовочка, расскажи всему классу, как размножаются дождевые черви?
Вовочка:
- Делением, Антонина Петровна.
Учительница:
- А поподробнее?
Вовочка:
- Лопатой [/b]
Общество Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Death Worm (флэш игра) [/url]" - Канечно вы можете встретить и для себя много интерестного
Ну а впрочем лучшее снадобье от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/a60f8906f1ca292298f2a30ce89a2331.jpg[/IMG][/url]

Anonymous said...

Предстовляю вам в пользование сайт интим знакомст В данный момент самое просматриваемое эро-видео Бумажный креатив Без рекламы, без тормозов, без смс! Ведь в себе держать сексуальную энергию не вкоем случае нельзя. Даже если вы живете не одни (одна) это хороший повод узнать что то новое и попробовать самим. А если вы одна (одни) в этом случае вашей фонтазии нет предела!
От www.SEEXi.NET