2007-12-29

БАЯРТАЙ 2007 он минь

2007 он дуусах хугацаа хором хоромоор багассаар. Өнгөрч байгаа энэ жил миний амьдралд сайн муу, сайхан муухай зөндөө л үйл явдал тохиолдсон. 2007 оныг эргээд нэг бодлоо. Муу муухайгаасаа илүү сайн сайхан үйл явдал нь илүү давамгайлж байгаа юм байна. Сургуулиа амжилттай төгссөн, эрдмийн зэрэг цолоо хамгаалсан. Монголд ирээд ажил хайж албан газрын үүд хаалга ч онголзуулаагүй. Ажлын байр аль хэдийнэ бэлэн байсан. Ажилд ороод удаагүй мөртлөө анхны томилолтоор хилийн чанад руу яваад ирсэн. Хувиараа хилийн дээс алхах, сургуульд сурах гэж гадаад руу явах, албан томилолтоор хилийн дээс давах эрс ялгаатай юм байна лээ.
Миний хувьд ийм "гэгээлэг" сайхан 2007 он дуусах гэж байна.
Миний блогт зочилдог таны хувьд ч бас 2007 он сайн сайхан олон дурсамжыг үлдээсэн байх гэж бодож байна. 2008 онд таны ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх, аз жаргал бялхаж байхыг хүсэн ерөөе! Шинэ оныг сайхан угтаарай.

Ш
ИНЭ ЖИЛИЙН МЭНД

С
НОВЫМ ГОДОМ

H
APPY NEW YEAR


9 comments:

ershuu said...

za tegeed shine onoo saihan ugtaarai

MNED said...

Bayarllaa. chi ch bas shine jilee saihan ugtaarai

Temka said...

hey shine onoo shan ugtaarai okey!

Eric said...

yamar lag yum be. ireh ondoo ulag lag bolooroi.

erchuud said...

happy new year

MNED said...

to TEMKA, ERIK, ERCHUUD> bayarllaa. Shine onoo saihan ugtaarai. 2008 ond ajil uil chini butemjtei baih boltugai.

Nana said...

MNED> shine ondoo shijger ikh amjilt gragaarai, hhamgiin sain saihan buhniig husen yerooe, daraa jil omnohoosoo iluu ikh az amjiltaar duuren baih boltugai.

MNED said...

to NANA> Bayarllaa. Chamd ch bas shine jiliin mend hurgye. Shine onoo saihan ugtaarai.

Цагаанаа said...

Shine onii mend !