2007-03-17

GAY PARAD


ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Ю.Лужков Лондон хотод 3-р сарын эхээр айлчлал хийсэн байна. Тэнд Лондон, Парис, Берлин хотын дарга нар ноён Лужковтой уулзжээ. Лондон, Парис хотын дарга нар уулзалтын үеэр Москва хотод гей парад зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй Ю.Лужковыг эрс шүүмжилжээ. Москва хотод гей парад зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй гэж Ю.Лужков өнгөрсөн 1-р сард мэдэгдсэн билээ. 2006 оны 5-р сард Москвагийн гей залуус парад зохион байгуулах оролдлого хийсэн боловч цагдаа, эрх баригчидийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Москва хотын дарга Ю.Лужков өнгөрсөн 5 сард болсон хэрэг явдлын талаар Лондон, Парис хотын дарга нартай ярилцахдаа манай улсад хүнийг бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхдаггүй. Уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан хуулийн заалт 1993 онд хүчингүй болсон. Одоо Москвад тоо томшгүй гей клуб бий. Гэхдээ Москвад аливаа нэгэн бэлгийн чиг баримжааг сурталчилсан нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг би хувьдаа зөвшөөрөхгүй гэж Ю.Лужков онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ хамгийн эцсийн шийдвэрийг шүүх гаргах ёстой. Хэрэв бэлгийн цөөнхийн талд эерэг шийдвэр гарах юм бол парад зохион байгуулахад татгалзах эрх надад бас байхгүй гэж тэр нэмж хэлжээ. Ирэх 5 сарын 27 өдөр Москва хотод гей залуус парад зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа саяхан зарласан юм. 1993 оны 5 сарын 27-нд уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт хүчингүй болж байсан юм. Оросын гей залуусын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгуулага Европын Холбооны хүний эрхийн хороонд албан бичиг илгээж ОХУ-ын эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаар мэдээлэх гэж байгаа юм байна. Зарим хүмүүст ногоон, нөгөө нэгэнд нь хар, бор, шар өнгийн нүд байгаль эх заяасан байдаг. Яг үүнтэй адил бэлгийн чиг баримжаа бол сонголт биш гэж Парис хотын дарга Бертран Деланоэ Ю.Лужковтой уулзахдаа хэлсэн бол Берлин хотын дарга Клаус Воверайт: нийгэмд олон янзийн хүмүүс байдагийг хүлээн зөвшөөрөх нь тустай гэж мэдэгджээ. Лондон хотын дарга Кен Ливингстон Лужковт хандан “хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг баримтлан ажилахы уриалжээ. Берлин, Парис хотын дарга нар өөрсдийн бэлгийн чиг баримжаагаа нийфтэд ил тод зарласан хүмүүс юм. Лондон хотын мэр Кен Ливингстон уламжлалт бус бэлгийн чиг баримжаагүй ч гей лесби хүмүүсийн эрхийг хамгаалах асуудлаар санаа тавьж идэвхитэй ажилладаг байна. Жил бүр Лондон хотод гей залуусын зохион байгуулдаг “Бахархалын парад” нэртэй гудамжны үйл ажиллагаанд Лондоны мэр биечлэн оролцдог юм байна.

1 comment:

Цагаанаа said...

Saihan medee baina,
MOSCOW-iin zaluuchuud , aguu tom gurenii niisleld amidartsgaaj baigaa zaluuchuud ih huchtei, tegeed oluulaa biz dee!