2007-06-29

It is time to go

Анх гэрээ орхиод гарсан тэр мөч санаанд тодхон байна. Яг л өчигдөрхөн болоод өнгөрсөн үйл явдал шиг л сэтгэлд тодоос тод дурайж байна. Тэр үеэс хойш мэдээж би өөрчлөгдсөн. Боловсрол, мэдлэгийн хүрээ, ертөнцийг үзэх үзэл, асуудалд хандах хандлага, үнэт зүйлийн үнэлэмжийн хүрээ тэлсэн. Төрөлх гэрээсээ хол байсан хугацаанд гунигтай гашуудалтай, баяр хөөртэй, аз жаргалтай олон зүйл надад, бас гэрийнхэнд маань тохиолдсон. Би ганцаардаж байсан. Бас шаналж байсан. Хэн нэгэнд гомдож байсан. Баярласандаа болоод хэнд ч хамаагүй би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэж хэлмээр ч үе гарч байсан. Амьдрал гэдэг зүйлийг амталсан. Мэдэрсэн. Энэ хугацаанд танилын хүрээ маань тэлсэн. 10 жилийн найзууд, их сургуульд хамт сурч байсан монгол, гадаад найзууд, ажлын газрын мэргэжил нэгтнүүд, бас зүгээр л намайг таньдаг олон зуун хүмүүс. Мөнгөтэй байхад тойрон хүрээлчихээд, дараа нь орхиод явсан найзууд байсан. Хамт архи уучихаад шараа тайлахаар өөр нэгэн рүү явдаг найз найсан. Ойлгохгүй хичээлээ надаар тайлбарлуулж аваад баяртай дараа ирнээ гээд явсан найзууд байсан. Дипломыг ажлынхаа надаар бичүүлчихээд их сургуулиа төгссөн ч гэсэн үргэлж холбоотой байна аа гэж хэлээд алга болсон монгол найзууд ч байсан. Би үнэхээр олон танилтай, найзтай юм аа. Зарим нэг нь үүнийг одоо ашиглаад болчихсон гэж үзсэн үү? үнэхээр холбоо барих завгүй явдаг юм уу? алга холбоо тасраад алга болсон. Зарим нэг найзынхаа хүн чанарыг нь таниж аваад би өөрөө холдсон, хөндийрсөн. Одоо найзууд маань бүгд өөр өөрийн амьдралын зам, мөрөө хөөгөөд явцгааж. Хүлгийн сайныг унаж байж мэднэ. Хүний сайныг нөхөрлөж байна танидаг гэдэг. Одоогоос 2 жилийн өмнө зуны нэг дулаахан үдэш манай сургуулийн монгол оюутанууд нэг жижигхэн нуурын эрэг дээр пик ник хийсэн юм. Шорлог бэлтгэж, задгай гал дээр борщ хийж идээд л... Мэдээж шар айраг, водка ууж , дуулж суусан юм. Сургуулиа төгсөөд явж байгаа оюутанууд бие биенийхээ талаар юу гэж бодож явдагаа илэн далангүй хэлэе гэж хэн нь билээ санал гаргав. Түүдэг галаа тойрч сууж байгаад бүгдээрээ бие биенийхээ талаар, зан араншингийн талаар, тухайн хүн өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлдэг талаар ээлж дарааллан хэллээ. Манай сургуулийн нэг оюутан /нэрийг нь бичих шаардлагагүй гэж шийдлээ/ тухайн үед миний талаар : MNED бол дэндүү тусч зантай. Хүн юм гуйвал шууд л зөвшөөрөх юм. Бусдад чадах чинээгээ тус болно гэдэг сайн зан чанар. Гэхдээ чиний энэ тусархуу занг зарим хүмүүс муу зорилгоор ашиглачих вий. Чи үүнээс л болгоомжилж байгаарай. Сургуулийнхаа оюутан болгонд туслаж байхыг чинь хараад надад ийм бодол төрж байсан. Миний найз хааяа ч гэсэн үгүй гэж хэлж сураарай гэж надад хандан хэлж билээ.

Өөр өөр мэргэжил эзэмших гэж байгаа ч олон жил хамт нэг сургуульд сурч, гадаадад оюутан байхын зовлон жаргалыг мэддэг байсан болохоор бид нар нэг айлын ах дүү, эгч дүү нар шиг л илэн далангүй байдаг байж дээ...

Явах цаг боллоо. Оюутан цаг дууслаа. Монголдоо очоод шинэ амьдрал эхэлнэ ээ.

................

Амьдралыг олон хуудастай тэмдэглэлийн дэвтэртэй зүйрлэмээр санагдав. Ийнгээд тэр дэвтэр дээр юу бичих нь эзнийх нь дурын хэрэг. Миний амьдралын нэг үе шат ингээд дуусаж байгааг энэ өдрүүдэд мэдэрч байна. Өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрийн нэг хуудасыг дүүртэл нь бичээд дуусгачихлаа. Тун удахгүй миний амьдралын дараагийн үе шат эхэлнэ. Би шинэ хуудсан дээр амьдралынхаа түүхийг бичиж эхэлнэ. Монголд очоод амьдралаа хэрхэн зохиох төлөвлөгөө гаргачихсан. Гэхдээ төлөвлөгөөгөө бичмээргүй санагдав. Төлөвлөсөн зүйлүүд бүтэх эсэх нь тодорхойгүй байдаг болохоор түрүүлээд ярьж бичих нь хэтэрхий эртэдсэн хэрэг байх гэж бодлоо. Бүгд л амьдралаа, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлдөгийн адил би ч бас амьдралаа сайн сайханаар ирээдүйгээр төсөөлж байгаа. Амьдрал гэдэг тэмдэглэлийн дэвтэр. Юу бичих нь миний л дур...

2007-06-18

11 comments:

erchuud said...

hey mash sain oguulemj boljee , gegeen bas dursamjtai ,
mongold ochood but avaarai.

Kei said...

би тийм л хүн болно гэж бодоод, тэгээд тэрнийхээ ардаас өөрөө явах юм бол заавал бүтдэг гэдэгт би бүүүр үнэн голоосоо итгэдэг. Тийм төрлийн төлөвлөгөө бол бүхэнд зарлаж байгаад зүтгэчихгүй юу... /кэкэ худлаа ямар төлөвлөгөө байгаа нууцыг нь мэдэх гээд заль гаргачихая/

bayabaga said...

surguulia duustssan uu??amjilt husii!!

tolovlogoo chini buteh baihaa!! bi naidaj baina..

Цагаанаа said...

ZIak amJIlt huSie!!
Gol ni uudrug baihad buh yum boloh baihaa

ershuu said...

zorison zuiltei hussen huseltei baih ni hamgiin chuhal. sanaj yavbal hurne sajilj yavbal butne gej chinii bodson bolgon chin bieleh baihaa tegeed husseneeree saihan amidrah baih gej itgej baina

MNED said...

to Ershuud> Bayarllaa.

MNED said...

to Kei> Tiim shuu. Neg zuiliihnee araash tuushtai yavah yum bol butdeg, ih sain ur dund hurdeg yum baina lee gedgiig bi ih olon jiliin omnoos oilgoson. Alivaad helbereltgui, tuushtai baih yum bol amjiltand ch hun bolgon hurne shuu.Tolovloj baigaa yumaa odoo helchih yum bol butehee bolichih ch yum biluu? Tiim bolohoor hetiin tolovlogoogoo helj genedehgui shuu bi. he he he

MNED said...

to Bayabaga> Bayarllaa ahaa

MNED said...

to Tsagaanaa>Thank you very much

MNED said...

To ershuu> Sanaj yavbal buten. Sajilj yavbal hurne gedeg unen ug shuu. Sanal neg bna aa. Hamgiin gol ni hun yamar negen zorilogotoi l baih heregtei. Ter zorilogodoo hurehiin tuld hun hodolmorlono, ajil hiine. oor demii zuild tsag urehgui bolno. Ingeed neg ugeer tuhain humii amidral utga uchirtai bolj baina gesen ug.

MNED said...

Bugded ni bayarllaa