2007-06-08

Дима Колдун


Өнгөрсөн 5- сард болсон EUROVISION хөгжмийн наадамд Беларусь улсаас оролцсон Дима Колдун гэдэг залуу дуучин олны анхаарлыг татсан юм. Тэрээр 1985 оны 6 сарын 11-нд Минск хотод төржээ. Цэнхэр нүдтэй энэ залуу багаасаа л маш дуулгавартай жаал байжээ. Дуулгавартай зан төрх нь сурлагын амжилтанд нь ч шууд нөлөөлсөн байна. Бага ангид байхаасаа л гэрийн даалгавараа бие дааж хийдэг байсан гэнэ. Дунд ангид ормогцоо даалгавараа завсарлагааны үеэр хийчихдэг байсан тул гэртээ юу ч хийдэггүй байжээ. Дима 12 настай байхдаа П үсгээр эхэлсэн 185 үгтэй ном бичиж Беларуссийн Геннесийн номонд нэрээ мөнхөлж чаджээ. 2002 онд Минскийн 12-р гимназийг мөнгөн медальтай төгсөөд Беларуссийн Улсын Их Сургуулийн химийн тэнхимийн оюутан болсон байна. 2004 онд Оросын “РОССИЯ” телевизийн “Народный Артист-2” хөгжмийн наадамд оролцож байсан гэнэ. Дараа нь оросын олон нийтийн телевиз “Первый канал”-аас зохион байгуулсан “Фабрика Звезд” реалити шоунд оролцжээ. Энэ үед дуучин Филлип Киркоровтой танилцжээ. 2007 оны EUROVISION наадамд оролцохдоо Филлип Киркоровын зохиосон дуугаар оролцсон юм.

No comments: