2007-09-25

Хонгор явдлын эмгэнэл

Одоогоос хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч Цэнддоо “Хонгор явдал” нэртэй шог өгүүлэл бичсэнийг монголын томоохон сайтуудаар дамжуулан хэвлэж зарим нэг блогчид хүртэл өөрийнхөө блогт байрлуулж байсан. Сэтгүүлч Цэнддоо “Хонгор явдал” өгүүлэлээ мат сонирхолтой хэлбэрээр бичсэн нь олон хүнд таалагдаж, олон хүнд хүрсэн юм шиг санагдсаан. Дархан хотоос холгүй байдаг Хонгор суманд гар аргаар байгалийн баялаг олборлодог хүмүүс цианит натри гэдг химийн хортой бодисийг ашигладаг юм байна. Цианит натри, мөнгөн усаар алтыг шүүж тунгаах нь ус хэрэглэснээс илүү цаг хэмнэдэг тустай гэнэ. Иймээс нинжа нар мөнгөн ус, цианит натрийг хэрэглээд зөндөө удаж байгаа юм байхаа. Цианит натри, мөнгөн ус маш хортой бодис гэдгийг дунд сургуульд химийн хичээл хагас хугас үзсэн хүн бүхэн мэддэг байх ёстой. Гэтэл Хонгор сумын нутаг дэвсгэр тэр чигээрээ хордоод байхад Дархан Уул аймгийн засаг дарга, Хонгор сумын дарга “сэтэр” зүүдэг албаны хүмүүс, манай иргэд хордоогүй ээ гээд гүрийгээд байгаа нь маш их сонирхол татаж байгаа юм. Тэр ч бүү хэл Монголын засгийн газар хүртэл Хонгор сумынхан химийн хортой бодист хордоогүй гэж шинжилгээгээр гарсан гээд мэдэгдээд байх юм. Дархан уул аймгийн Хонгор суманд хүмүүс химийн бодисонд хордсон уу гэвэл хордсон. Монголын “Чернобыль” болоод байгаа Хонгор суманд ажилласан телевиз, хэвлэлийн сэтгүүлчид мөнгөн ус, цианит натрид хордож биеээр нь яр шарх туурсан, үс нь халцарсан хүүхэд хөгшчүүдийг үзүүлж, нүд халтирмаар төрсөн гэрийн тэжээмэл малыг харуулаад байхад л албаны хүмүүс үүнийг тун “хонгор” үгээр тайлбарлаад байх юм. Химийн бодист хүмүүс хордоогүй. Тэд бүгдээрээ угаасаа хамуу ч билүү, юу ч билээ арьс өнгөний өвчтэй. Үс арьсгүй нүд халтирмаар төрсөн тугал нь үнээ гахай хоёр хурьцсанаас болсон гэж албаны хүмүүс хэлээд байгаа юм. Миний бодлоор үнээ гахай хоёр жиг ургуулж чадахгүй. Гахай, үнээ хоёр чинь биеийн хэмжээнээсээ эхэлээд олон юмаараа ялгаатай биз дээ. Яаж ч бодсон бүдүүн тагжгар “гахай ах” өндөр гоолиг “үнээ эгчийг” дарж авч ДЭЭР нь мордож барахгүй байлгүй л дээ. /Хэ хэ. Би гэнэт юун секс юм бичээд унав аа./

Засгийн газар цианит натри, мөнгөн усанд иргэд хордсоныг хүлээн зөшөөрөхгүй байгаа нь манай төрийн өндөрлөгт байгаа дээдсийн хувийн бизнестэй холбоотой гэдэг санааа монголын зарим сонин дээр бичигдсэн байна лээ.Хэрвээ химийн бодисоор хүмүүс хордсон гэх юм бол хэн хаанаас хортой бодис хилээр оруулав гээд л бөөн хэрэг мандах гээд байгаа бололтой. Засгийн газрын байр суурийг монголын хамгийн шилдэг нь гэж өөрийгөө магтаад байдаг TV5 –ийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр хамгаалаад байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Хонгор сумын засаг дарга үнэнч шудрага гүндүүгүй хүн. Хэрвээ хүмүүс химийн бодист хордсон бол нууж дарагдуулахгүйгээр шууд л ил тод зарлах хүн байгаа юм гэж бууддаг байгаа. Хонгор сумын дарга бол ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА шиг ариухан амьтан байгаа юм гэж TV5 магтан дуулаад байгаа нь гайхалтай.Үнэнийг удаан нуух тусам хохирол нь ихэсч “Хонгор явдал”- “Хонгор эмгэнэл” болж хувирч байна даа.

No comments: