2007-11-04

Бузартсан бурхан




Дэлхий дээр яг хэчнээн шашин байгааг тоолж гаргах хэцүү байх аа. Гэхдээ хамгийн нөлөө ихтэй, олон сүсэгтэнтэй нь гэвэл христ, лал, будда байх гэж би боддог юм. Христийн шашин нь дотороо католик, протестант, үнэн алдартны гээд хэд хэдэн чиглэлээр хуваагддаг бол будда нь дотороо тоолж барахын аргагүй олон урсгал чиглэлтэй.

Монголд буддын шашины улааны, шарын урсгал зэрэг шахуу дэлгэрч нөлөөгөө нэмэгдүүлэх гэж өөр хоорондоо нэлээн үзэлцэж байгаа эцэстээ буддын шашины шарын урсгал нь зонхиолж үлдсэн байгаа юм.

Соц нийгмийн үед шашин шүтэх хориотой байсан болохоор хүмүүс сэтгэл дотороо л сүслээд явдаг байсан биз. Харин одоо ч сайхан болж дээ. Итгэл үнэмшилээрээ шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний ёстой эрхийн асуудал. Нэг гэр бүлийн гишүүд боловч өөр өөр шашин шүтдэг байх нь хэвийн үзэгдэл болчихож. Саяхан ТВ-ээр Чех нөхөртэй монголд бүсгүйн тухай гарч байна. Монгол эмэгтэй буддын шашин шүтдэг. Харин нөхөр нь католик шашинтай. Тэр айл унтлагын өрөөндөө бурхан багш, христийн зургийг өөд өөдөөс нь харуулаад тавьчихсан байх юм. Амьдрал гэж сонин юм шүү...

Намайг 10 жилийн сурагч байхад христийн сүмд очоорой гэж гуйж хоргоосон оюутан охидууд, залуучууд зөндөө тааралддаг байж билээ. Ертөнцийн эзний ивээлд багтах юм бол... гээд л баахан суртал хийдэг байж билээ. Тухайн үед нь уучлаарай би завгүй байна гээд л аргалаад өнгөрүүлдэг байлаа. Харин одоо тиймэрхүү зүйл Улаанбаатарт байдаг эсэхийг бүү мэд!!! Яаруу ажилтай байдаг бол иймэрхүү ухуулагч нар цагийн дайсан.

Одоогоос бараг сарын өмнө эмээ намайг ном уншуулаад ир гээд явуулав аа. 11-р хороололд байдаг Дашчойлин гэж хийдэд очиж эмээгийн хэлсэн номыг бичүүлсэн юм. Энд нэг авууштай юм нь сүсэгтэнүүд өөрсдөө хэдэн төгрөг сүм хийдэд өгөхөө шийддэг юм байна. Харин Гандантэгчилэн хийдэд бурхны ном уншуулах юм бол түрийвч хоосрох юм байна лээ. Сүм хийд гэдэг чинь уг нь буяны байгуулага. Тэгвэл энэ Гандангийн лам нар чинь түвд хэл мэддэгээ далимдуулаад хүмүүсийн итгэл үнэмшилийг ашиглаж овоо хэдэн бор цаас олчихдог бололтой.

Түүнээс гадна Монголд байгаа буддын шашны сүм хийдүүд хир тоосондоо баригдаад цаанаа л нэг гундуухан байх юм. Уг нь миний төсөөлөлөөр бол бурхан шүтээн байгаа газар чинь эмнэлэгийн мэс заслын өрөөнөөс ч дутахааргүй цэвэрхэ гял цал баймаар юм. Тэр лам нарын өмсөж зүүсэн дээл хувцасыг нь ээ. Гэр хорооллын айлын тогооны бариулаас нэг их дутаад байх юм алга. За тэгээд бурхан шүтээнээ нандигнаж ороосон хадаг самбай ч бас хирэндээ бариулаастай. Ёстой нөгөө Д.Нацагдоржын “Хуучин хүү” өгүүллэг дээр гардаг шиг л... Монгол лам нар бурхан шүтээнээ бузартуулахгүй, хир буртагнаас нь салгаад цэвэрхэн байлгаж болдоггүй юм байх даа. Гандангийнхан тэгэж их мөнгө төгрөг хүмүүсээс авч байгаа юм байж хар захаас барааны саван угаалгын нунтаг бөөндөөд авчихдаг болоосой. За за баахан шүүмжлэл бичээд хаячихлаа.

Хойно байхдаа Оросын Үнэн Алдартны шашины хэд хэдэн сүмээр орж үзэж байлаа. Дотороо ч гаднаа ч гял цал сайхан цэвэрхэн юм байдаг юм байна лээ.

PS:

Улаанбаатар хотод Энэтхэг улсаас манайд сууж байсан элчин сайд Бакула Ренбуучи асан, бас америкийн буддын холбооны хөрөнгөөр нээгдсэн Буддын шашны их хөлгөний төв гээд газар бий. Тэнд их цэвэрхэн юм байна лээ.

1 comment:

Anonymous said...

Сүм хийд нь тоос тортог, хир буртаг. Тэгхээр чинь хот улс нь хог новш, утаа тортог байхаас яах вэ дэ? Би нэг хүмүүсийн нэг их гоочлоод байдаг Христийнхний Библи гэгч сургаалиас нь "Хүн юуг тарина түүнийгээ хураана" гэсэн үгийг уншаад шууд л энэ зураглал нүдэнд харагдаж байна лэ шүү!!! Лам нар нь мөнгөөр нөгөө буян гэгчээ зарна. нэг ёсондоо сурсан эрдмээрээ биеэ үнэлэнэ. Ёстой л бузартсан бурхан гэж энэ байх. Үүнтэй адилхан Төр улс нь ганц зоосны нүхээр л бүгдийг шийдэх гэдэг болчихсон. Өнөөрийг маргаашийн эхлэл гэж бодвол Монголын ирээдүйч Утаанбаатын тэнгэр шиг бүрхэг байна даа!!!
Заза олон юум нуршилгүй дуусгахаас. тэгэхгүй нөгөө шашны хэнээтэнгүүт чинь намайг бариад идчихэнэ шүүдээ.