2007-12-29
БАЯРТАЙ 2007 он минь
Миний хувьд ийм "гэгээлэг" сайхан 2007 он дуусах гэж байна.
Миний блогт зочилдог таны хувьд ч бас 2007 он сайн сайхан олон дурсамжыг үлдээсэн байх гэж бодож байна. 2008 онд таны ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх, аз жаргал бялхаж байхыг хүсэн ерөөе! Шинэ оныг сайхан угтаарай.
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД
С НОВЫМ ГОДОМ
HAPPY NEW YEAR
2007-12-28
Үүр битгий цайгаасай буюу зүүдний ертөнц
Өнгөрсөн шөнө би чамайг зүүдэндээ харлаа. Бүх юм мартагдах байх гэж би бодож байсан. Мартахын тулд ч үнэхээр их тэвчээр өөрөөсөө гаргасан. Гэтэл чи миний зүүдэнд ороод ирэх юм. Яагаад?
Нэлээн удаан хугацаа өнгөрчихөөд байхад чи хуучин дурсамжыг минь сэргээх гэсэн юм шиг, яагаад зүүдэнд минь ороод ирчихэв ээ? Түүнийг өөрийнхөө бодол, сэтгэл зүрхнээсээ авч хаях гэж би хичээж ирсэн. Үнэхээр ч сүүлийн үед би түүнийг мартаж байсан юм. Бараг мартаж байсан энэ үед чи яагаад зүүдэнд минь ороод ирэв ээ? Яагаад?
Би түүнийг зүүдэлсэн нь үнэн хэрэг дээрээ хэзээ ч мартаж чадахгүй гэсэн үг юм болов уу?
Өглөөний цайгаа ууж суухдаа би үүр шөнийн зүүдээ манаж суув. Тэгээд үүр битгий цайгаасай гэж бас бодсон. Амьдрал гэхдээ зүүд биш. Өдөр ажил дээрээ сууж байгаад түүний ажлын газрынхан шинэ жилээ тэмдэглэх гэж байгааг санамсаргүй олж мэдсэн. Энэ чинь юу болж байна аа? Сураг чимээ нь ч огт сонсохгүй, холбоо барихгүй зөндөө удсан хүнийг шөнө нь зүүдэлж, үдэш нь хаана юу хийж байгааг нь санамсаргүй мэдчихдэг байна шүү. Зүүдний ертөнцөө гэж...
2007-12-27
Шинэ жилийн бэлэг
2007-12-20
Алив та нар босооч ээ.
-Та нар ямар их унтдаг юм. Өглөө 6 болж байхад гэж хэлжээ. Би өөрөө өглөө бүр 5 цагт сэрдэг гэж эгч маань ээжид хэлж л дээ. Утсаар ярьж дуусаад нөгөөх чинь өглөө 6 цагт утасдаад та нар ямар их нойртой улс вэ? Америкаас биднийг хэдэн цагт сэрэхийг заачих юм аа гэж ээж хошигносон аястай хэллээ.
Монголчууд бид нар ер нь их унтдаг хүмүүс гэдэгтэй би ч санал нийлдэг юм. Гадаадад бол хүмүүс өглөө эрт босдогийг ч мэднэ л дээ.Оюутан байхдаа би нэг удаа нам унтаад хичээлээсээ хоцроод очдог байгаа. Тэгсэн чинь манай орос багш “Нөхөр минь чи сургуулиасаа холгүй амьдарч байгаа хэрнээ яагаад хоцордог юм бэ? Манай гэр Москвагаас бүр хол, жижиг дагуул хотод байдаг. Би өглөө 5 цагт сэрээд гэрийхэндээ өглөөний цайг нь бэлтгээд хот хоорондын цахилгаан галт тэргээр Москвад ирж, вокзалаас метро, травмайгаар дамжин байж 9 цагт эхэлдэг ажилдаа хоцрохгүй ирж байна гэж хэлж байсан юм.
Ингээд бодохоор би нээрээ их унтамхай хүн юм аа гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Би заримдаа ажил руугаа орохын өмнө жижиг савласан кофе, жаахан идэх юм авах санаатай дэлгүүр ордог юм. Улаанбаатарт өглөөний 9 цагт онгорхой байдаг үйлчилгээний газар бараг байдаггүй юм даа. Харин Монголоос өөр оронд бол өглөөний 9 цаг гэхэд амьдрал ид буцалж байгаа даа. Монголын нөхцөлд өглөөний 5 цагт сэрэх нь ч хаашаа юм. Ялангуяа нүүрсний утаанд умбаж байгаа Улаанбаатарт амьдарч байгаа болохоор яаж өглөө гэрээсээ гарна даа гэж би зүрхшээдэг болчихсон. Эрх биш ажилдаа заавал явах ёстой болохоор л өглөө гэрээсээ дуртай дургүй гарч байгаа юм. Цаг агаар дулаан, экологийн проблем багатай, хүн ам нь хэдэн арван саяараа тоологддог, ажил хэрэгч том мегаполист амьдарч байгаа хүмүүс бол өглөө 5 цагт ч сэрэлгүй ч яахав дээ. Угаасаа өглөө эрт сэрэхийг орчин нөхцөл нь шаарддаг байлгүй дээ. Харин монголд нөхцөл байдал өөр байгааг дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд амьдарч байгаа эгч маань яаж ч ойлгох вэ дээ? Тэгээд ч эх орноосоо хол амьдарч байгаа хүмүүс монголын амьдралын бодит байдлын талаар ямар ч төсөөлөлгүй болчихдог. Интернэтээр монголын хэдэн сайтуудаас мэдээлэл авч байгаа ч энэ нь монголын нийгмийн тухай бүрэн дүүрэн ойлголт өгч чадахгүй нь ойлгомжтой. Ер нь хүн амьдарч байгаа орчиндоо амархан дасдаг шүү. Хүн аливаа орчинд дасамхай болохоор л хилийн чанадад суугаа элчин сайд, консулыг максимум нь 4 жилийн хугацаатай томилдог нь тохиолдолын хэрэг биш.Нөгөө элчин сайд нь удахаараа орчиндоо дасаад, амьдарч байгаа орондоо өрнөж байгаа үйл явдлыг харийн хүний нүдээр харахаа больчихдог гэмтэй учираас л тэр...
2007-12-18
2007 оны 351 дэхь өдөр
Ойрдоо ажил ихтэй болохоор блогоор шагайсангүй. Шинэ жил улам дөхөөд л байна. Яг 14 хоногийн дараа 2008 он гарах нь ээ. Оны сүүл болох гэж байгаа болохоор албан газар болгон л тайлан тооцоо гаргах гээд хуучин архиваа уудалаад суугаа байх даа гэж бодож байна. Би бас 2007 оны тойм, тайлан гэж нүсэр ажлын ард гарах ёстой. Тэгэж байгаад л ханцуй шамлан орно доо. Хажуугаар нь бас шинэ жилийн пари-д орооч гэсэн баахан хүмүүс утасдаад...
Арван жилийнхэн, их сургуульд хамт сурч байсан хэсэг нөхдүүд, ажлын газрынхан гээд л баахан хүмүүс тал тал тийшээ чангаагаад. Шинэ жилийн баярын хэдэн өдөр хаана юу хийх, төлөвлөгөө, дүр зураг ерөнхийдөө төсөөлөгдөөд байгаа юм. Сүхээ ахын талбай дээр сүлд модоо засчихсан байна лээ. Өөр бас хотын хэд хэдэн газар сүлд мод харагдсан шүү.
Шинэ жилээс өмнө амжиж хамаатаныхаа дүү нартаа бас бэлэг цуглуулах юм байна. Жаахан байхдаа бэлэг авдаг байсан бол одоо ч өөрөө дүү нартаа бэлэг тараадаг болж байна даа.
2007-12-11
КОРНИ - "Наперегонки с ветром"
Слова песни сериала "Кадетство"
от группы КорниИ ты ещё совсем зелёныйК,
Весна на сердце,
Каждый день весна.
Весь мир живёт твоим законом
Наперегонки с ветром.
Впереди любовь
Где-то там.
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я иду.
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я.
Твоё сегодня бесконечно,
Так много можно сделать
В первый раз.
Дыши свободно и беспечно,
Распусти свои крылья,
Станут сказки все былью.
Да!
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я иду.
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я.
2007-12-08
Шинэ жил дөхлөө дөө...
Шинэ жилийн уур амьсгал ороод гоё байна аа. Улаанбаатарт шинэ жилийн чимэглэлээ зүүгээд эхэлчихсэн. Өчигдөр ажилдаа ирсэн чинь манай ажлын газрын үүдэнд нэг сүлд мод засчихсан байна лээ. Яахав дээ, гоё л харагдаж байна лээ. Ажлын үүдэнд бас нэгн сүлд мод засаад тавьчихаж. Тэр нь нэг их өндөр биш ч бас хөөрхөн л юм. Ерөөсөө одоо хэд хоногоос ажлынхаа өрөөнд сүлд мод засна аа...
Жаахан байхад хамгийн дуртай, хүсэн хүлээдэг баярын нэг нь шинэ жил байлаа. Оюутан байхад ч гэсэн... Шинэ жилээр монгол оюутнуудтай нийлээд шинэ оныг хоёр удаа угтдаг байсан сан. Улаанбаатарт он солигдох үед, бас Москвад он солигдохоор нь шампанск задалдаг байж билээ....
2007-12-03
КАДЕТСТВО
TV9 -р "Кадетство" гэдэг оросын олон ангит кино гарч байгаа. Сүүлийн үед энэ киног орой болгон үзэж байгаа юм. Цэргийн сургуулийн банди нарын тухай хөөрхөн кино. Хөгтэй явдлаар дүүрэн энэ киног оросын СТС телевиз бүтээжээ. Орост хамгийн алдартай Суворовын нэрэмжит цэргийн их сургуулийн оюутнуудын амьдралыг харуулсан энэ киног бүтээхэд Цэрэг эрс /"Солдаты"/ киног бүтээсэн найруулагч ажиллажээ.
Кино зохиолыг бичихдээ Суворовын цэргийн их сургуулийг төгссөн цэргийнхэний туулж өнгөрүүлсэн бодит амьдралааа эргэн ярьсан дурсамжаас нь сэдэвлэн санаа авсан гэнэ. Киноны саундтрек "Корни" хамтлагийнхан дуулжээ. Хамтлагийнхан ердөө 20 минутад л киноны дууг зохиосон гэнэ.
Киноны год дүрүүд нь нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөгчид. Энд хотын даргын хүүгээс эхлээд цдам заэлгасан цэргийн гэр бүлийн ганц хүү, бүр тосгоны маанагдуу гэмээр пацан ч гарч байгаа юм. Өөр ббр орчинд өссөн хүүхдүүд цэргийн сургуулийн дотуур байранд нэг дор хэрхэн хамт амьдарч байгааг эндээс харж болно. хамгийн гол нь эх оронч үзлийг энэ киногоор гоё харуулж чадсан байгаа юм.
Ажлаа тараад сая ирлээ. Орой TV9 -р киногоо үзнэ ээ.