2007-03-25
Явах цаг боллоо
Өдөр хоног солигдсоор буцаад явах цаг боллоо. Би амьдралынхаа нэлээн хэдэн жилийг нүүдлийн шуву шиг өнгөрүүлсэн юм байна. Энэ удаа Монголдоо байсан өдөр хоногууд үр бүтээлтэй байж чадлаа. Дипломын гол биш, сурсан мэдсэндээ юмныхаа эзэн нь гэдгээ батлах гэж баахан мэрийв. Долоо хоног бүрийн даваа гариг бүрийн ажилчидын хурал дээр урам хайрласан үг ч дуулсан, илдний ир нь хатуухан үг ч бас сонслоо. Төгөс төгөлдөр юм хаана ч гэж байхгүй болохоор шүүмжлэлийфг шудрагаар хүлээн авав. Ингээд одоо ажлаасаа чөлөө аваад гэртээ хэд хоног сууж байна. Хоёр дахь эх орондоо очих бэлтгэлээ хангаж байна. Нэг их бэлдээд байх ч юм юу байхав дээ. Гадаад паспорт, виз,и чемодантай хэдэн хувцасаа л аваад болоо. Явах цаг боллоо гэхээр дотор бачуураад нэг л сонин. Урьд нь олон ч удаа хилийн дээс алхсан. Нэг их юм бодогдох нь гайгүй байдаг сан. Гэтэл энэ удаа нэг л биш ээ. Сэтгэл санаа үймэрчих гээд... Нэг л юманд хоргодоод байна.
Цагаан сар, Мартын 8, Цэргийн баярыг гэртээ тэмдэглээгүй асар олон жил болсон хүн юм байна. Энэ жил нэр дурьдсан бүх баярыг Монголдоо гэртээ тэмдэглэв. Сайхан байлаа...
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд намайг хөндлөнгөөс харсан хүмүүст нэг их хөдөлмөрч, ажил хэрэгч “товарищ” харагдсан байх. Ажилдаа өглөө 7.30 гэж ирээд орой 23 цаг өнгөрсөн хойно гэртээ ирсэн өдөр олон байлаа. За тэгээд заримдаа бямба, ням гаригт ч ажил дээрээ өнжинө. Гаднаас харахад аймаар завгүй залуу. Карьерийн хойноос хөөцөлдөөд л. Гэтэл хүн дотоод ертөнцдөө баахан юм бодож, бясалгаж, өөрөөсөө ч шалтгаалахгүй зарим юманд санаа зовних. Их ажилтай байгаа мөртлөө ганцаардаж байгаагаа хаяа мэдрээд л... Гадуур албан ажил хөцөлдөж явахдаа хос хосоороо яваа залуусыг атаархлын харцаар харна. Хамт яваа жолоочоо анзаарчих вий гээд хурдхан шиг харцаа буруулна. Албан ажил ярьж хөөрч Монголынхоо нийгмийн бүх давхаргын хүмүүстэй нүүр тулж уулзав. Ингээд явах цаг боллоо. Гэвч сэтгэл минь найздаа, бас ажил албандаа хоргодоод л...
Явах цаг болох нь ээ.
Нойр хульжсан шөнө
Шөнийн нэг цаг хагас болчихоод байхад нойр хүрсэнгүй. өглөө эрт ажилдаа явдаг байхад дэрэн дээр толгой тавиахд л нам унтдагсан. Орой ажлаасаа 23 цаг гэж ирээд ходоодны ероол руу хоол шидээд сая л нэг юм ядарсанаа мэдэрч амардагсан. Гэтэл энэ удаа нойр хүрсэнгүй. Удахгүй хоёр дахь эх орн руугаа явах гэж байгаа болохоор ч тэр юм болов уу? Нойр хульжив. Сэтгэлд бодлрын бороо орж байна. Ажил төрөл, ахуй амьдрал, хайр дурлал гээд баахан юм гэнэт бодогдов. Орондоо баахан хөрвөөж байгаад MP 3-аа асааж чихэвч зүүж FM радиогийн долгион баахан сольж үзэв. Тэгэж тэгэж HI Fi 98.9-ийн шөнийн хөтөлбөрийн сонгов. Чагнаад байсан чинь хайр дурлал, анхны болзооны тухай хоёр хөтлөгч нь буу халж байна. Хүмүүс тусгай дугаар руу нв мессеж нисгээд... Бүр идэвхитэй зарим нэг нь утсаар холбогдоод л... Бас хөг эгшиг сайтай дуу явуулаад л... Би өмнө нь FM-ийн нэвтрүүлэгтэй огт оролцож байгаагүй юм байна. 98,9-ийнхөн зөвхөн MOBICOM-ийн хэрэглэгчидийн мессежийг авдаг юм байна. Би нэг МОБИ-гийн дугаараас мессеж нисгэв. Дуртай дуугаа сонсмоор байна гээд SMS бичсэн чинь 10-аад минутын дараа хүсэлтийг маань биелүүлэв.
Болзоо, хайр сэтгэл гээд л сэтгэлийн утас хөндсөн сэдвээр нэвтрүүлэг цааш үргэлжилсээр. Хоёр хөтлөгчийн яриаг чагнаад байхад сул үг хэллэг их хэрэглэх юм. Энэ нь сонсож байгаа хүндээ жаахан ядаргаатай юм. Сонсогчид сул үгнээс залхана шүү дээ гэж дүгнэлт хийж суув. За энэ ч яахав. Гэхдээ шууд нэвтрүүлгийн үеэр юу ч тохиолдож болно. Уучилж болохл юм гэсэн шүү юм бодож хэвтэв. 98,9 хайрын сэдвээр ярилцсаар, хүмүүс мессеж нисгээ л...
Харин миний сэтгэлд бодлын бороо шивэрсээр. HI Fi-ийн night show ч дуусаж байна. Би ч унтая даа.
2007-03-21
1-р хороолол
Хавар болоод л... Гадаа дулаараад л... Улаанбаатарын утаа ч багасаж байгаа юм шигээ. Цаг агаар дулаахан байсан болохоор ажлаа тараад жаахан алхмаар санагдав. Цас хайлж хөлийн доор шал пал дуугараад л... Цаг агаар дулаарахаас хүний сэтгэл санаа ч дагаад өөдрөг болчихдог юм шигээ. Суугаа голдуу ажил хийдэг миний хувьд алхаж явах шиг сайхан юм алга. Ингээд хотын төвөөр ганцаараа алхав. Хаашаа л харна хосууд нүдэнд тусаад. Би бас хэн нэгэнтэй хамт ингээд элдэвийг хүүрнээд алхах юм сан гэж мөрөөдөв. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Мөрөөдлөө гээд гарзтай ч юм биш. Хавар болоод ч тэр юм уу. Хүмүүсийн өнгө зүс ч арай дээр болчихсон юм шиг санагдав. Гоё гоё охид хүүхнүүд энд тэндгүй. Бас сайхан хөөрхөн залуус...хэхэ
Дараачын өдөр нь нэгдүгээр хороолол орлоо. Ингэхэд би бодоод байсан чинь 1-р хороолол руу нэг их яваад байдаггүй юм байна. Хамгийн сүүлд нэгдүгээр хороололд хэзээ очиж байснаа санасангүй. Нэгдүгээр хороолол ч бас өөрчлөгдсөн юм шиг санагдав. Мэдээж би өөрөө сүүлийн хэдэн жил тийшээ зүглээгүй болохоор л тэгэж санагдсан биз. 1-р хороололд амьдардаг хүмүүсийн хувьд бол тэнд онцгой гойд юм нэг ч байхгүй биз.
Дараачын өдөр нь нэгдүгээр хороолол орлоо. Ингэхэд би бодоод байсан чинь 1-р хороолол руу нэг их яваад байдаггүй юм байна. Хамгийн сүүлд нэгдүгээр хороололд хэзээ очиж байснаа санасангүй. Нэгдүгээр хороолол ч бас өөрчлөгдсөн юм шиг санагдав. Мэдээж би өөрөө сүүлийн хэдэн жил тийшээ зүглээгүй болохоор л тэгэж санагдсан биз. 1-р хороололд амьдардаг хүмүүсийн хувьд бол тэнд онцгой гойд юм нэг ч байхгүй биз.
2007-03-17
GAY PARAD
ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Ю.Лужков Лондон хотод 3-р сарын эхээр айлчлал хийсэн байна. Тэнд Лондон, Парис, Берлин хотын дарга нар ноён Лужковтой уулзжээ. Лондон, Парис хотын дарга нар уулзалтын үеэр Москва хотод гей парад зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй Ю.Лужковыг эрс шүүмжилжээ. Москва хотод гей парад зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй гэж Ю.Лужков өнгөрсөн 1-р сард мэдэгдсэн билээ. 2006 оны 5-р сард Москвагийн гей залуус парад зохион байгуулах оролдлого хийсэн боловч цагдаа, эрх баригчидийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Москва хотын дарга Ю.Лужков өнгөрсөн 5 сард болсон хэрэг явдлын талаар Лондон, Парис хотын дарга нартай ярилцахдаа манай улсад хүнийг бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхдаггүй. Уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан хуулийн заалт 1993 онд хүчингүй болсон. Одоо Москвад тоо томшгүй гей клуб бий. Гэхдээ Москвад аливаа нэгэн бэлгийн чиг баримжааг сурталчилсан нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг би хувьдаа зөвшөөрөхгүй гэж Ю.Лужков онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ хамгийн эцсийн шийдвэрийг шүүх гаргах ёстой. Хэрэв бэлгийн цөөнхийн талд эерэг шийдвэр гарах юм бол парад зохион байгуулахад татгалзах эрх надад бас байхгүй гэж тэр нэмж хэлжээ. Ирэх 5 сарын 27 өдөр Москва хотод гей залуус парад зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа саяхан зарласан юм. 1993 оны 5 сарын 27-нд уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт хүчингүй болж байсан юм. Оросын гей залуусын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгуулага Европын Холбооны хүний эрхийн хороонд албан бичиг илгээж ОХУ-ын эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаар мэдээлэх гэж байгаа юм байна. Зарим хүмүүст ногоон, нөгөө нэгэнд нь хар, бор, шар өнгийн нүд байгаль эх заяасан байдаг. Яг үүнтэй адил бэлгийн чиг баримжаа бол сонголт биш гэж Парис хотын дарга Бертран Деланоэ Ю.Лужковтой уулзахдаа хэлсэн бол Берлин хотын дарга Клаус Воверайт: нийгэмд олон янзийн хүмүүс байдагийг хүлээн зөвшөөрөх нь тустай гэж мэдэгджээ. Лондон хотын дарга Кен Ливингстон Лужковт хандан “хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг баримтлан ажилахы уриалжээ. Берлин, Парис хотын дарга нар өөрсдийн бэлгийн чиг баримжаагаа нийфтэд ил тод зарласан хүмүүс юм. Лондон хотын мэр Кен Ливингстон уламжлалт бус бэлгийн чиг баримжаагүй ч гей лесби хүмүүсийн эрхийг хамгаалах асуудлаар санаа тавьж идэвхитэй ажилладаг байна. Жил бүр Лондон хотод гей залуусын зохион байгуулдаг “Бахархалын парад” нэртэй гудамжны үйл ажиллагаанд Лондоны мэр биечлэн оролцдог юм байна.
2007-03-16
Хос хун
Үнэрийг чинь би хайрладаг байлаа
Үсийг чинь би илбэдэг байлаа
Үгэнд чинь би уярдаг байлаа
Үлгэр адил жаргадаг байлаа
Үгэнд чинь би уярдаг байлаа
Үлгэр адил жаргадаг байлаа
Өнгө өнгийн ертөнцийн өөр нэгэн өнгө нь чи байж
Хун хунгийн дэвэлтээр хувилж ниссэн нь би байж
Уя уяхан сэтгэлээр уярааж хөглөсөн нь чи байж
Гэнэ гэнэхэн сэтгэлээр итгэж дассан нь би байж дээ
Өөрийг чинь би санадаг байлаа
Үнэн сэтгэлээр хүлээдэг байлаа
Уяран хайлж уйлдаг байлаа
Өр зүрхнээсээ хайрладаг байлаа
Уяран хайлж уйлдаг байлаа
Өр зүрхнээсээ хайрладаг байлаа
Өнгө өнгийн ертөнцийн өөр нэгэн өнгө нь чи байж
Хун хунгийн дэвэлтээр хувилж ниссэн нь би байж
Уя уяхан сэтгэлээр уярааж хөглөсөн нь чи байж
Гэнэ гэнэхэн сэтгэлээр итгэж дассан нь би байж дээ
2007-03-12
mned.blogspot.com
Цаг хугацаа гэдэг эрчилсэн урт утас гэж боддог юм. Эргээд өнгөрүүлсэн цаг эргэж олдохгүй ч дурсамж болон сэтгэлд минь үлджээ. Өнгөрсөн үе, өнөө цагийн амьдралаа эргүүлэхээр энэ блогийг нээлээ. Би гэж хэн бэ гэдэг асуулт хамгийн хэцүү байх. Өөрөө өөрийгөө хайсаар л байна гэж Особу ах блогтоо бичсэн байдгийг санаж байна. Би өөрөө өөрийгөө хайгаагүй. Харин "Би" гэж хэн бэ гэдгээ л ойлгомоор байна. Энэ блогтоо Цагаанаа шиг бодрол өгүүлэл, шлэг найраг ч бас бичнээ. Бас Бямбага шиг найзуудтай холбоотой гунигтай, баяртай мэдээг ч бас бичвэл зүгээр ч юм уу? Бас Kei шиг Life is great гэдэг үгийг уриагаа болгодог ч юм билүү? Ингээд миний блог нээгдлээ.
Subscribe to:
Posts (Atom)