2007-03-25
Явах цаг боллоо
Өдөр хоног солигдсоор буцаад явах цаг боллоо. Би амьдралынхаа нэлээн хэдэн жилийг нүүдлийн шуву шиг өнгөрүүлсэн юм байна. Энэ удаа Монголдоо байсан өдөр хоногууд үр бүтээлтэй байж чадлаа. Дипломын гол биш, сурсан мэдсэндээ юмныхаа эзэн нь гэдгээ батлах гэж баахан мэрийв. Долоо хоног бүрийн даваа гариг бүрийн ажилчидын хурал дээр урам хайрласан үг ч дуулсан, илдний ир нь хатуухан үг ч бас сонслоо. Төгөс төгөлдөр юм хаана ч гэж байхгүй болохоор шүүмжлэлийфг шудрагаар хүлээн авав. Ингээд одоо ажлаасаа чөлөө аваад гэртээ хэд хоног сууж байна. Хоёр дахь эх орондоо очих бэлтгэлээ хангаж байна. Нэг их бэлдээд байх ч юм юу байхав дээ. Гадаад паспорт, виз,и чемодантай хэдэн хувцасаа л аваад болоо. Явах цаг боллоо гэхээр дотор бачуураад нэг л сонин. Урьд нь олон ч удаа хилийн дээс алхсан. Нэг их юм бодогдох нь гайгүй байдаг сан. Гэтэл энэ удаа нэг л биш ээ. Сэтгэл санаа үймэрчих гээд... Нэг л юманд хоргодоод байна.
Цагаан сар, Мартын 8, Цэргийн баярыг гэртээ тэмдэглээгүй асар олон жил болсон хүн юм байна. Энэ жил нэр дурьдсан бүх баярыг Монголдоо гэртээ тэмдэглэв. Сайхан байлаа...
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд намайг хөндлөнгөөс харсан хүмүүст нэг их хөдөлмөрч, ажил хэрэгч “товарищ” харагдсан байх. Ажилдаа өглөө 7.30 гэж ирээд орой 23 цаг өнгөрсөн хойно гэртээ ирсэн өдөр олон байлаа. За тэгээд заримдаа бямба, ням гаригт ч ажил дээрээ өнжинө. Гаднаас харахад аймаар завгүй залуу. Карьерийн хойноос хөөцөлдөөд л. Гэтэл хүн дотоод ертөнцдөө баахан юм бодож, бясалгаж, өөрөөсөө ч шалтгаалахгүй зарим юманд санаа зовних. Их ажилтай байгаа мөртлөө ганцаардаж байгаагаа хаяа мэдрээд л... Гадуур албан ажил хөцөлдөж явахдаа хос хосоороо яваа залуусыг атаархлын харцаар харна. Хамт яваа жолоочоо анзаарчих вий гээд хурдхан шиг харцаа буруулна. Албан ажил ярьж хөөрч Монголынхоо нийгмийн бүх давхаргын хүмүүстэй нүүр тулж уулзав. Ингээд явах цаг боллоо. Гэвч сэтгэл минь найздаа, бас ажил албандаа хоргодоод л...
Явах цаг болох нь ээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
barag 2 jil harisangui. ene zun harih bhaa.
zamdaa sain yavaarai & blog oo zaaval urgeljluuleerei. dandaa orj irj baiya. keke
Blogoo zav garah l yum shinechilj bna aa. Dandaa orj irj baigaarai6 za bayarllaa
usnii shuvuu shig geh gesen chin arai bish yumaa hehe sain yavaarai
Bayarllaa.
Post a Comment