
2007 он дуусах хугацаа хором хоромоор багассаар. Өнгөрч байгаа энэ жил миний амьдралд сайн муу, сайхан муухай зөндөө л үйл явдал тохиолдсон. 2007 оныг эргээд нэг бодлоо. Муу муухайгаасаа илүү сайн сайхан үйл явдал нь илүү давамгайлж байгаа юм байна. Сургуулиа амжилттай төгссөн, эрдмийн зэрэг цолоо хамгаалсан. Монголд ирээд ажил хайж албан газрын үүд хаалга ч онголзуулаагүй. Ажлын байр аль хэдийнэ бэлэн байсан. Ажилд ороод удаагүй мөртлөө анхны томилолтоор хилийн чанад руу яваад ирсэн. Хувиараа хилийн дээс алхах, сургуульд сурах гэж гадаад руу явах, албан томилолтоор хилийн дээс давах эрс ялгаатай юм байна лээ. Миний хувьд ийм "гэгээлэг" сайхан 2007 он дуусах гэж байна.
Миний блогт зочилдог таны хувьд ч бас 2007 он сайн сайхан олон дурсамжыг үлдээсэн байх гэж бодож байна. 2008 онд таны ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх, аз жаргал бялхаж байхыг хүсэн ерөөе! Шинэ оныг сайхан угтаарай.
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД
С НОВЫМ ГОДОМ
HAPPY NEW YEAR
























