2007-06-29

Чамайгаа санана.

Ая зохиогч Ц. Дашзэвэг. "Хайрын гэгээн бороо" цомогоос

Чамайгаа санана.

Дуулах дууны аялгуу шигээ

Дэндүү сайхан чамдаа би

Миний гэсэн бүхнээ зориулж

Мэлмийн тольтиндоо

Мөнхлөн хайрлая.

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Аялах дууны эгшиг шигээ

Амьдралын гэгээ чамдаа би

Сайхан гэсэн бүхнээ зориулж

Сэтгэлийн тольтиндоо санан хайрлая

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Хайлах дууны уянга шигээ

Хамгаас хайртай чамдаа би

Өөрийн гэсэн бүхнээ зориулж

Өр зүрхэндээ дуулан хайрлая

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Хослох дууны хөг шигээ

Хорвоогийн гэгээ чамдаа би

Нандин гэсэн бүхнээ зориулж

Нарт орчлонд дурлан хайрлая

Зүгээр зүгээр чамайг би

Зүйргүй ихээр санаад байна аа.

Зөн билгийн совингоор ч

Зүүдээ манан хайрлаад байна аа

Сүүлийн үед энэ дууг сонсож байгаа. 3 сард намайг УБ-д байхад энэ дуу анх гарсан юм. Тухайн үед нь ажил энэ тэр гээд үнэхээр завгүй байсан болохоор олж авч амжаагүй. Хоёр дахь эх орондоо очсон хойноо интернэт дэхь монголын дууны сайтуудаас хайгаад олоогүй. Харин сая Монголд ирээд олж авлаа.

Би ирлээ.

Эхний өдөр

За тэгээд би гэдэг хүн Монголдоо ирэв ээ. Цагийн зөрүү сайн гараагүй байсан тул ирмэгцээ л усанд орж, хоол идээд толгойгоо дэрэн дээр тавиад л нам унтав. Бүхэл өдөржингөө унтаад орой 20 цагийн орчимд сэрлээ. Сэрсэн чинь дахиад хоол хийгээд тавьчиж. Оройн хоолоо идэнгээ зурагт жаахан шагайж суув. Гэрийнхэнтэйгээ ойр зуурын юм хүүрнээд л... Намайг гэрээсээ явснаас хойш болсон гол гол үйл явдлуудын тухай дэлгэрэнгүйг мэдээлэл ээжийн амнаас дууллаа. /Өвөө нас барсан.../ Би зарим нэг зүйлийг лавлаж асуугаад л... Орой болж манайхан амрахаар хэвтэв. Харин би харуй бүрий болох тусам л сэргээд. Өдөржингөө унтсан хүн чинь шөнө юу гэж унтах вэ дээ. Улам л бие сэргээд. Шөнөжингөө кабелийн телевиз харж суув. Үүр цайхын алдад гэдэс өлсдөг байгаа. Тэгэхээр нь хөргөгч нээгээд үзсэн чинь хөлдүү бууз олов. Үүр цайж байхад ганцаараа бууж жигнэж идэв. /Амьдралдаа анх удаа шөнийн 4 цагт хоол идэв. / Тэгээд дахиад л зурагт ширтээстэй. Өглөө нүд анилдаад өөрийн эрхгүй унтав. Гэртээ ирсэн эхний өдөр нэг иймэрхүү.

Хоёр дахь өдөр

Өглөө эрт унтаад үд өнгөрч байхад сэрлээ. Тэгээд гэрээсээ гарлаа. Хамгийн түрүүнд уулзах ёстой хүмүүс бол ажлын газрын хамт олон гэж үзээд ажил руугаа харайлгав. Ажлын коллегууд, бас даргатайгаа уулзлаа. Гэртээ хэд хоног амарч байгаад ажилдаа ороорой гэж байна. Ажлынхаа нөхдүүдтэй баахан буу халж бурж бурж байгаад оройхон тийшээ гэртээ ирэв.

Гурав дахь өдөр

Нээрээ хоёр дахь эх орондоо байхад нэг шүд эмтэрч унасан юм. Бараг сарын өмнө шүдээ угааж байтал нэг шүдний тал нь эмтэрээд үйрээд унасан юм. Энгийн нүдээр харахад эрүүл юм шиг л байсан. Бодвол далдуур хорхойд идэгдсэн байж л дээ гэж тухайн үед нь таамаглаад өнгөрсөн. Сургуулийн эмнэлэг гэж үйлчилгээ муутай шал заваан газар байдаг болохоор Монголдоо шүдээ эмчлүүлсэн нь дээр гэж шийдсэн юм. Тэгээд Улаанбаатартаа төдийгүй улсдаа ганц Эрүү нүүрний эмгэг судлалын төв гэдэг сүртэй нэртэй эмнэлэг 15 цагт очив. /Улаанбаатарын энд тэндгүй шүдний эмнэлэг байдаг. Гэвч би хувийн шүдний эмнэлэгт сүжиггүй болоод удаж байгаа. Мөнгөний хойноос улайрсан нэг шүдний хувийн эмнэлэгт очоод хулхидуулсанаас хойш дахин хувийн эмнэлэгийг зорихоо больсон./ Шүдний төв дээр эмчилгээ хийдэг маш кабинеттай. Гэвч зун ихэнхи эмч нар амарчихсан гэнэ. Тэгээд ердөө ганцхан кабинетад 2 эмч 2 сувилагч л ажиллаж байв. Бас Анаагаахын сургуулийн эрүү нүүрний мэс заслын ангид сурдаг 3 годгоносон охин дадлага хийж байв. Коридорт нь очер дугаар гэж бялхаж байна аа. Би хамгийн сүүлийн хүн нь хэн бэ гэж асууж байгаад оочерлов. Тэгсэн чинь сүүлдээ хэрэг бишдээд. Харагдаж үзэгдээгүй баахан хүмүүс гэнэт гарч ирээд би ч байсан, оочер захиж байгаад явсан энэ тэр гэсээр миний оочер нэлээн ухарч За яахав үнэхээр оочер захисан юм бол гэх ухааны юм бодоод сууж байсан чинь нөгөө хүмүүс бүр давардаг байна ш дээ. Хоёр бүдүүн хүүхэн миний урдуур орох гээд би оочераа алдахгүй гэж зүтгээд. Сүүлдээ ийм бүдүүлэг хүмүүстэй юу ч яриад хэрэггүй гэж бодоод буянаараа болог гээд урдуураа оруулав. Хоёр бүдүүн хүүхэний нэг л эмчид үзүүлэх гэсэн юм байна л даа. Миний урдуур зүтгэж орсон бүдүүн эгч салфетка ч халаасандаа авч явдаггүй “тиймэрхүү түвшний соёлтой” нь хэдхэн хормын дотор ил тод болов. Эмч нь амны алчуур, салфетка орж ирэхгүй яасан юм бэ гэж аашилсан бололтой. Дадлага хийж байгаа годгор охин эмчийн өрөөнөөс толгойгоо цухуйлгаад нөгөө бүдүүнд нь хандаж салфетка гэж хэлэв. Нөгөө бүдүүн нь салфетка ТҮЦ энэ тэрхэнээс авахаар гарч яваа үзэгдэв. Хэдэн минутын дараа ашгүй миний орох ээлж ирэв. Хамаг биеэ хөштөл хүлээсний эцэст шүднээ бүтэн болгоод эмчийн өрөөнөөс гараад цага харсан чинь бараг 19.30 болж байв. Ядаж байхад гадаа бороо асгараад. Өдөр гэрээсээ гарсан би гэдэг хүн зонтик ч үгүй, нимгэн даавуун цамцтай явааг ч хэлэх үү. Баахан бухимдалтайгаар гэртээ харилаа. Дөнгөж гэртээ ороод сууж байтал ажлын газраас утасдаад ажилдаа маргаашнаас орчих тэгэх үү гэх ухааны юм ярьж байна. Гэртээ хэд хоног сайхан амарч байгаад үнлсэн ажилдаа орно гэж байсан мөрөөдөл замхарав аа гэж.

Дөрөв дэхь өдөр

Шар шувуу шиг шөнө босож хоол унд эргүүдэх нь өнөөдрөөс гайгүй болж байна. Өглөө босоод цайгаа уугаад ажилдаа явлаа. Ажил... Өдрийн хоол ... Ажил... Сүүлийн хэдэн өдөр нэтд сууж, мэйлээ шалгаж, блогоо шинэчилж, бусдын блогоор шагайх завгүй байсан юм. Мэйлээ шалгасан чинь хоёр гурван хүнээс захиа ирсэн байна. Уншиж танилцаад зохих хариуг нь бичиж илгээгээд блогнуудыг уншив. Ажил дээр блог тухтай уншаад сууж байх зав байхгүй болохоор флэш руугээ хуулж аваад гэртээ уншихаар шийдэв. Оройн нь гэртээ ирлээ. Манай гэрийнхэн дача /лагерь/ руу явна гээд байсан юм. Гэртээ ганцаараа. Ашгүй бэлэн хоол унд байна. Печинд халааж идэнгээ зурагт харж жаахан суув. Тэгээд компоо асааж флэшээ холбоод хуулж авсан блогнуудыг цагаан толгойн үсгийн дараалалаар нь уншиж гарав. Уншиж дуусаад өөрийнхөө блогт тавих тэмдэглэлээ бичиж байгаа нь энэ. За за ингээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая даа. Цаг ч нэлээн орой болчихож. Компны өмнө суухаар цаг хугацаа өнгөрч байгааг огт анзаарахгүй юм аа. Шөнийн 2 цаг болж байна ш дээ.маргааш өглөө ажилтай. Унтаж амрахаас даа. 2007-06-28


Эх орноо хайрлах сэтгэл гэр бүлээс эхэлдэг.

Эх орноо хайрлах сэтгэл гэр бүлээс эхэлдэг гэдэг үгийг гүн ухаантан Бэкон хэлсэн юм. Философийн номноос уншиж байсан энэ үг нутгаа зориод явж байхад миний санаанд орж ирэв. Ингээд монголд очоод гэр бүл эцэг эх, ах эгч дүү нартайгаа гэр бүлээрээ сайхан хамт байх юм сан гэдэг хүсэл учиргүй ихээр төрөв.
2007-06-19

It is time to go

Анх гэрээ орхиод гарсан тэр мөч санаанд тодхон байна. Яг л өчигдөрхөн болоод өнгөрсөн үйл явдал шиг л сэтгэлд тодоос тод дурайж байна. Тэр үеэс хойш мэдээж би өөрчлөгдсөн. Боловсрол, мэдлэгийн хүрээ, ертөнцийг үзэх үзэл, асуудалд хандах хандлага, үнэт зүйлийн үнэлэмжийн хүрээ тэлсэн. Төрөлх гэрээсээ хол байсан хугацаанд гунигтай гашуудалтай, баяр хөөртэй, аз жаргалтай олон зүйл надад, бас гэрийнхэнд маань тохиолдсон. Би ганцаардаж байсан. Бас шаналж байсан. Хэн нэгэнд гомдож байсан. Баярласандаа болоод хэнд ч хамаагүй би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэж хэлмээр ч үе гарч байсан. Амьдрал гэдэг зүйлийг амталсан. Мэдэрсэн. Энэ хугацаанд танилын хүрээ маань тэлсэн. 10 жилийн найзууд, их сургуульд хамт сурч байсан монгол, гадаад найзууд, ажлын газрын мэргэжил нэгтнүүд, бас зүгээр л намайг таньдаг олон зуун хүмүүс. Мөнгөтэй байхад тойрон хүрээлчихээд, дараа нь орхиод явсан найзууд байсан. Хамт архи уучихаад шараа тайлахаар өөр нэгэн рүү явдаг найз найсан. Ойлгохгүй хичээлээ надаар тайлбарлуулж аваад баяртай дараа ирнээ гээд явсан найзууд байсан. Дипломыг ажлынхаа надаар бичүүлчихээд их сургуулиа төгссөн ч гэсэн үргэлж холбоотой байна аа гэж хэлээд алга болсон монгол найзууд ч байсан. Би үнэхээр олон танилтай, найзтай юм аа. Зарим нэг нь үүнийг одоо ашиглаад болчихсон гэж үзсэн үү? үнэхээр холбоо барих завгүй явдаг юм уу? алга холбоо тасраад алга болсон. Зарим нэг найзынхаа хүн чанарыг нь таниж аваад би өөрөө холдсон, хөндийрсөн. Одоо найзууд маань бүгд өөр өөрийн амьдралын зам, мөрөө хөөгөөд явцгааж. Хүлгийн сайныг унаж байж мэднэ. Хүний сайныг нөхөрлөж байна танидаг гэдэг. Одоогоос 2 жилийн өмнө зуны нэг дулаахан үдэш манай сургуулийн монгол оюутанууд нэг жижигхэн нуурын эрэг дээр пик ник хийсэн юм. Шорлог бэлтгэж, задгай гал дээр борщ хийж идээд л... Мэдээж шар айраг, водка ууж , дуулж суусан юм. Сургуулиа төгсөөд явж байгаа оюутанууд бие биенийхээ талаар юу гэж бодож явдагаа илэн далангүй хэлэе гэж хэн нь билээ санал гаргав. Түүдэг галаа тойрч сууж байгаад бүгдээрээ бие биенийхээ талаар, зан араншингийн талаар, тухайн хүн өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлдэг талаар ээлж дарааллан хэллээ. Манай сургуулийн нэг оюутан /нэрийг нь бичих шаардлагагүй гэж шийдлээ/ тухайн үед миний талаар : MNED бол дэндүү тусч зантай. Хүн юм гуйвал шууд л зөвшөөрөх юм. Бусдад чадах чинээгээ тус болно гэдэг сайн зан чанар. Гэхдээ чиний энэ тусархуу занг зарим хүмүүс муу зорилгоор ашиглачих вий. Чи үүнээс л болгоомжилж байгаарай. Сургуулийнхаа оюутан болгонд туслаж байхыг чинь хараад надад ийм бодол төрж байсан. Миний найз хааяа ч гэсэн үгүй гэж хэлж сураарай гэж надад хандан хэлж билээ.

Өөр өөр мэргэжил эзэмших гэж байгаа ч олон жил хамт нэг сургуульд сурч, гадаадад оюутан байхын зовлон жаргалыг мэддэг байсан болохоор бид нар нэг айлын ах дүү, эгч дүү нар шиг л илэн далангүй байдаг байж дээ...

Явах цаг боллоо. Оюутан цаг дууслаа. Монголдоо очоод шинэ амьдрал эхэлнэ ээ.

................

Амьдралыг олон хуудастай тэмдэглэлийн дэвтэртэй зүйрлэмээр санагдав. Ийнгээд тэр дэвтэр дээр юу бичих нь эзнийх нь дурын хэрэг. Миний амьдралын нэг үе шат ингээд дуусаж байгааг энэ өдрүүдэд мэдэрч байна. Өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрийн нэг хуудасыг дүүртэл нь бичээд дуусгачихлаа. Тун удахгүй миний амьдралын дараагийн үе шат эхэлнэ. Би шинэ хуудсан дээр амьдралынхаа түүхийг бичиж эхэлнэ. Монголд очоод амьдралаа хэрхэн зохиох төлөвлөгөө гаргачихсан. Гэхдээ төлөвлөгөөгөө бичмээргүй санагдав. Төлөвлөсөн зүйлүүд бүтэх эсэх нь тодорхойгүй байдаг болохоор түрүүлээд ярьж бичих нь хэтэрхий эртэдсэн хэрэг байх гэж бодлоо. Бүгд л амьдралаа, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлдөгийн адил би ч бас амьдралаа сайн сайханаар ирээдүйгээр төсөөлж байгаа. Амьдрал гэдэг тэмдэглэлийн дэвтэр. Юу бичих нь миний л дур...

2007-06-18

2007-06-13

БЛОГ УНШААД СУУЖ БАЙХАД...

Долоо найм хоногийн дараа монгол руугаа явна гээд толовлогоо гаргачихсан байлаа. Харамсалтай нь энэ толовлогоо бvтэхгvй байх магадлалтай болчихов. Билет олддогvй ээ. Монгол явах хvмvvс чинь яасан эрт билетээ захиалдаг юм бэ? Ойрын 7 хоногтоо билет байхгуй гэдэг байгаа. Одоо тэгээд яахав дээ. Нэгэнт билет нь дууссан хойно. Юу ч гэсэн захиалага огчихлоо. Дахиад 10 орчим хоног эндээ хvлээгээд л байж байхаас даа. Эндээс бvvр явах гэж байгаа юм чинь юундаа ч яарах билээ. За тэгээд нэт ухаж баахан суулаа. Бусад хvмvvсийн блогоор орлоо. Особу жаалын ногоо алдартай зохиолын vргэлжлэлийг нь уншсан чинь хонгон гуниг торлоо. Юм бодогдуулж байна лээ шvv. Хэзээ нэгэн цагт ОСОБУ энэ зохиолоо эмхэтгээд, ном болгож хэвлvvлээрэй. Монголын уран зохиолд хувь нэмэрээ оруулж байна гэсэн vг. Монголд гей сэдвээр бичсэн уран зохиолын бvтээл бараг байхгvй. Хамгийн гол нь манай ангийнханы тухай, хvний сэтгэлийн дотоод ертонцийг нээж чадсан зохиол болжээ л гэж би дvгнэж байна.
Бямбага ах япондоо эргээд ирчихсэн, шумууланд дээрэлхvvлээд байгаа сурагтай. Монголд очоод таргалаад, бор, хар болоод... Оор бас яасан яасан гэнэв ээ? Монголын ТВ-vvдийн талаар яг vнэн бичсэн байна лээ. Хоорондоо бараг ялгагдахгvй ижилхэн хийц, загвар, жанрын нэвтрvvлэг олон байгаа юм. Монголын ТВ-д мэргэжлийн бус (сонирхогч нар) дэндvv олон ажилладаг. Мэргэжлийн бус хvмvvсийн дотор авъяастай хvн мэдээж байж л таараа. Тийм хvмvvcт номыг нь заагаад, мэргэжлийн боловсрол олгочих юм бол ч сайн юм чанартай юм хийх л байх л даа. За энэ ч яахав....
Цагаанаа харин буур ор сураггуй болчихсон байх юм. Их завгvй л гvйгээд байгаа юм болов уу гэж таамаглав. (МАТРЕШКА) .
Эршvv хэтэрхий сайн амарсны дараа (2 дахь одор) хамаг ажил vйлс нь бvтэхгvй их ууртай, стресстэй байгаа бололтой. Торт хийж чаддаг юм байна гэдгийг нь мэдлээ. (Би ч тортонд нугасгvй дуртай жаал байгаа юм - хадуурав).
Папатэ монгол явах гээд чемоданное настроение орчихжээ. Монголд хамт архидах хvн байвал над руу холбоо барьж болно гээд YAHOO -ийн ID-гаа ил тод бичсэн байх юм. Анх хараад хальт гайхав. (Анхны сэтгэгдэл) Одоо бодоод хараад байхад юунд нь ч гайхах вэ дээ. Гайхмаар ч юм алга. YAHOO -ийн ID-гаа л бичээ л биз. Монголдоо очоод амрах л гэж байгаа биз. Тэгээд ганц хоёр градустай юм хувааж уух хvн хайгаа л биз гэж бодов. ( Наргиа болгож бичлээ шvv. Папатэ хогшоон битгий гомдоорой. За!!! :- ).
Nana гэдэг хvн байна аа. Блогныхоо title-ийг солих их дуртай юм байна аа."Блог-диссертация" бичиж анхны хvн юм байна аа. Уншууртай сонирхолтой юм Нанагийн блогоор дvvрэн. (Миний л хувийн бодол.Хальт комплемент хийв.) За тэгээд бусад хvмvvсийн блогоор YOU TUBE-ээс скачалдсан видео ролик зондоо... Гоё гоё юмнууд vзээд байсан чинь бас гарч байна аа тэр роликуудаар нь....
FACE-ийн блог дээр байгаа тэр "Vс сайхан бол" гээд видео бичлэг таалагдав.
Оор хэн хэний ч блог руу ороод юм уншиж муншив даа. Блог уншихад нэг иймэрхvv сэтгэгдэл торов оо гэж...

2007-06-09

Өнөөдөр өвөө нас барсан гэсэн мессеж над руу дүүгийн гар утаснаас орой ирлээ. Ийм мессэж уншаад дотор нэг л хачин болчихов. Өвөө маань та үр хүүхэд, ач зээ нараа орхиод бурханы орон руу явчихлаа.
...Эх орныхоо газар шороонд амгалан нойрс доо. Харин би сүүлчийн замд тань үдэж чадахгүй нь ээ. Таны төлөө залбирна аа. Ач хүү чинь 2007-06-08
УМ МАНИ БАД НИ ХУМ.

2007-06-08

LOST - ПРОПАВШИЕ - ГЭЭГДЭГСЭД

Нутаг руугаа буцна гээд бодсон чинь жаахан догдлоод байх шиг байна аа. Шөнийн 3 цагаас нааш унтахаа больсон. Сүүлийн хэдэн өдөр “LOST” телевизийн олон ангит киног DVD-ээр үзэж байгаа. Одоогоос бараг 2 жилийн өмнө LOST-ийн нэг, хоёр дугаар сезоныг нь үзэж дутуу хагас үзэж байсан юм. Харин одоo “LOST-3”-ийг нь үзэж байгаа. Сүүлийн 2 хоног LOST-3 –ийн дөрөв таван ангийг нь дарааллан үзэв. /Лаг бөөндсөн./ Энэ янзаараа бол нөгөөдөр гэхэд бүх ангийг нь үзээд дуусчих юм байна.
2006-06-08

ГУДАМЖ МЕТРЛЭВ.

Диссертация хамгаалах процессыг гэнэтхэн тун инээдтэй байдлаар төсөөллөө. Багш нар над руу үгээр хурцалсан жад шидээд л... Би диссертация бариад л тэр жаднаас нь өөрийгөө хамгаалаад. Бас боловсон байдлаар няцаалт өгөөд л.... Багш нарын үгэн жад нь дуусав. Харин миний бамбай болсон диссертация маань бүрэн бүтэн. Эцэст нь миний ялалтаар дууссан юм чинь Хэхэ...
Зорилгоо биелүүлсэн болохоор одоо санаа амар, сэтгэл уужуу байна аа. Хамгаалалт болсон орой нь бор дарс жаахан уусан юм байна. Гэхдээ хэтрүүлээгүй. Маргааш өглөө нь босоод Монгол руу явах хүртэлээ юу хийх вэ гэдэг төлөвлөгөө гаргав. Гэртээ ганцаараа суугаад байх нь уйтгартай тул сүүлийн хэдэн өдөр хотын төвөөр зугаалав. Хотын нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү метрогоор сүнгэнүүлээд л... Өтгөн мод ургасан өргөн чөлөөгөөр ганцаараа алхаад л... Бас ходоодоо баярлуулаад л...
Урьд нь очиж үзэж байгаагүй музейнүүдийг үзэж дуусгах төлөвлөгөө гаргаад эхнээс нь хэрэгжүүлэв. 2006-06-04

ДИМА БИЛАН







Дима Билан 1981 оны 12 сарын 24-нд төржээ. Түүний хүүхэд нас нь Карачаево-Черкест өнгөрсөн байна. Дима Биланыг нэг хүрмэгц эцэг эх нь Татарын өөртөө засах орны Челны хот руу нүүсэн байна. Челна хотод Дима Биланы эмээ нь амьдардаг байжээ. Хүүг 6 нас хүрэхэд тэдний гэр бүл Кабардино Балкар руу нүүжээ. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа Дима Билан сургууль дээр болж байгаа урлагийн уралдаан тэмцээнийг алгасалгүй оролцдог байжээ. Нэг удаа Дима Биланы сургууль дээр хөгжмийн сургуулийн багш бүсгүй ирж хүүхдүүдийг шалгасан байна. Дима Биланы дуулахыг сонсоод тэр багш эмэгтэй “Энэ хүү заавал хөгжийн сургуульд сурах ёстой” гэж хэлсэн байна. Гэвч Димагийн эцэг эх нь хүүгээ урлагийн хүн болгохыг хүссэнгүй. Дима Билан 5-р ангид байхдаа эцэг эхээсээ залхтал нь гуйсны эцэст хөгжмийн сургуульд сурах зөвшөөрөл авчээ. Ингээд Дима Билан хөгжмийн сургуулийн найрал дууны ангид сурах болсон байна. Дима Билан 10-р ангид байхдаа анх удаа Москвад ирж “Чунга-Чанга” дууны уралдаанд оролцжээ. Анх удаа Москвад ирэхэд бүх юм хүйтэн хөндий санагдсан байна. Бас цас бороо холилдож орсон намрын хүйтэн өдөр нийслэлд ирсэн нь Димагийн сэтгэл зүйд ч нөлөөлсөн байж болох юм. “Чунга-Чанга” уралдаанд түрүүлж дуучин Иософ Кобконоос шагналаа гардаж авч байснаа хэзээ ч мартдаггүй байна. 1999 оны 12-р сард Дима Билан Алла гэдэг охиноос Москвад ирж шинэ жилийг хамт тэмдэглэн өнгөрүүлье гэдэг урилга авсан байна.
Дима Билан хөгжмийн сургуулиа төгсөөд Москвагийн урлагийн дээд сургуульд элсэн орсон байна. Эхний хоёр найз Аллагийнхаа гэрт амьдарчээ. Ингээд 3-р курст орох жилдээ оюутны дотуур байранд амьдрах болсон байна. Дотуур байранд амьдрах энэ хугацаандаа тэр шөнийн дэлгүүрт ажиллаж, өглөө нь хичээлдээ явдаг байсан гэнэ. Энэ нь миний амьдралын хамгийн хэцүү үе байсан гэж тэр хожим дурссан байдаг. Оюутан байхдаа Дима Билан хэд хэдэн удаа хөгжмийн наадамд оролцож байжээ. 2004 онд Урлагийн дээд сургуулийг төгсөөд жүжигчний мэргэжил эзэмшихээр шийджээ. 2004 оны 10-р сарын сүүлээр Дима Билан “Би шөнийн хулигаан” нэртэй дебют цомогоо гаргажээ. 2006 онд Дима Билан EUROVISION хөгжмийн наадамд “Never let you go” дуугаар оролцож 2-р байр эзэлж байжээ.

Дима Колдун


Өнгөрсөн 5- сард болсон EUROVISION хөгжмийн наадамд Беларусь улсаас оролцсон Дима Колдун гэдэг залуу дуучин олны анхаарлыг татсан юм. Тэрээр 1985 оны 6 сарын 11-нд Минск хотод төржээ. Цэнхэр нүдтэй энэ залуу багаасаа л маш дуулгавартай жаал байжээ. Дуулгавартай зан төрх нь сурлагын амжилтанд нь ч шууд нөлөөлсөн байна. Бага ангид байхаасаа л гэрийн даалгавараа бие дааж хийдэг байсан гэнэ. Дунд ангид ормогцоо даалгавараа завсарлагааны үеэр хийчихдэг байсан тул гэртээ юу ч хийдэггүй байжээ. Дима 12 настай байхдаа П үсгээр эхэлсэн 185 үгтэй ном бичиж Беларуссийн Геннесийн номонд нэрээ мөнхөлж чаджээ. 2002 онд Минскийн 12-р гимназийг мөнгөн медальтай төгсөөд Беларуссийн Улсын Их Сургуулийн химийн тэнхимийн оюутан болсон байна. 2004 онд Оросын “РОССИЯ” телевизийн “Народный Артист-2” хөгжмийн наадамд оролцож байсан гэнэ. Дараа нь оросын олон нийтийн телевиз “Первый канал”-аас зохион байгуулсан “Фабрика Звезд” реалити шоунд оролцжээ. Энэ үед дуучин Филлип Киркоровтой танилцжээ. 2007 оны EUROVISION наадамд оролцохдоо Филлип Киркоровын зохиосон дуугаар оролцсон юм.

Жим Кэрри гей залуугийн дүр бүтээнэ.


Инээдмийн киногоороо нэрт гарсан жүжигчин Жим Кэрри (Jim Carrey) "Филлип Моррис, би чамд хайртай" (I Love You Phillip Morris) гэдэг уран сайхны инээдмийн кинонд тоглох болсноо зарлажээ. Houston Chronicle сонины сэтгүүлч Стив Мак Викерын бичсэн нэгэн сурвалжлагаас сэдэвлэн киноны зохиолыг Гленн Фикарра, Жон Рекуа нар хамтран бичсэн юм байна. Кино зохиолын гол баатар Кэрри Стивен Рассел гэдэг залуу эхнэр хүүхэдтэй. Гэвч тэр удалгүй өөрийгөө гей гэдгийг мэдэрчээ. Ийнхүү киноны үйл явдал цааш өрнөдөг байна. Киноны гол дүрд жүжигчин Жим Кэрри тоглоно. Энэ киног бүтээх Europacorp кинокомпани 20 сая долларын төсөв баталжээ.Энга Лигийн “Бөгтөр уул”, Стивен Спилбергийн “Чадах юм бол намайг барь” зэрэг кинонд гардаг зарим нэг элементүүд энэ кинонд шингэсэн тул продюссерүүдийн анхаарлыг татжээ. Киноны зураг авалтыг ямар хугацаанд хийж гүйцэтгэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Учир нь Жим Кэрри одоо нэгэн зэрэг хэд хэдэн киноны зураг авалтад оролцож байгаа юм байна.

2007-06-05

NEWS


ГЛ хосуудын хамтран амьдрах эрхийг баталгаажуулсан хуулийн төсөлд Нью-Хемпшир мужын амбан захирагч гарын үсэг зурсан байна. Энэ хууль 2008 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Эхлээд хуулийн төслийг мужын парламентын доод танхим хэлэлцэж дараа нь тус мужын сенатын танхимын гишүүд дэмжсэн санал өгчээ. Нью-Хемпширын амбан захирагч Жон Линч (John Lynch) хэрэв хууль тогтоогчид ийм хуль батлах юм бол би хуулийг хүчин төгөлдөр үйлчлэх эрх олгох гарын үсэг шууд зурна гэж амлаж байсан юм. Манай мужид бусдыг ялгаварлан гадуурхахын эсрэг үргэлж тэмцдэг байсан гэж Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Жон Линч онцлон тэмдэглэсэн байна. Одоогийн байдлаар АНУ-ын Массачусетс мужид ЛГ хосуудыг гэрлэхийг албан ёсоор зөвшөөрсөн бол Вермонт, Калифорни, Нью-Жерси, Коннектикут мужуудад ГЛ хосуудын хамтран амьдрах эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж Pinknews.co.uk уламжилжээ. ГЛ хосуудын хамтран амьдрах эрхийг баталгаажуулсан мужын тоонд ийнхүү Нью-Хемпшир муж нэмэгдэж байна.

Оросын Санкт-Петербург хотод гей-гид нэртэй газрын зургийг хэвлэж гаргасан байна.


Гурав дахь удаагаа хэвлэгдэн гарч байгаа гей-гид газрын зургийг тус хотын гей клуб, баранд үнэгүй тарааж байна. 2002 онд гей-гид газрын зураг анх удаа хэвлэгдэн гарч байжээ. Үүнээс нэг жилийн дараа дахин шинэчилсэн газрын зураг гаргаж байсан гэнэ. Гей-гид газрын зургийг гаргасан Игорь Правдин 4 жилийн дараа л гурав дахь газрын зургаа хэвлүүлсэн нь энэ юм байна. Энэ жил хэвлэсэн шинэ гей-гид газрын зураг дээр Санкт-Петербургийн гей бар, шөнийн цэнгээнй газруудын хаяг, хэрхэн очихыг нь тайлбарлаж бичжээ. Европын орнуудад гей-гид газрын зураг одоогоос 40 орчим жилийн тэртээ анх гаргаж байсан гэнэ.

Рига хотод гей парад боллоо.


Латвийн нийслэл Рига хотод тус улсын түүхэнд гурав дахь удаагаа гей парад болж өнгөрсөн байна. Өмнөх жилүүдийн гей парадын үеэр ижил хүйстэнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй хэсэг бүлэг залуус зориудаар парадын үйл ажиллагааг таслан зогсоох гэж эмх замбараагүй байдал үүсгэж байсан юм. Харин энэ жил Рига хотод болсон гей парад хэвийн болж өнгөрсөн байна. Латви болон хөрш зэргэлдээ европын орнуудаас ирсэн хэдэн зуун гей залуус Рига хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд болсон гей парадад оролцжээ. Хотын эрх баригчид урьд жилүүдийнх шиг эмх замбараагүй байдал гаргуулахгүйн тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Гей парадад оролцогчидын аюулгүй байдлыг хангахын тулд олон зуун цагдаа хамгаалалтад гарсан байна. Зарим нэг эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хамгаалалтад ажилласан цагдаа нарын тоо нь гей парадад оролцогчидын тооноос 2 дахин илүү байсан гэнэ.
Гей парад болж байх тэр мөчид Рига хотын өөр нэгэн дүүрэгт “Дэлхий ертөнц гомосексуализмын эсрэг” нэртэй концерт болжээ. Уг концертод урлагийнханаас гадна Латвийн улс төрчид, шашны төлөөлөгчид оролцож гей үнэт зүйлсийг хэт ихээр сурталчилахүй байхыг уриалжээ. Рига хотын оршин суугчидын дунд явуулсан санал асуулгад тус хотын иргэдийн 62 хувь нь нийслэлд гей парад зохион байгуулаж байгааг дэмжихгүй байна гэж хариулжээ.
ИТАР-ТАСС агентлагаас

2007-06-01

ЦООЖОО ЗАСААД ТУШААЧИХ

ЦООЖОО ЗАСААД ТУШААЧИХ ГЭДЭГ ӨГҮҮЛБЭРИЙГ БАГА АНГИД МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ДЭЭР ЦЭЭЖИЛДЭГ БАЙЖ БИЛЭЭ. ЭНЭ ӨГҮҮЛБЭРТ ОРСОН ГИЙГҮҮЛЭГЧ ҮСЭГНҮҮДИЙГ ЗАРИМДАГ ГИЙГҮҮЛЭГЧ ГЭЖ НЭРЛЭДЭГ САНАГДАЖ БАЙНА. /ХЭРВЭЭ БИ АНДУУРААГҮЙ БОЛ ШҮҮ ДЭЭ/.
ӨНӨӨДРӨӨС БЛОГОО ЦООЖИЛЖ БАЙХАА БОЛИХООР ШИЙДЭВ.
Добро пожаловать в мой блог.

ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД


САЯХАНЫГ ХҮРТЭЛ ХҮҮХДИЙН БАЯР БОЛОХ ӨДРИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА. 6 САРЫН 1 БОЛОХОД ТЭДЭН ӨДӨР ДУТУУ БАЙНА ГЭЭД Л... ТЭГЭЭД Л ЭМЭЭ, ӨВӨӨ, ХАМААТАНЫХАА АХ, ЭГЧ НАРААС УУТТАЙ БЭЛЭГ АВААД Л.. ПАРК ЯВЖ ТОГЛООД Л...

ХҮҮХЭД НАС ГЭЖ ХАМГИЙН ГЭНЭН ЦАЙЛГАН, АЛИВАА ЮМЫГ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙГЭЭР ХАРЖ, БОДОЖ ЯВДАГ ГОЁ НАС. ХҮҮХЭД НАС МААНЬ НЭГ Л МЭДЭХЭД ЧИМЭЭГҮЙХЭН НАДААС ЯВЧИХСАН БАЙЖ.

ХҮҮХЭД НАСЫГ ТОЙРЧ БИШ, ДАЙРЧ ГАРДАГ БОЛОХООР МИНИЙ БЛОГТ ОРДОГ ХҮН БҮХЭНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!

БАЯРТ МЭДЭЭГ БУШУУ ДУУЛГА

БАЯРТ МЭДЭЭГ БУШУУ ДУУЛГА ГЭДЭГ VГ БАЙДАГ ДАА. ӨНӨӨДӨР ДИССЕРТАЦИЯ-АА ХАМГААЛАВ. ЗА ЗА. БҮГДИЙГ НЬ ДАРААЛЛААР НЬ БИЧСЭН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА.
2007-05-31 ОРОЙНЫ 18.00 ЦАГ
АЙЛ ХЭСЭЖ ОРОЙНЫ ХООЛОО ИДЭВ. СҮҮЛИЙН ХЭДЭН ӨДӨР ЦАГ АГААР ХАЛУУН БАЙГАА БОЛОХООР ГЭРТЭЭ ХООЛ ХИЙЖ ИДЭХГҮЙ БАЙГАА. УС УНДАА,ЗАЙРМАГНААС УГЖААСТАЙ.
2007-05-31 ОРОЙНЫ 22.00 ЦАГ
СУРГУУЛИЙНХАА СПОРТЫН ЦОГЦОЛБОР ОРЖ АГААРЫН ТЕННИС, ВОЛЕЙБОЛ ТОГЛОВ. ҮНЭНДЭЭ БИ СПОРТООР БАЙНГА ХИЧЭЭЛЛЭДЭГҮЙ ХҮН. ӨЧИГДӨР ГЭНЭТ МАНАЙ ОЮУТАНУУД ЯВЖ ТОГЛОХ УУ ГЭХЭЭР НЬ ЗӨВШӨӨРЧ ХАМТ ЯВСАН ЮМ.
2007-05-31 ОРОЙНЫ 23.50 ЦАГ
ГЭРТЭЭ ОРЖ ИРЭЭД УСАНД ОРЖ УНТАХААР ХЭВТЭВ. ГЭТЭЛ НОЙР ХҮРДЭГГҮЙ ЭЭ. МАРГААШ ДИПЛОМОО ХАМГААЛНА ГЭЖ БОДОХООР ЖААХАН СЭТГЭЛ ДОГДЛООСТОЙ. ГАДАА ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРЖ БАЙНА. АШГҮЙ ДЭЭ. ОЙРД ТЭНГЭРЭЭС ДУСАЛ Ч УС УНААГҮЙ. ЦОНХНЫ ЦААНА МОДНЫ НАВЧ СҮРТЭЙ НЬ АРГАГҮЙ ШУУГИЛДААД... ГЭРТ БҮГЧИМ БАЙСАН БОЛОХООР ЦОНХОО НЭЭЛТТЭЙ УНТСАН ЮМ. НЭЭЛТТЭЙ ЦОНХООР СЭРҮҮН САЛХИ СЭНГЭНЭЖ ОРЖ ИРЭЭД Л...
2007-06-01 ӨГЛӨӨНИЙ 6 ЦАГ
ТЭНГЭР ДУУГАРАХЫГ СОНСОЖ БАЙГААД НЭГ МЭДСЭН ЧИНЬ НАМ УНТЧИХСАН БАЙНА. ГЭНЭТ СЭРЭЭД ЦАГАА ХАРСАН ЧИНЬ ӨГЛӨӨНИЙ 6 ЦАГ.
ЭЭЖДЭЭ, ХАМААТАН САДАНЫ ДҮҮ НАРТАА ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ МЭССЕЖ ИЛГЭЭВ.
ХООЛОЙ ХӨНДҮҮРЛЭЭД БАЙСАН НЬ ЗҮГЭЭР БОЛЖ БАЙНА. ХООЛОЙНЫ ГАА СЭНГЭНЭСЭН ЭМ АВЧ АМАНДАА ХҮЛХЭСЭН НЬ ДОРХНОО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА. ЯМАР Ч БАЙСАН ХАМГААЛАЛТ ДЭЭР ДАЖГҮЙ ХООЛОЙТОЙ БАЙХ НЬ ГЭЖ ДОТОРОО БОДОВ.
2007-06-01 ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГ
ОРОНДОО ХЭСЭГ СЭРҮҮН ХЭВТЭЖ БАЙГААД БОСОЖ УСАНД ОРООД ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУГААД ЗУРАГТААР ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ ҮЗЭЖ, ХОРВОО ДЭЛХИЙ ДЭЭР НАМАЙГ УНТСАН ХОЙГУУР ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ ӨНГӨРСӨНИЙГ СОНИРХОВ.
2006-06-01 ӨГЛӨӨНИЙ 10 ЦАГ
СУРГУУЛЬ ОРЖ, УДИРДАГЧ БАГШТАЙГАА УУЛЗААД, ДИССЕРТАЦИЯ-АА ХЭВЛЭЖ ХАВТАСЛУУЛАВ. ХАМГААЛАЛТ 13.00 ЦАГААС ЭХЛЭХ ТУЛ ТЭР БОЛТОЛ ЦАГ НӨГЦӨӨХ ЗОРИЛГООР НЭГ ТАНИЛЫНХАА ГЭР РҮҮ ЯВЛАА. ТАНИЛЫНХАА ГЭРТ ''ВИЗАНТИЙСКАЯ ПРИНЦЕССА" ГЭДЭГ КИНО ҮЗЭВ. НЭГ АНЗААРСАН ЧИНЬ ЦАГ 13.10 БОЛЖ БАЙНА. ЭРГЭЭД СУРГУУЛЬ РУУ ХАРАЙЛГАВ. ТЭГСЭН ЧИНЬ МАНАЙ АНГИЙН ОРОС ОХИН КОРИДОРТ ТААРАЛДАВ.
-ПРИВЕТ. ТЫ УЖЕ ЗАЩИТИЛАСЬ?
-ДА. ТОЛЬКО ЧТО. КСТАТИ КУДА ТЫ ПРОПАЛ? ВИКТОР СЕРГЕЕВИЧ ИСКАЛ.
НЭГ ИЙМЭРХҮҮ БОГИНОХОН ЯРИА ҮҮСГЭЭД, ХАМГААЛАЛТ БОЛЖ БАЙГАА ТАНХИМД ОРЛОО. ДИССЕРТАЦИА КОММИССИЙН ДАРГАД НЬ ӨГӨӨД СУЛ СУУДАЛ ДЭЭР СУУВ. НЭГ МАЛАЙЗ ОЮУТАНЫ ДАРАА МИНИЙ НЭРИЙГ ДУУДАВ. ЗА ТЭГЭЭД Л ХАМГААЛЛАА. НАМАЙГ ДУУССАНЫ ДАРАА ХОЦОРЧ ОРЖ ИРСЭН НЭГ ПЕРУ ОЮУТАН ДИПЛОМОО ХАМГААЛАВ.
2006-06-01 ӨДРИЙН 15 ЦАГ.
ХАМГААЛАЛТЫН ДАРАА БАГШ НАРТАЙГАА БЯЦХАН ЦАЙЛЛАГАНД ОРОВ. УДИРДАГЧ БАГШДАА БАЯРЛЛАА ГЭЖ ХЭЛЧИХЭЭД НЭГ ИХ УДАЛГҮЙ ТЭНДЭЭС ГАРАВ. ХАРИН ОДОО СУРГУУЛИЙНХАА НОМЫН САНГИЙН ИНТЕРНЭТИЙН КАБИНЕТЭД СУУЖ БАЙНА. ӨНӨӨДӨР ОРОЙ СУРГУУЛИЙНХАА МОНГОЛЧУУДТАЙ НОХОЙ ГУРАВ ХАРАГДТАЛ УУНА АА.