2007-09-26

Өнөөдөрийн нэг бодол, нэг үйл явдал...


Өнөөдөрийн бодол
NTV Бүгдийг нь бус чухалыг нь.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон телевизүүдийн бүх нэвтрүүлгийг үзнэ гэвэл бүтэхгүй асуудал нь тодорхой. Оройхон гараад шүрүүхэн дайрч байгаа дайчин телевизийн нэг бол байгуулагдаад нэг жил ч болоогүй байгаа NTV юм аа. Монголд ажиллаж байгаа телевизүүдээс хэн нэгэний эрх ашгийг илт хамгаалсан өнгө аяс ханхлаад байдаг. Тэгвэл NTV телевизийнхэн хэн нэгэнд тал засдаггүй юм шиг санагдав. Бүгдийг нь биш, чухалыг нь гэсэн уриатай NTV-ийн “Цаг үе” мэдээллийн хөтөлбөрийн мэдээний чанар ялгарч байна аа. Тэд юмны донжыг нь олоод шудрага мэдээлээд байх шиг санагдаад байгаа юм. Зарлал сурталчилгаа тасралтгүй гараад үзэгчидийг залхаагаад байхгүй юм. Орчин үед маш их үйл явдал болж өнгөрч байгаа болохоор бүгдийг нь хүн болгон мэдээд байх албагүй. Угаасаа монголд болоод дэлхий дахинд болж байгаа үй түмэн үйл явдлыг мэднэ гэхэ юм бол тархи толгой ачаалалаа даахгүй сонин юм болох биз. NTV-ийн бүгдийг нь биш, чухалыг нь гэсэн уриа ч цаг үеэ олсон зөв лоозон юм шигээ.

Өнөөдөрийн үйл явдал

Шил шилээ дарсан төрсөн өдөр...

Ойрдоо ажил бүтэмжтэй. Сэтгэл санаа ч өөдрөг сайхан байна аа. Долоо хоног бүрийн хурал дээр дарга нартаа магтуулаад. Заз за, өөрийгөө магтах ч яах вэ. Өөрийгээ магтсан нь адгийн тэнэг гэдэг ш дээ. Гэхдээ үнэн юмыйг үнэнээр нь л өисэн нь дээр...

Нээрээ, би чинь авга ах болоод нэг жил болж байгаа хүн. Кеке. Жаахан хүүхэд бас хөөрхөн шүү. Нагац ахын хувиар өнөөдөр төрсөн өдөрт уригдсан юм байна. Манай ах дүү, хамаатан садангууд цуглараад төрсөн өдөр нь болж байгаа “өхөөрдөм муухай” хүүхдэд бэлэг гардуулаад л...

2007-09-25

Хонгор явдлын эмгэнэл

Одоогоос хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч Цэнддоо “Хонгор явдал” нэртэй шог өгүүлэл бичсэнийг монголын томоохон сайтуудаар дамжуулан хэвлэж зарим нэг блогчид хүртэл өөрийнхөө блогт байрлуулж байсан. Сэтгүүлч Цэнддоо “Хонгор явдал” өгүүлэлээ мат сонирхолтой хэлбэрээр бичсэн нь олон хүнд таалагдаж, олон хүнд хүрсэн юм шиг санагдсаан. Дархан хотоос холгүй байдаг Хонгор суманд гар аргаар байгалийн баялаг олборлодог хүмүүс цианит натри гэдг химийн хортой бодисийг ашигладаг юм байна. Цианит натри, мөнгөн усаар алтыг шүүж тунгаах нь ус хэрэглэснээс илүү цаг хэмнэдэг тустай гэнэ. Иймээс нинжа нар мөнгөн ус, цианит натрийг хэрэглээд зөндөө удаж байгаа юм байхаа. Цианит натри, мөнгөн ус маш хортой бодис гэдгийг дунд сургуульд химийн хичээл хагас хугас үзсэн хүн бүхэн мэддэг байх ёстой. Гэтэл Хонгор сумын нутаг дэвсгэр тэр чигээрээ хордоод байхад Дархан Уул аймгийн засаг дарга, Хонгор сумын дарга “сэтэр” зүүдэг албаны хүмүүс, манай иргэд хордоогүй ээ гээд гүрийгээд байгаа нь маш их сонирхол татаж байгаа юм. Тэр ч бүү хэл Монголын засгийн газар хүртэл Хонгор сумынхан химийн хортой бодист хордоогүй гэж шинжилгээгээр гарсан гээд мэдэгдээд байх юм. Дархан уул аймгийн Хонгор суманд хүмүүс химийн бодисонд хордсон уу гэвэл хордсон. Монголын “Чернобыль” болоод байгаа Хонгор суманд ажилласан телевиз, хэвлэлийн сэтгүүлчид мөнгөн ус, цианит натрид хордож биеээр нь яр шарх туурсан, үс нь халцарсан хүүхэд хөгшчүүдийг үзүүлж, нүд халтирмаар төрсөн гэрийн тэжээмэл малыг харуулаад байхад л албаны хүмүүс үүнийг тун “хонгор” үгээр тайлбарлаад байх юм. Химийн бодист хүмүүс хордоогүй. Тэд бүгдээрээ угаасаа хамуу ч билүү, юу ч билээ арьс өнгөний өвчтэй. Үс арьсгүй нүд халтирмаар төрсөн тугал нь үнээ гахай хоёр хурьцсанаас болсон гэж албаны хүмүүс хэлээд байгаа юм. Миний бодлоор үнээ гахай хоёр жиг ургуулж чадахгүй. Гахай, үнээ хоёр чинь биеийн хэмжээнээсээ эхэлээд олон юмаараа ялгаатай биз дээ. Яаж ч бодсон бүдүүн тагжгар “гахай ах” өндөр гоолиг “үнээ эгчийг” дарж авч ДЭЭР нь мордож барахгүй байлгүй л дээ. /Хэ хэ. Би гэнэт юун секс юм бичээд унав аа./

Засгийн газар цианит натри, мөнгөн усанд иргэд хордсоныг хүлээн зөшөөрөхгүй байгаа нь манай төрийн өндөрлөгт байгаа дээдсийн хувийн бизнестэй холбоотой гэдэг санааа монголын зарим сонин дээр бичигдсэн байна лээ.Хэрвээ химийн бодисоор хүмүүс хордсон гэх юм бол хэн хаанаас хортой бодис хилээр оруулав гээд л бөөн хэрэг мандах гээд байгаа бололтой. Засгийн газрын байр суурийг монголын хамгийн шилдэг нь гэж өөрийгөө магтаад байдаг TV5 –ийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр хамгаалаад байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Хонгор сумын засаг дарга үнэнч шудрага гүндүүгүй хүн. Хэрвээ хүмүүс химийн бодист хордсон бол нууж дарагдуулахгүйгээр шууд л ил тод зарлах хүн байгаа юм гэж бууддаг байгаа. Хонгор сумын дарга бол ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА шиг ариухан амьтан байгаа юм гэж TV5 магтан дуулаад байгаа нь гайхалтай.Үнэнийг удаан нуух тусам хохирол нь ихэсч “Хонгор явдал”- “Хонгор эмгэнэл” болж хувирч байна даа.

2007-09-20

ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН ТӨРСӨН ӨДӨР


9 сард Монголын хэвлэл мэдээллийн салбарт их олон тэмдэглэлт үйл явдал болдог юм. Өнгөрсөн 9 сарын 1 хичээлийн шинэ жил байснаас гадна Монголын радио байгуулагдаж анхын нэвтрүүлгээ улс орон даяар цацаж байсан өдөр гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. 1934 оны 9 сарын 1 нээс хойш Монголын радио тасралтгүй нэвтрүүлэгээ явуулсаар 73 жилийн ойгоо даруухан тэмдэглэсэн. Тэгвэл яг долоо хоногийн дараа Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 40 нас хүрнэ. Монголын хамгийн анхын телевиз мэргэжлийн стандартыг яг таг барьж чаддаг, шаардлага өндөртэй газар. Үндэсний радиогийн адил МҮОНТ араасаа UBS, MN 25, TV5, TV8,TV9, Eagle TV, NTV, C1, SBN, Tанин мэдэхүйн ТВ, Боловсролын ТВ, Magig TV, ITV гээд олон ч “дүү” дагуулсан. Бас зөвхөн Сансар КАТВ ээр нэвтрүүлгээ цацдаг STV гээд нэг юм байдаг шиг санагдаж байна.
Ер нь 9 сард монголд их олон телевиз байгуулагдсан юм байна лээ. UBS TV 9 сарын 15 нд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бас өөр хэд хэдэн телевиз 9 сард баяраа тэмдэглэдэг юм. 9 сарын 27 нд монголын хамгийн анхны ууган телевиз ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРАА хийнэ шүү.

2007-09-19

Болъё оо. Болоош дээ.


9 сар ч талдаа ороод талийж өглөө. Ингээд монголчуудын амьдрал нэгэн хэвийн үргэлжилдэг ритмдээ оржээ. Хичээл сургууль жигдэрсэн, өдийд амралтаа авч байгаа хүн монголд ховор байх. Улаанбаатарыгн замын ачаалал их хэвээрээ. Зам бөглөрсөөр л...

Улаанбаатар маань угаасаа ч нарийнхан замтай хэлэх үү. Өнөө хэдэн машин нь өглөө, оройдоо замын түгжрэл үүсгээд байх юм аа. Ядаж байхад дээр нь гадаадын зочид ирэхээр цагдаа нар бүүр зам хаагаад олон хүнийг бухимдуулж байна аа.

Америкийн ерөнхийлөгч Жорж Буш, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарыг Монгол улсад айлчлал хийх үеэр Улаанбаатарчууд эрх дураараа ч хөдөлж болохгүй хэцүүхэн байсан гэж нэг “дотны”найз маань ярьж байж билээ. Хамаагүй огцом хөдөлгөөн хийх юм бол снайпер нь буудаж унагаачихна шүү гэж цагдаа нар гудамжаар явж байсан хүмүүст сануулж байсан гэнэ лээ. Бас Улаанбаатарын дээгүүр нисдэг тэрэг сүлжилдээд их гүрний төрийн тэргүүнийг ингэж хамгаалдаг юм гэж сүр хүчийг харуулсан гэж байгаа. Дэлхийн олон улсын харилцаанд жинтэй байр суурь эзэлдэг том гүрний төрийн өндөр алба хашдаг эрхэмүүдийг сайн хамгаалах нь зөв л дөө. Тэднийг монголд явж байхад нь гай болж гадаадын алан хядагчид нь шургалж орж ирээд хамраас нь цус гаргачихаад арилаад өгөх юм бол манай улсын нэр хүндэд ч мэдээж маруухан л юм болж таараа. Гэхдээ ийм юм болохгүй байлгүй дээ гэж л найдахаас. Гадаадын төрийн түшээдийг ирэхээр ачаалалаа дааж ядаж байгаа Улаанбаатарын гудамжны замын хөдөлгөөнийг цагдаа нар бүхэлд нь хааж байгаа нь цаг нартай уралдаж ажилладаг жирийн хүмүүсийн амьдралд үнэхээр гай болж байна. Эрхэмсэг ноён Жорж Буш, Владимир Путин нарыг Улаанбаатарт зочилон ирэх үед би номын мөр хөөгөөд тэртээ хол газар сууж байсан болохоор замын хөдөлгөөнийг хааж ажил албандаа хоцорч байгаа хүмүүсийн зовлонг ойлгоогүй юм байна. Харин өнгөрсөн найман сард Бүгд Найрамдах Болгар Улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Пырвановыг айлчлах үед замын хөдөлгөөнийг цагдаа нар бүхэлд нь хааж билээ. Яг аужилаа тараад явж байтал Төрийн Ордоноос KHAN PALACE зочид буудал хүртэлх Энх Тайвны өргөн чөлөөний замыг хаасан юм. Оройн 18 цаг гэдэг чинь хүмүүс ажилаа тараад ид гэртээ харьж байдаг цаг. Гэтэл яг энэ үеэр Болгарын ерөнхийлөгч байрлаж байгаа зочид буудлаасаа гарч явах шаардлагатай болсон юм байх. /Мэдээж хэзээ хаашаа явах нь хөтөлбөрийн дагуу нарийн зохицуулагдсан л байж таараа./ Болгарын ерөнхийлөгчийн машины цуваа явж өнгөртөл зам дээр ганц ч машин, тэрэг, автобус, троллейбус үзэгдсэнгүй. Харин явган зорчигчид замын хоёр талаар багширч байсан сан. Зарим нэг нь юу болсон юм бол гэж хоорондоо шивэр авир хийцгээж байлаа. Харин мэдээлэл сайтай байдаг зарим нэг нь, эсвэл яарч яваа хүмүүс хоёр зээрдээрэээ хурдалж байсан юм. Замын хөдөлгөөнийг өдрийн цагаар бүрэн хааж, замын хоёр талаар явган зорчигчоор пиг дүүрсэн нь Улаанбаатар хотод ямар нэгэн “ЧП” болсон юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Яг энэ өдрүүдэд манай улсад Лаос улсын ерөнхийлөгч айлчлал хийж байгаа. Хуучин социалист системд байхад Монгол Лаосын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй сайн хөгжиж байжээ. Лаосын залуучууд монголын хөдөө аж ахуйн их сургуульд ч сурж, монголын эмч нар Лаос, Кампучи улсад хамгийн анхны эмнэлэгийг нь барьж байгуулж өгч байсан түүхтэй юм билээ. Харин 90-ээс оноос хойш Монгол Лаосын харилцаа, хамтын ажиллагаа зогсонги байдалд оржээ. Лаосчууд монголчуудад тун элгэмсүү сайн ханддаг юм байна лээ. Ер нь л нэг үгээр хэлбэл жирийн Лаосчууд монголчуудын талаар маш эерэг сэтгэгдэл, бодолтой байдаг юм гэсэн. Ингээд лаосын төрийн тэргүүн нь монголд анх удаа зочилж байгаа нь энэ. За тэр ч яахав. Гадны зочин ирээ л биз. Ирсэн зочин буцаад л явна. Гэтэл энүүхэн хооронд замын хөдөлгөөнийг бүрэн саатуулж, жирийн иргэдийнхээ алт шиг үнэтэй, эргэж олдохгүй цагаас нь хумслахаа болимоор юм аа. Ер нь хэзээ гадаадын орнууд өөр орны төр засгийн өндөрлөгүүд ирэхээр замын хөдөлгөөнөө бүхэлд нь хааж байсан юм бэ? Би л лав ийм тохиолдол гарч байсныг сонсож байгаагүй юм байна. Гадаадын зочид ч гэлтгүй ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд нар гэрээсээ ажилдаа ирэх болгондоо замын хөдөлгөөнийг бүрэн зогсоолгож байгаад л явах юм аа. Үүнийгээ одоо болих хэрэгтэй ш дээ.

2007-09-11

9 сарын 11


9/11
Өчигдөр шөнө Оросын “Первый канал” –аар 9 сарын 11 өдрийн Нью-Йоркт болсон алан хядах ажиллагааны тухай кино үзлээ. Энэ кинонд гарч байгаа хүмүүс нь бүгд бодит хүмүүс. Ихэр хоёр цамхаг нурахаас өмнө амжиж гарч чадсан хүмүүсийн бодит ярианд тулгуулаж хийсэн юм байна лээ. Онгоц мөргөлдсөний дараа барилгийн дээд давхарт байсан хүмүүсийн тухай маш сонирхолтой кино. Хамгийн гол энэ кинонд гамшиг тохиолдоход хүмүүс хэрхэн би биендээ туслаж, өөрийнх нь хөл гар хугарчихсан байсан ч гэлээ танихгүй хэн нэгэний амийг аврахын тулд чин сэтгэлээсээ хичээж байсныг илүү дутуу чимэг, эффектгүйгээр харуулж чадсан нь таалагдсан. Одоогоос 6 жилийн өмнө энэ өдөр би юу хийж байснаа гэнэт бодов. Нээрээ би 2001 оны 9 сарын 11 нд Москвад NY-д болж байгаа үйл явдлыг TV-ээр шууд дамжуулахыг үзээд сууж байсан юм. Яг тэр мөчид юунд бурууугүй хүмүүс золиос болж амь насаа алдаж байна гэж бодохоор аймаар байсан шүү. Хүн төрөлхтөний түүхэнд ийм эмгэнэлтэй явдал дахин бүү гараасай.

2007-09-10

Миний төлөвлөгөө

Зиак ингээд шинэ долоо хоногийн эхний өдрийн ажил дуусаж байна. Нээрээ өнгөрсөн амралтын өдөр сүүлийн үед өөрийнхөө амьдралд тохиолдсон сайн муу, сайхан муухай бүх үйл явдлыг эргэцүүлсэн юм. Ингээд өөрийнхөө нэгэн хэвийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө гаргасан. Бага сага өөрчлөлт ч угаасаа гараад эхэлсэн. Миний үндсэн ажил үүргийн хуваарьт ялимгүй өөрчлөлт гарсан. Ингэснээр ажлаас гадна өөртөө зориулж цаг гаргах боломж гарч байгаа юм. Аль болох завгүй байж, ажлын бус цагаар сургалтын төв, янз бүрийн дамжаанд ч явахаар шийдсэн. Бас гар утасныхаа дугаарыг солих талаар нэлээн удаан бодлоо. Ингээд би өнөөдөр үдийн цайны цагаар гарч гүйгээд шинэ SIM карт худалдаж авлаа. Гар утасныхаа дугаарыг сольчихлоо...

The Lemons хамтлаг - Хайртай

Хайртай...

Надад хайргүй чинь үнэн үү
Намайг бодсондоо хуурсан тийм үү
Найдаж хүлээх хэрэггүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү

Надаар чи дутаж үзсэн үү
Надтай учирсандаа харамссан тийм үү
Нартад хоёулаа бүтэхгүй гэлүү
Найз нь ойлгохгүй явж тийм үү

Уучлалт гуйх хэрэггүй чи минь
Ухаалаг чамд минь буруу байхгүй
Намайг мартаад жаргалаа ол
Найз нь ингээд чамайг орхиё

Жүжиглэж байсан чинь үнэн үү
Жиргэж нисэхийг хүссэн тийм үү
Жирийн найзууд явъя гэл үү
Жирийн санагдсан би тийм үү

Надтай чи жаргаж үзсэн үү
Намайг өрөвдсөндөө уйлсан тийм үү
Нартад хоёулаа бүтэхгүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү

Уучлалт гуйх хэрэггүй чи минь
Ухаалаг чамд минь буруу байхгүй
Намайг мартаад жаргалаа ол
Найз нь ингээд чамайг орхиё

Амралтын өдөр

.Бямба гаригт ажилласан юм байна. Тэгээд өчигдөр ням гаригт л гэртээ амарлаа. Ням гаригт 11 цаг хүртэл гэртээ унтав. Ажлын өдөр одоо дандаа 7.30-д сэрж 8 гэхэд гэрээсээ гараад 8.30 гэхэд ажил дээрээ ирж байгаа. Тийм болохоор ням гаригт сайн гэгч нь унтаж амарлаа. За тэгээд ням гаригийн өглөө цайгаа уучихаад, хувцас хунараа угааж цэвэрлэж, гэрийн ажил хийсэн юм байна. Дараа нь эмээ намайг Дашчойлон хийдэд очиж хуруулах номыг нь бичүүлээд ир гэлээ. Би өөрөө ямар ч сүсэг бишрэлгүй хүн. Гэхдээ одоо яая гэхэв. Эмээ яваад ир гэж байгаа юм чинь. Тэгээд ч би бас эмээгийн эрх ач хүү.
За тэгээд дараа нь гэртээ ирээд халтуурны орчуулага хийв. Нэг хүн боломжын мөнгө амлаж надаар орчуулага хийлгэж байгаа юм. Орчуулах текстний сэдэв нь угаасаа миний сонирхдог олон улсын харилцааны асуудалтай холбоотой байсан болохоор орчуулахад ч их амархан. Сайн мэддэг сэдвээ уншаад, монгол болгож бичихэд ядаад байх юмгүй. Юм орчуулангаа “THE LEMONS” хамтлагийн дууг сонсож суув. Өмнө нь нэг их тоодоггүй байсан. Сонсоод байсан чинь энэ хамтлагийн шүтэн бишрэгч нь болж байх шиг байна.
Хамгийн их таалагдсан гурван дууны үгийг нь блогтоо орууллаа. Би одоо ажил дээрээ сууж байна. Блогтоо post бичиж суугаа энэ мөчид ч бас THE LEMONS-ийн “ХАЙРТАЙ” гэдэг дууг нь сонсоод л сууж байна.
Зүүд нойрондоо

Сайхан бүхэн дандаа муухай байх юм
Саар явъя гэхээр саад бүзү хий гэх юм
Сарны гэрэлд би алхана
Сүүдэр намайг дагасаар байх юм
Сайн сайхан бүхнийг төсөөлөхөд минь
Саад бүү болооч надад

Зөн совиндоо итгэхээр
Зүйрлэшгшүй сайхан амьдрал угтах юм
Бүүдгэр ирээд манантана
Би өөрөө мансуураад
Зүүд нойрондоо үлдмээр

Өглөө бүхэн шинээр сэрж босохсон
Өдөр бүхэн нэг л хэвийн байх юм
Орой бүр намайг чи бүүвэйлээч
Шөнө болохоор намайг хаяж яваач
Орондоо ганцаараа сэрмээр
Өдөр бүр бүхнийг өөр өөр болгоод
Саарал бүхнийг сахалтайгаа хусаадСүүдрээ дагуулаад сүр жавхлантай алхъя

Цэнхэр нүд

Цонхны цаана урсгал
Энэ хүмүүс энэ машинууд
Би энд гаднаа гөлрөн
Дотроо бодлогоширон
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй
Чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлуулан халуу шатна
Чамтай ойр ойр зөрснийх

Би чамайг өдөржин бодлоо
Нүд гар бие үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу мэдэхгүй
Зүгээр л чамайг өдөржин бодлоо

Чи энэ гараг дээр энэ хотод энэ гудамжинд
Чиний амьсгалж байгааг бас инээж байгааг
Би цонх онгойлгон тавцан дээрх гоодалын үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ гэвч чамайг харахгүй
Өнөөдөр бас маргааш ч харахгүй
Би чамайг ахиж хэзээ ч харахгүй






2007-09-06

ТӨВ ШУУДАНГИЙН ДЭРГЭД...

Хүн орчлонг харах нүдээ нандигнан хайрладаг шигээ хүн чанараа ч бас эрхэмлэн дээдлэх хэрэгтэй”
Н. Багабанди.
Монгол Улсын 2 дахь ерөнхийлөгч


Өчигдөр ажлаа тараад явж байлаа. Зам хөндлөн гарах гээд зогсож байтал миний хажууд хараагүй гурван хүүхэд ирлээ. Тэд гурвуулаа гартаа таяг тулчихсан тэмтэрээд л явах юм. Улаан гэрэл асчихсан байсан тул явган зорчигчид хүлээх болж харин машины хөдөлгөөн эхэлсэн юм. Өнөө гурав чинь шууд л зам руу орчихов. Би араас нь хашгирч байж машинд дайруулахаас нь сэргийлсэн. Би тэднийг араас нь дуудаж нэгнийх нь гарнаас чангааж ногоон гэрэл асах болоогүй байна гэж хэлсэн. Харин тэд хариуд нь “Ахаа, Төв шуудан одоо аль зүгт байгаа вэ” гэж асуулаа. Гэтэл тэд Төв шуудангаа аль хэдийнэ өнгөрөөд, зам гарах гэж байсан юм. Би та нар хэтрээд явж байна гэж хэлээд Төв шуудан руу чиглүүлээд л явуулсан даа.
Орчлонг харж чадахгүй тэр гурван хүүхдийг хараад би их өрөвдсөөн...
Тэгээд ч би өөрөө бас харааны шил зүүдэг болохоор огт юм харахгүй байх нь бүү хэл хараа муутай хүнд ямар бэрхшээл байдгийг би сайн мэднэ. 9 сар гарснаас ойш Улаанбаатарын замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн л дээ. Зам тээврийн осол их гарч байгаа талаар TV, өдөр тутмын сонин хэвлэл дээр их бичиж байна лээ. Ер нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчын хэн хэн нь бие биенээ хүндэтгэж байцгаая аа.
Өчигдөр би хүмүүст туслаж чадсандаа сэтгэл хангалуун байна аа. Нээрээ хэд хоногийн өмнө би өдөр тутмын нэг сонин дээрээс Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н. Багабанди гуайн бичсэн нэг өгүүлэлийг уншсан юм байна. Н. Багабанди гуай өдөр тутмын нэгэн сонин дээр долоо хоног бүр “Титэм үг” гэдэг буланг хөтлөн явуулдаг даа. Та нар мэдэж л байгаа байх. Энэ удаа Багабанди дарга “Хүн орчлонг харах нүдээ нандигнан хайрладаг шигээ хүн чанараа ч бас эрхэмлэн дээдлэх хэрэгтэй” гэж бичсэн байна лээ.
Нээрээ “ХҮН ЧАНАР”-аа алдахгүй байж, зөв сэтгэлтэй байвал л боллоо. Санаа зөв бол заяа зөв гэдэг эртний зүйр үг цагийн шалгуурыг давж, өдий хүрсэн нь ч тохиолдолын хэрэг биш байхаа.

Амьддаа бие биенээ хайрла

О.Дашбалбар :

Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.


Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!


Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!


1980 он, Москва хот.
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он.

Би гунихгүй.

Яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийг нийтэлдэг блог байдгийг өчигдөр мэдлээ. Тэгээд энэ энэ шүлгийг нь блог дээрээ тавихаар шийдлээ.
Би огт гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22

2007-09-05

ЧАМДАА ХЭЛЭХ ҮГ

Би өнөөдрөөс блогийнхоо үүд хаалгыг хүссэн хүн бүхэнд нээхээр шийдлээ.
За ингээд миний блогт тавтай морил.
----------------------------------------
Хайр гэдэг хүчтэй юм аа. Надаас хэзээ ч гарахгүй гэж бодож байсан зан авирыг гаргахад хүргэж, хоол унд идэх ч хүсэлийг бөхөөж, бүр надаар шүлэг хүртэл бичүүлж байна. Энэ хэдэн мөрийг 2007 оны 9 сарын 2-ний орой бичлээ. Яагаад ч юм өөрийн эрхгүй л ийм мөрүүд санаанд бууж үзэг цаасаа нийлүүлж сийрүүлээд эхэлсэн. Хайр сэтгэл ямар ч хүнийг сохор болгодог гэдэг үнэн юм аа.

Khairaa olson gej bi bodson
Ergelzej teenegelzekhgui setgelee ogson
Ireeduig urgelj hamt tuulakhiig hussen
Gegeen buhnee chamdaa zoriulj
Urgelj khamtdaa baikh yum san
Tergel sar shig zuurkhan uzegdeed
Uiluulaad namaig bitgii orkhioch

Би түүнтэй ярилцах гэж хэд хэдэн удаа оролдсон ч тэр энэ тухай ярилцахыг хүсэхгүй байгаа нь намайг хамгийн ихээр бухимдуулав. Уулзах бүртээ миний хувьд “хөндлөнгийн хүн” тэй хамт байгаад байх нь ч бас бодсон санасанаа хэлэхэд хүртэл саад болоод байх юм.
Тэр өөр нэгэнд ТАТАГДСАН юм байна лээ. Гэхдээ хэн нэгэнд зүгээр л татагдах, үнэн сэтгэлээсээ хайрлахын хооронд асар том ялгаатай шүү дээ.

2007-09-04

Физиологийн, Сэтгэлгээний, Ухааны нас

Өө нээрээ өчигдөр ажил тарахын үед дунд сургуульд нэг ангид сурч байсан нэг сайн найзтайгаа уулзсан юм байна. Ажил тарахын алдад над руу утасдаад сүүлийн хэдэн сар уулзаагүй юм байна. Ажил чинь дуусаж байвал уулзая гэлээ. Нээрээ би хамгийн сүүлд 10 жилийн найзуудтайгаа өнгөрсөн 2 сард өвлийн амралтаар Монголд хэсэг хугацаанд байхдаа л уулзсан юм. 6 сарын сүүлээр Монголд ирснээсэ хойш 10 жилийн найзуудтайгаа уулзаж амжаагүй л явж байгаа хүн дээ би чинь.
Өчигдөр би ажлаа тараад шууд л гэртээ харих байсан юм. Гэсэн ч би 10 жилийн ангийнхаа найзтай уулзах шийд гаргалаа. Ангийн найз гэхээр буруугаар ойлгож болохгүй шүү. “Манай ангийнх биш”, тэр найз маань дунд сургуулийн нэг ширээний найз маань байгаа юм. Барилгачидын талбайн хажууханд байдаг BORGIO HOUSE-д жаахан сууж буу халсан юм байна. Ажил төрөл, ахуй амьдралынхаа тухай харилцан ярилцаад сууж байхдаа тэр найз маань ухаарал хайрласан нэг үг хэллээ. Ер нь хүнтэй уулзаад ярьж байхдаа ярианаас нь хэрэгтэй гэснээ авч үлдээд, хэрэггүй гэснийг нь хаях нь их зөв гэж боддог юм аа. Тэгсэн чинь тэр найз маань хүмүүн төрөлийг олж төрсөн бүхэнд гурван төрлийн нас байдаг. Эхнийх нь физиологийн нас. Хоёр дахь нь сэтгэлгээний нас. Харин гурав дахь нь ухааны нас гэж байна. Физиологийн нас ч яахав ойлгомжтой. Хорвоод мэндэлсэн цагаас л эхэлээд тоологдоод явна. Харин сэтгэлгээний нас, ухааны нас хоёрыг тоолоход хэцүү. Хүн хэдий өндөр настай байсан ч сэтгэлгээгээрээ шинэлэг, залуу байх хэрэгтэй гэнэ. Харин ухааны нас нь сэтгэлгээний нас, физиологийн наснаасаа үргэлж түрүүлж ахимаг байх нь зохимжтой. Ухааны нас нь ахимаг байна гэдэг нь аливаад ул суурьтай нухацтай ханддаг байхыг хэлж байгаа юм гэж тэр тайлбарлаж байсан.
Найзын маань хэлсэн энэ үг надад их таалагдлаа. Үнэхээр эргэцүүлээд бодохооор түүний хэлсэн энэ үг үнэн юм аа. Ухаарал хайрласан энэ үгийг үргэлж бодож явна аа.

Дууны үг

Сүүлийн гунитай үгтэй дуу сонсоод байдаг болчихлоо. За дуучин Баясгалангийгн дуулсан хоёр дууны үгийг бичлээ.
Хайр минь хань минь
Халгин цалгин урсаад байна
Хайрын цэнхэр аялгуу
Хацар даган урсаад байна
Хархан нүдний нулимс
Ханийн жаргалыг олох гээд
Халун зүрх минь цохилоод байна
Хайр минь хань минь

Хайтан яргуй ургаад байна.
Хаврын хонгор өдрүүд
Халуу дүүгэн оргиод байна.
Хамаг л миний сэтгэл
Өнийн жаргалыг олох гээд
Өр зүрх минь догдлоод байна.
Үр минь , үр минь дээ

Намрын бороо шаагиад байна.
Насны өгсөх урсгалд
Найрын дуунд уяраад байна
Нартын энэхэн замбуулинд
Холын холоос харах гээд
Хоёргүй сэтгэлээр тэмүүлээд байна
Хайр минь, хань минь

Хожуу бодлын салхи

Нар гижигдсэн моддын дэргэдүүр
Чамайг явахыг чинь мэдсэн бол
Навчис бүжиглэсэн мөчир дээр нь
Шувуу болоод жиргэх минь ч яав даа

Эрэгээ чимээлсэн голын хөвөөгөөр
Чамайг л явахыг чинь мэдсэн бол
Элс алтарсан дэвсэг дээр нь
Цэцэг болоод ургах минь ч яав даа

Сарнай ягаан цэцгийн дундуур
Чамайг явахыг чинь мэдсэн бол
Салхи аргадсан дэлбээн дээр нь
Эрвээхэй болоод буух минь яав даа

2007-09-03

Шинэ өглөө

Өчигдөр орой нойр хульжив. Тэгээд би түүн рүү утасдлаа. Гэвч тэр утсаа авсангүй. Тэгэхээр нь мессеж илгээгээд унтлаа.
Өнөөдөр замын хөдөлгөөн ямар их ачаалалтай байв аа. ажил сургуульдаа яарсан хүмүүсээр дүүрэн ийм нэг ажил хэрэгч Улаанбаатарын шинэ өглөө. Ажилдаа явж байхад зам бөглөрөөд. Замдаа нэлээн цаг алдав. За энэ ч яахав. Хаа газар байдаг л асуудал.
Өнөөдрөөс ажлын ачаалал нэмэгдэж эхэлнэ. Гэхдээ ч үүнд ч санаа зовоод байх юм алга. Одоо харин одоо намайг зовоогоод байгаа ганц л проблем байна...

2007-09-01

WEEKEND

Сүүлийн хоёр гурван өдөр ямар их стресст орж, бухимдаж, бас хэн нэгэнд гомдов оо. Одоо ч тэр гомдол тунирхал хэвээрээ...
Ядаж байхад долоо хоногийн сүүлийн өдөр би бүүр их ажилтай байх юм аа. Өчигдөр баасан гарагийн орой 22.30-д ажлаа дуусгаад бараг 23.00 цаг болж байхад л гэртээ орж ирлээ. Ядарсан ч гэж жигтэйхэн. Ядарлаа ч гээд яахав дээ. Хийх ёстой ажлаа л хийж байгаа юм чинь. Ядаж байхад сүүлийн хэдэн өдөр хоолойгоор хоол ч давахаа болиод байх шиг. Ээжийн хийсэн хоолноос амсах төдий болоод дутуу хагас орхив.Тэгээд дараа нь эмээгийндээ очлоо. Нээрээ өчигдөр манай ажлын газраас 9 сарын 1-нд “Монгол шилтгээн” цогцолбортт болох амьд хөгжмийн наадмын урилга тараасан. Хүн бүрт ганц ширхэг урилга өгсөн. Ажлын газрынхантай л хамт үзэх болж таарч байгаа юм. Драмын театрын өмнөх талбайгаас 12 цагаас эхлэн 20 минут тутамд автобус явах юм байна лээ.9 сарын 3-аас аждын ачаалал эрс нэмэгдэх болохоор одоо олдож байгаа амралтын хоёр өдрөө аятайхан өнгөрүүлчих санаатай. За тэгээд удаан бодсоны эцэст Монгол Шилтгээн рүү явахгүй байх шийдвэр гаргалаа. Түм түжигнэж, бум бужигнасан олны хөлийн газар явах нь залхуутай санагдаад. Аймаар залхуурсан. За тэгээд амралтын энэ хоёр өдөр өөрийгөө элдэв янзийн стресст оруулахгүйг хичээе гэж бодлоо. Даваа гарагт блогтоо update хийнээ. .