2007-10-28

Хөөрхөн төрөх албагүй.






Энэ телевизийн олон ангит киноны гол санааг Колумбын зохиолч Фернандо Гаитану олжээ. Ингээд 1999 онд Колумбын телевизээр "Yo Soy Betty, la Fea” нэртэй олон ангит кино гарчээ. Уг кино Колумб улс төдийгүй, латин америкийн орнуудыг ч байлдан дагуулсан юм. Колумбын тухайн үеийн ерөнхийлөгч Андрес Пастрана ард түмэндээ хандаж үг хэлэхдээ энэ киноны дундуур гаргаж байхыг хүртэл хүсэж байжээ. Телевизийнхэн киноны дундуур зарлал сурталчилгаа явуудлахын оронд ерөнхийлөгчийн үгийг цацдаг байсан гэнэ. /Гэхдээ миний хувьд бол итгэмээргүй юм. Гэхдээ латин америкад байдал өөр байж болох л юм/.

"Yo Soy Betty, la Fea” олон ангит киног Бразил, Чили, Аргентин, Мексикийн телевизүүд ч худалдан авч өөр өөрсдийн эх орондоо үзүүлжээ. Үүний дараа кино бизнест анхаарал татсан нэг үйл явдал болжээ. SONY компани энэ киноны зохиолоор дахин олон ангит кино хийхээр болжээ.Бас Европын орнуудын тещлевизүүд ч зохиолч Фернандо Гаитанаас зохиолыг нь худалдан авч өөр өөрсдийн улс орныхоо нөхцөлд зохицуулан бага зэрэг өөрчилж олон ангит кино хийжээ.

АНУ –ын NBC телевиз 2005 оны намар Фернандо Гаитану энэ зохиолоор хийсэн кино гарсан байна. Оросын СТС телевиз ч бас колумбын зохиолчоос тусгай зөвшөөрөл авч “Хөөрхөн төрөх албагүй” олон ангит киног бүтээжээ. Киноны гол дүрийн бүсгүй Катя Пушкарева их амьдралд хөл тавьж байгаа жаахан биетэй хальт харах юм бол доожоо муутай гэмээр бүсгүй.Тэрээр хувцас загварын ZIMALETTO компанид ажилд орсноор киноны үйл явдал өрнөдөг. Хүн өөрийгөө сорьж амжилтанд хүрэхийн тулд өөрт байгаа зарим нэг боломжоос татгалзаж, зарим нэг зүйлээ бүүр золислох хэрэгтэй болдог. Харин бүр өөрийхөө хувь заяаг шийдэх эрхтэй. Киноны гол баатар бүсгүй ажилдаа амжилт гаргаж, мөрөөдлийн ханхүүтэйгээ гэрлэхийн тулд олон зүйлсийг золисолж, боломжуудаас татгалзаг. Яг энэ тухай л энэ кинонд үзүүлдэг өгүүлдэг юм.

2007-10-26

Русская душа



В разгар рабочего дня принял вызов от совершенно незнакомого сотового телефона. За трубкой был услышан мне знакомый приятный женский голос. Эта была выпускница нашего ВУЗА. Между прочим она не простая девушка. Она же кандидат мед.наук - человек высоко образованный, интеллигентный. Так вот, она меня пригласила на торжественное мероприятие в честь монголо-российской дружбы. Щас и в Уланбаторе, и в Москве идут 47-ой месячник монголо-российской дружбы. Она сообщила что в рамках этой программы организуется слет выпускников российских ВУЗОВ. Я с удовольствием принял её предложенине и на следующий день планировался посетить РЦНК. Моя знакомка даже присылала мне всю программу по факсу. И якобы теперь все официально.
Но тот вечер я сидел копьютером до 3 часа ночи. Короче отработал дома. Я выполнял что что надо было сделать давно на работе. При этом тот вечер я еще общался через YAHOO MESSENGER со своим другом. На следующее утро конечно не мог встать рано утром.
Блин. Хуевый день.... Сука... на хуй.
Намеченный день все мои планы чуть не сорвались, так как я приехал на работу поздно. Из -за этого стало очевидно что я не смогу присутствовать торжественный приём. Я торчал на работе до 18.00. И еще поступил оперативная информация с пометкой молния. Так хуево.
И лишь половина седьмого я приехал в РЦНК. Ну не так уж всё плохо. Дело в том что ребята говорили что я приехал как раз во время. И это меня
намного успокоил... Самое главное что я встретил там своего самого любимого преподавателя русского языка. Она приехала в Монголию, именно в Улан--Батор!!!!

Прошло достаточно много времени с тех пор как я покинул Россию. Русская музыка в моей душе стала ближе. И вот вчера я вновь почувствовал русскую душу. После концерта мы с друзями посидели в KHAN BROU поужинали, поболтали, повселилилсь. МЫ ВСПОМИНАЛИ ТЕ СТУДЕНЧЕСКИЕ ГОДЫ КОТОРЫЕ ПРОВЕЛИ В МОСКВЕ.
Крутой вечер....
После всего этого я ловил такси и приехал дома в пол ночь.
Сегодня 25 октября 2007 года приподнес для меня большой сюрприз. Я не забуду.

2007-10-21

Шал хошин шог


Одоогоос хэдэн өдрийн өмнө ажлын газраас үзвэрийн билет үнэгүй тараадаг юм байна. Тухайн өдөр би ажил ихтэй байсан болохоор өөрт оногдсон тасалбараа ажлын газрынхаа нэг хүнд өгчихлөө. Тэгсэн чинь өнөөх чинь баярллаа гэж аваад л, тэр дор нь гар утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаад: найз аа, өнөөдөр орой хошин шогийн тоглолт хамт үзэх үү. надаа илүү билет байна гэж байна аа. Маргааш нь өнөөх чинь ажил дээрээ ирээд их дурамжханаар үнэхээр утгагүй хошин шог байна лээ гэж байна. Яагаад гэж намайг асуухад тэр, яахав дээ, марзагнах гээд ядчихсан юм байна лээ. Миний бүүр уур хүрэх шиг болсон гэв. Хошин шогийн зарим тоглолтыг харж байхад хүнийг зориудаар инээлгэх гэж хиймэл жүжигэнцэр тоглоод байх шиг санагддаг юм. Хамгийн гол нь хошин шогийн зохиол нь их тааруухан болохоор ийм хөгийн балай юм хийдэг байх.Оюун ухааны хомсдолтой хүмүүст зориулж хийдэг юм хийдэг юм уу хаашаа юм гэж тэр хэлж байна. Уг нь бол хошин шогийн тоглолт үзсэн хүн чинь хамаг стресс, бухимдалаа тайлаад сайхан инээж байгаад л театраас гарч ирэх ёстой биз дээ. Гэтэл хамт ажилдаг хүнд маань лав хошин шогийн тоглолт таалагдаагүй бололтой. Би хэзээ ч дахин хошин шогийн тоглолт үзэж байхгүй гэж тэр хэлж намайг алмайруулав. Гэхдээ хамгийн гоё нь тэр надад худлаа хэлээгүй. Шууд л өөртөө төрсөн сэтгэгдэлээ шулуухан хэлсэн. Үнэхээр түүнд хошин шогийн тоглолт таалагдаагүй л юм байгаа биз. Одоо эргээд бодоод байхад хошин шогийн тоглолтыг тэр үзэж байхдаа маш хүндээр тусгаж авсан байх аа. Комедияг бол маш хөнгөнөөр л хүлээж аваад тухайн үедээ л инээгээд л өнгөрөх ёстой байх аа.
Гэхдээ заримдаа зурагтын мэдээгээр гарч байгаа манай парламентын гишүүдийн хэлж байгаа үг, яриа, хийж байгаа үйлдэлийг нь харахаар миний л инээд хүрээд байдаг юм. Жишээ саяханы нэг өдөр УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай дүрэм журмыг гишүүд өөрсдөө гаргаж байгаа юм. Түүнд нь УИХ-ын гишүүн "зугаа цэнгэл" хөөцөлдөж, казинод тоглож болохгүй гэсэн утгатай заалт оруулах эсэх асуудлаар гишүүд маргаж байна. УИХ-ын нэг гишүүн, казинод тоглож болохгүй юм бол дотор нь ороод зүгээр харж болно биз дээ гэдэг байгаа.
"Зугаа цэнгэл" гэдэг нь наадмаар морь уях асуудал хамаарч байгаа гэнэ. Монголын УИХ-ын гишүүдийн ихэнхи нь л наадам болохоор алдар цуутай уяач нар болчихсон байдаг даа. Морь уях нь "зугаа цэнгэл"-д хамаарах юм бол бөх барилдах нь бас багтаж таарна. Логикоор бол УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ аварга одоо Цагаан сар, Наадмаар зодог шуудагаа өмсөөд огт барилдаж болохгүй болчихлоо. Тэгсэн чинь яг энэ үед нэг гишүүн наад заалт дээрээ нум сум харвахыг бас нэмээрэй гэж хэлээд танхимд байсан хүмүүсийг нир хийтэл нь инээлгэдэг байгаа.
Ингээд л бодохоор монголын амьдрал нь бүхэлдээ хошин болчихсон байна. Ингэхээр хошин шогийн тоглолт үзэх гэж теарт явах ч хэрэг алга. Зурагтаа л үз. Зурагтаар тэртээ тэргүй өдөр бүр монголын шог амьдралыг харуулж байна.

2007-10-15

Зүрх мартахгүй

Зүрх мартахгүй

Холын шувуудад үгээ дайж нисгэсэн

Хоног тоолон чамайгаа хүлээсэн

Үнэрийг чинь аясын салхинаас нэхэж

Өнчин сартай ханьсаж ганцаардсан

Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж

Надаас зугатсан хайр минь билээ чи

Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн

Намрын бороо шиг харуусал билээ чи

Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж

Цэцэг шиг өвөрөө чамдаа хадгалсан

Мартахсан гэж үргэлж бодсон ч

Маргааш нь дахиад л үгүйлсэн

Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж

Надаас зугатсан хайр минь билээ чи

Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн

Намрын бороо шиг харуусал билээ чи

Бэтгэртлээ санасан сэтгэлээ аргадаж

Бишүүрхэн эрхлэх нэг л сайхан

Гэгэлзэн санасан мөч бүхэн

Гэгээн гунигтай жаргал байсан

Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж

Надаас зугатсан хайр минь билээ чи

Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн

Намрын бороо шиг харуусал билээ чи

Унш, бас дахин унш.


Миний амьдрал сүүлийн үед нэгэн хэвийн болчих гээд байгаа юм шиг санагдав. Гэр – ажил – гэр гэсэн маршрутаар яваад л байна. Ажлын газрынхаа вирустэй хэдэн компьютерийн өмнө хамаг залуу насаа өнгөрөөчих вий гэж жаахан айв. Энэ долоо хоногийн 4 дэхь өдөр /2007-10-11/ ажлаа тараад зориуд номын дэлгүүрээр хэсэв. Нэг үеэ бодвол манай Улаанбаатарт чинь бас овоо хэдэн номын дэлгүүр байдаг болчихсон байна ш дээ. Интер пресс компаний дэргэд “Интер ном” гээд их тохилог үйлчилгээ сайтай, тохилт нь боломжын номын дэлгүүр байдгийг би мэднэ. Бас Hi-Fi дэлгүүрт зөвхөн л дуу хөгжим, CD, VCD, DVD зардаг юм байна гэж урьд нь боддог байсан Тэгсэн чинь бас номын худалдааны тасагтай юм байна гэдгийг мэдэж авав. /Өөртөө шинэ нээлт хийлээ./ Хараад байсан чинь дажгүй номнууд их байна аа. Их дэлгүүрийн номын худалдааны тасаг бас их аятайхан санагддаг юм. Нэг үе номын дэлгүүр гээд л байшингийн подвалд чийг ханхалсан мухар өрөөнд хэдэн ном хэвтэж байдаг сан. Гэтэл одоо энэ байдал өөрчлөгдсөн юм байна найзууд аа. Улаанбаатар хотод цөөхөн ч гэлээ “хөөрхөн” номын дэлгүүрүүд бий болжээ. За тэгээд нэгэнт л номын дэлгүүрээр орсон хүн чинь яалаа гэж гар хоосон гарах вэ. Лангуу тавиур дээр нь өрөөстэй байгаа номуудыг нэгд нэгэнгүй үзлээ. Орчуулагын номнууд нэлээн их харагдаж байна. Орос англи хэлээр мэр сэр ном зохиол, сэтгүүлүүд ч байна. Нээрээ орос сэтгүүл харсан чинь цаанаа л нэг өөр, сэтгэлд ойрхон дотно их гоё харагдаж байна лээ. Гэхдээ энэ удаа сэтгүүл авсангүй. Угаасаа л анхаасаа л ном авна гэж дэлгүүр орсон юм чинь. За тэгээд харж харж сонголтоо хийлээ. Бодоод байсан чинь би гэдэг хүн сүүлийн үед уран зохиолын ном огт уншаагүй юм байна. Тэгээд дэлгүүрийн лангуун дээр “Төрийн шагнал хүртсэн зохиолууд” гээд ном өрөөстэй байна. Тэр ном нүдэнд туслаа. Тэгээд шуудхан л худалдаад авсан. Хамгийн сүүлд уран зохиолын төрлөөс “Комната Жовани” гэдэг америк романыг оросоор уншсан. Дараа нь “Цэдэнбал и Филатова. Любовь, власть, трагедия” гэдэг дурдатгал уншиж байсан. Тэгээд л түүнээс хойш дахиж ном уншаагүй. Гэхдээ одоо ажил дээр ганц өдрийн дотор л өчнөөн материал уншиж, баахан бичиг цаастай зууралддаг болохоор огт юм уншдаггүй гэж хэлж бас болохгүй юм ааа. “Төрийн шагнал хүртсэн зохиолууд” авсан маань бас их учиртай. Монголын уран зохиол уншаагүй нэлээн удсан байгаа юм. Хамгийн сүүлд хэзээ би монгол зохиолчын бичсэн бүтээл уншсанаа огт санахгүй байна. Худалдаж авсан номонд маань төрийн шагнал авсан 40 бүтээл багтаж. Зарим нь ч урьд нь уншиж байсан зохиол, найраглал, шүлэг. Гэхдээ дахиад уншихаар гоё. Манай улс 1946 оноос хойш уран зохиолын бүтээлд Төрийн шагнал олгож эхэлсэн юм байна. /мэдэж авав./ Социализын үед төрийн шагнал хүртсэн зарим нэг зохиолууд нь манай нам, засаг гээд л магтаалын үг хааяа хайр гамгүй урсгасан байгаа юм. За тэр нь ч яахав. Хамгийн гол нь дээр үеийн зохиолч нарын бүтээл нь өгүүлэмж сайтай, үгийн сонголт сайтай, бас их уран яруу цаанаа л нэг л өөр юм аа. Гэхдээ одоо монголд сайн бичдэг зохиолч нар бас зөндөө л байгаа байх л даа, би л мэдэхгүй байгаа биз. Зиак тэгээд ажлаа тараад гэртээ ирээд жаахан амарч байгаад номоо шагайж суудаг болсон. Номын дэлгүүрийг дайлаар мордоход нэг иймэрхүү. Номоо уншиж дуусгаад дахиад номын дэлгүүр хэснэ ээ.

2007-10-11

Хожуу бодлын салхи


Хожуу бодлын салхи

Нар гижигдсэн мододын дэргэдүүр

Чамайг л явахыг чинь мэдсэн бол

Навчис бүжиглэсэн мөчир дээр нь

Шувуу болоод жиргэх минь ч яав даа

Эрэгээ чимээлсэн голын хөвөөгөөр

Чамайг л явахыг чинь мэдсэн бол доо

Элс алтарсан дэвсэг дээр нь

Цэцэг болоод ургах минь даа

Сарнай яагаан цэцгийн дундуур

Чамайг явахыг мэдсэн бол доо

Салхин аргадсан дэлбээн дээр нь

Эрвээхэй болоод буух минь ч яав даа


Монголын тэнгэрт нэгэн од харвасан өдөр


Одоогоос хэдэн өдрийн өмнө телевизийн мэдээллийн хөтөлбөр үзээд сууж байтал сэтгэл сэртхийлгэсэн юм дуулгав. “Танайд хоноё” нэвтрүүлгээр орж байсан элэгний хүнд өвчтэй, тэрсхэн хоёр балчир хүүтэй Т / бурхан болсон хүний нэрийг бичиж ясийг нь өндөлзүүлээд яахав гэж бодлоо. / гэдэг бүсгүй нас барсан тухай мэдээллээ. Тэр бүсгүй амьдралыг “Танайд хоноё” нэвтрүүлгийн ачаар монголчууд мэддэг болсон. Маш тарчигхан амьдралтай ч үнэхээр ажилсаг, цэвэрч хөдөлмөрч, даруухан зантай, эгэл бүсгүй юм даа гэж би дотроо бодож байсан юм. Тухайн үед нэвтрүүлгийг үзээд л надад төрсөн сэтгэгдэл юм шүү дээ. Тэр бүсгүй эрхэм журамтай сайн ээж байсан гэдэгт би бат итгэж байна. Хүнд өвчтэй ч би эдгэрнэ гэж өөртөө хэлж, үр хүүхдээ өсгөж, том эр болохыг харна аа. Хоёр сайхан хүүтэй хүн шүү дээ би чинь гэж ярьж байсан сан. Манай монголчууд хүн чанараа арай ч гээчихээгүй байгаа гэдгээ нотолж тэр бүсгүйд бололцооныхоо хэрээр туслаж, Бээжин хотод хийлгэх эмчилгээний зардалд нь нэмэрлэж байсан сан. Ээж тэнгэр рүү явчихсаан гээд өнчирч үлдсэн учир мэдэхгүй балчир үр нь хэлж байсныг ч бас цэнхэр дэлгэцээр саяхан харуулсан. Хүн болгоныг гэрэлт од гэж зүйрлэх юм бол 10 сарын тэр нэгэн өглөө монголын тэнгэрт нэг од харвасан. Тэр жирийн нэг од байсангүй. Даруухан, сайхан сэтгэлтэй од байсан гэдэгт итгэнэм. Үүлэн чөлөөний нар шиг богинохон настай байсан тэр бүсгүй хойд насандаа сайн төрлийг олох байх аа. Ум мани бад ни хум. Харин одоо өнчирч үлдсэн балчир хоёр хүүг нь боловсролтой, сайн хүн болж, эх орондоо хэрэгтэй хүн болгож хүмүүжүүлэхэд нь л туслацгаая хүмүүс ээ !!!

2007-10-10

2007-10-07

Цаг хугацаа

Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа. Саяхан л шинэ долоо хоног эхэллээ гэж бичиж байсан сан. Гэтэл одоо ням гараг. Маргааш дахиад л шинэ долоо хоног эхлэх нь байна. Ажил ихтэй байсан болохоор ч тэр үү? Энэ энэ долоо хоног бараг анзаарагдахгүй л өнгөрлөө. Энэ долоо хоногийн нэг муу мэдээ – хамрын ханиад хүрчихсэн. 3 дахь өдрийн орой хамаатаныхаа гэрт нь очсон чинь хоолны дараа ice-cream өгдөг юм байна. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь хоолой өвдчихсөн. Хоолой өвдчихөөр ажлаа яаж хийнээ л гэж хамгийн түрүүнд бодогдсон. Хоолой өвдсөн нь даамжираад хамарын ханиад болж хувираад...
Өчигдөр орой хаяа очиж суудаг газраа орж жаахан шар айраг уучихаад гэртээ харилаа. Хоолой өвдөөд, хамрын ханиадтай байж хүйтэн айраг балгаад... Хамгийн гайхалтай нь өнөөдөр өглөө сэрсэн чинь хамрын ханиад, хоолой хөндүүрлэж байсан нь ор сураггүй алга болчихсон. Хорыг хороор гэдэг үг байдаг. Энэ үг аргагүй л үнэн юм аа. Үүнээс хойш, түүнээс цааш хоолой өвдсөн үед хүйтэн шар айраг ууж байна аа. /Хүүе, би одоо шал буруу суртал ухуулага хийгээд уналаа. Хоолой өвдөх юм бол эм уугаарай хүмүүс ээ. Гэхдээ зарим нэг онцгой тохиолдолд шар айраг бас эм болдог л юм байна. Хэхэ./ Нээрээ энэ долоо хоногийн сүүлээр цаг агаар жаахан сэрүүхэн болсон нь хоолой өвдөлт хамрын ханиад болж мутац үүсэхэд нөлөөлөхсөн байхаа.
Энэ долоо хоногт энэ намрын хамгийн сүүлчийн бороо ч орсон байж магадгүй. Бас энэ жилийн хамгийн анхны цас орсон. Бороо нь цас болоод л..
Энэ долоо хоногийн онцлох өөр нэг юм гэвэл манай хэлтэст дадлага хийхээр нэг оюутан бүсгүй ирсэн. Өглөө болгон үүнийг хийж гүйцэтгээрэй гээд даалгавар өгчихнө. Нөгөөх чинь баахан удаж удаж “Ах аа, би энэ ажлыг хийгээд дуусгалаа. Та шалгаад өг” гээд л хүрээд ирнэ. Заримдаа үүнийг яах уу гээд надаас асуугаад л.... Тэгэхээр нь наад юмаа ингэчих ээ гээд л зааварчилгаа өгнө. Эсвэл наадах чинь ийм учиртай асуудал байгаа юм гээд л тайлбарлаад явуулна. Ингээд амьдралдаа анх удаа оюутны дадлагын ажлын удирдагч нь бол байна.
Ням гаригт 10 цаг хүртэл унтав. Ямар их унтав аа. Ажилтай болохоор 7 хагас гээд л сэрдэг хүн чинь өнөөдөр харин гоё унтаж амарлаа. Тэгээд л өглөө “зад угаагч” болж, үдээс хойш ном шагайж суулаа. Иймэрхүү л ням гариг өнгөрөх шив дээ.

2007-10-03

FOTO NEWS

Амалсан ёсоороо фото зураг орууллаа. Тайлбар нь доор нь байгаа шүү.

Зураг 1. Амралтын газар хөл тавьлаа. Анхны сэтгэгдэл дажгүй шүү
Зураг 2. Амралтын газар дөнгөж ирээд.

Зураг 3. Ногоон баатар. Зэс хуучираад ногоордог юм гэсэн.
Зураг 4.Хүлэг баатрын хөшөө. Магадгүй Чингисийн хөшөө ч байж магадгүй. Зураг 5. Амралтын газрын нийтлэг дүр төрх
Зураг 6. Нэг гэрээс нөгөө гэр рүү чулуун хашлагатай замаар... Зураг 7. Чингис хаанд зориулсан дурсгалын цогцолбор
Зураг 8. Хад, мод холилдоод...Зураг 9. Намараа гэж... Зураг 10. Алтан намарЗураг 11. Би оргилд нь авирч үзмээр л байлаа... Зураг 12. Намрын налгар өдөр Зураг 13. Хад асга

Зураг 14. Хоолон гэр дотор

2007-10-02

МОБИКОМ ахыг би царай алдахгүй.

Өчигдөр Мобикомын гар утастай хүмүүс нэлээн бухимдсан байх аа. Гадагшаа залгая гэтэл холбогдохгүй. Мобикомын үйлчилгээ үе үе доголдоод байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, гар утасны оператороо солиход хүргэж байгаа юм. "Өнөөдөр" сонин дээр энэ тухай нийтлэл хэвлэгдэж гарсан байна лээ. Нээрээ "Мобиком" ахыг үргэлж аргадаад гуйгаад, царай алдаад байна гэж юу байсан юм бэ? Цаана чинь SKYTEL, UNITEL, G-MOBILE гээд өөр сонголт байна ш дээ. Байгуулагдаад удаагүй байгаа, цөөхөн хэрэглэгчтэй UNITEL компаний үйлчилгээ маш боломжын юм байна лээ шүү. Гадагшаа аль ч оператор руу задгахад нэг тарифтай, мессеж нь хямдхан. Үйлчилгээний эрх сунгах, хугацаа гэж байхгүй. Нэгжээ аваад л хийхэд хугацаа нь давхар сунаад. UNITEL болоош дээ. Би лав MOBICOM-ийг царай алдахгүй дэг. Өнөөдөр сонин дээр гарсан нийтлэлийг өөрийнхөө блогт copy-даад орууллаа.Уншаад үзээрэй. Үнэн үг байна лээ.

“Моби”-гийн сүлжээг аргадсаар байх уу
П.БАТТУЛГА (2007.10.02)
Өвгөн буурал ах нь, өнөө муу Nokia-3310 гарган, 99ХХ… дугаар руу анх эхлээд залгалаа. Дэлгэцэн дээр “Error in connection” гэсэн үг тодров. Ахиад нэг залгатал “Number buzy” гэж гарлаа. Адаг сүүлд нь залгатал ашгүй нэг юм холбогдлоо… Өнөө цагийн “Алтан загасны” монгол өвгөн ингэж нэг юм эмгэндээ хэлэх үгтэй болов.

Мобикомын хэрэглэгчид сүүлийн хэд хоног “эмгэндээ мөн ч их тархидуулж” байна даа. Хартай эхнэр уурлан, хайран утсыг нь хана руу савах тохиолдол ч цөөнгүй гарч байгаа дуулдав.

Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн анхны үүрэн телефоны оператор гээд хамгийн, хамгийн бүхний цуглуулга болж нэгэнт чадсан Мобикомын үйлчилгээнд ихэвчлэн сүлжээгүй болох доголдол юуны учир үе үе гараад байдаг юм бол. Асууж, сурлаа. Олон түмэнд энэ тухай мэдээллийг дуулгахаас гадна, орой хариад “эмгэндээ” хэлэх үгтэй байлгүй горьгүй.

“Манай компани олон төрлийн техникийн болон үйлчилгээний өргөтгөл байнга хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим хэрэглэгчийн сүлжээ унах зэрэг бага зэргийн саатал гарч байгаа байх. Ер нь намар өдийд нийслэлийн хүн амын нягтрал ихэсдэгтэй холбоотойгоор ачаалал нэмэгддэг. Ямар ч ачааллыг даах техникийн нөөц хүчин чадалд тун ойртож байгаа” хэмээн албаны “алтан загас” өгүүлээд, ус руугаа эргээд орчихов.

Хэрэглээ улам нарийсан, сонгосон дугаар руугаа залгадаг, ирсэн дуудлага хүлээн авдаг төдийхнөөс хальж, хүүхэд, залуусын сонирхлыг татсан олон үйлчилгээ нэвтрүүлнэ гэдэг сайн хэрэг байлгүй яах вэ. Тэрбайтугай камертай утас гэж ярьдаг байсан бол одоо утастай фотоаппарат гарчихаад байхад. Гэвч аливаа үйлдэл, үүрэг, функц нарийсах тусмаа эрсдэл дагуулдаг логикийг батлах аятай Мобикомынхон зүгээр л гар утсаараа ярих гэсэн хэрэглэгчийн үндсэн эрхийг ноцтой зөрчиж байна. Техникийн шинэчлэлтэй холбоотой элдэв эрсдэл байхыг Nokia-3310-ынхаа үйлдлүүдийг бүрэн ашиглаж чаддаггүй мань шиг малын бага эмч үгүйсгэвэл утгагүй хэрэг л дээ. Гэхдээ хэсэгчлэн хаах, урьдчилан сануулах, хэвлэл мэдээллээр зарлах зэрэг арга зам байсаар байтал ингэж хэнэггүйтэж, хэрэглэгчдээ бухимдуулж арай л болдоггүй байлтай.

Монгол Улс 2.5 сая хүнтэй гэж тооцвол 670 мянган хэрэглэгч гэдэг хүн амын бараг дөрөвний нэг гэсэн үг. Үнэхээр хамгийн олон хэрэглэгчтэй, монополь оператор гэхээс өөр яалтай. Бизнесийн элдэв тактик, менежмент, алс хэтийн том зорилт гээд зарим үгийн утгыг нь ч бүрэн ухахын аргагүй, өрсөлдөөний дундаас цойлон урагшлах арга барил байдаг л байлгүй. Наад захын ТҮЦ-ийн худалдагч ч борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд толгойгоо гашилгадаг цаг хойно. Гэхдээ тооноос чанарыг эрхэмлэж буй энэ цаг үеийн хэрэглэгчид Моби-гийнхны удаа дараагийн иймэрхүү үйлдлийг таашааж суугаа нь юу л бол.

Хэрэглэгч бүрт 30 хоногийн хугацаа нэмэгдлээ, гадаадад гар утастайгаа, дуудлага дуулж байна, мобимедиа, үнэ хямдарлаа, төрсөн өдрөөр бэлэг өгнө зэрэг өдөр алгасахгүй шахам утсанд ирэх мессежийг сонирхох, хэрэглэх хүн олон ч, үндсэн үйлчилгээ болох хүссэн үедээ саадгүй ярих, түг таг гэсэн төмөр хавирах мэт хахирган дуу саад болохгүйгээр ярилцагч хоёр бие биенийхээ яриаг тод сонсохыг чухалчлах хүн өмнөхөөс хэд, магадгүй хэдэн зуу дахин олон байгаа.

Тун саяхан танил маань тийм ч хямдгүй гар утас авав. Гайхуулж байна аа, өнөөх чинь. Маргааш нь харин нөгөө шинэ утас нь ямар ч сүлжээгүй болчихож. Хурал, хуйгаа таслан байж TEDY рүү харайлгаж. Эхлээд засварчинд үзүүлж, задлуулж. Удаад нь авсан хүн дээрээ очиж. Сүүлд нь үйлчилгээнийхэнд хандаж гэнэ. Тэгтэл “Удаан хэрэглэсэн, элдэв үйлчилгээ авдаггүй ийм “өвгөн” сим карттай хүмүүсийг ингэж сүлжээгүй болгох аргаар дуудаж, картыг нь сольж байгаа юм” гэжээ. Засварчин утсыг нь тоносон бол, зарсан хүн нь хэрүүл үүсгэсэн бол чирэгдлийг хэн хариуцах вэ.

Энэ тухай тус компанийн ажилтан “Хуучин симтэй хүмүүсийг ирж, үнэгүй солиул гэж өнгөрсөн жил сар гаруй хугацаанд зарласан. Ирэхгүй хүмүүсийг ингэхээс яах вэ” гэсэн утга бүхий хариулт өгч байна.
Хэдий болтол “Ийм явдал болсон нь тоогүй. Үүнийг магадалъя. Тайван амгалан байцгаа” гэх гээ вэ. Хэрэглэгчдэд хаан, хатан гээд л элдэв цол чимэг өгөөд байдаггүй бил үү, та нар.

www.mongolnews.mn -ээс

Эрос оньсогоний эгэл хариулт


Эрос оньсого таах гэж өөр өөрсдийн хувилбараа гаргасан хүмүүёсит бүгдээрэнд нь баярллаа.

Оньсогоны хариулт маш энгийн юм аа. KHAH хөшиг гэж хэлсэн. Гэвч уг нь бодоод байхад хөшиг байнга унжиж байдаг юм аа. Гэхдээ өдөр нь унжаастай. Шөнө нь углаастай байдаг гэсэн болохоор хөшиг бишээ. Хөшиг бол байнга л унжаастай байдаг ш дээ. Nana /ах ч юм уу, аниа ч юм уу бүү мэд/ , Цагаанаа хүү хоёр үг дуугүй бууж өгч байна байна . Муу байна шүү. Таах гэж оролдохгүй. Bayabaga san нэлээн сайн сэтгэж байна шүү. Нээрээ бодоод байсан чинь тогын залгуур байж болох юм байна. Гэхдээ энэ оньсого хэлсэн эгч өөр хариулт хэлсээн.

Оньсогоний хариулт нь цүүтэй монгол цоож гэж хэлсэн.

2007-10-01

Баасан, Бямба, Ням

Хөөё, одоо гэртээ хариач ээ.
Өнгөрсөн баасан гарагт ямар их ачаалалтай ажиллав аа. Гурван өдрийн ажлыг ганц өдөрт багтаах гэж гүрийгээд. Сүүлдээ манай гэрийнхэн “Ирэх болж байна уу, Ямар их оройтож байна аа” гэж байн байн утасдаад... Ажилаа дуусгаад шөнийн 1 цаг гэхэд л гэртээ ирсэн юм байна...


Цаг мэддэггүй Монголчууд
Бямба гаригт ажил хийхгүй ч ажил дээрээ 10 цаг гээд очих учиртай. Тэгсэн чинь би өглөө хар үүрээр эрт сэрдэг байгаа. Яг л ажилтай өдөр орноосоо босдог шигээ 07.45 гээд сэрчихдэг байгаа. Зиак тэгээд 10 цаг гээд ажил руугаа явлаа. Уг нь ажил дээрээ хүмүүстэй яг 10 цагт уулзана гэж тохирсон ч би бараг 30-аад минут хэтэрүүлж очсон юм. Монголын юм хэзээ л цагтаа эхэлж байлаа гэдэг сэтгэхүйгээр л зориуд хоцорч очсон юм. Ингэж хоцорч очсон маань ч онож. Манайхан 11 цаг гэхэд л бүгдээрээ цуглардаг байна шүү. Хүн хэлэлтгүй би ч бас сүүлийн үед цаг барихдаа тааруухан болоод байгаа...

Эрос оньсого
Ажлынхан арай гэж цугларч гүйцлээ. Тэгээд тав зургаан машин цуваа үүсгээд Тэрэлжийн зүг хурдлаж гарав аа. Улаанбаатараас Тэрэлж рүү хурдалж байх зуур хоорондоо онигоо яриад л... Инээлдээд л... Манай ажлын газрын хамгийн намбатай байрын нэг эгч аймаар эрос оньсого хэлж намайг байтугай бусад хүмүүсийг ч алмайруулдаг байгаа. “Өдөр нь унжаастай. Шөнө нь углаастай. Тэр юу вэ?” Надад бол шууд л “хоер дугаар сувагийн” юм бодогдоод эхэлсэн. Нэг машинд цуг явж байгаа бусад хүмүүст ч бас тиймэрхүү санагдсан гэсэн шүү. Хүмүүс энэ оньсогийг таах гэж аргаа бараад, сүүлдээ бууж өгч, нөгөө эгч маань оньсогийнхоо хариуг өөрөө хэлж байна лээ. Та нар ч бас таах гээд үзээрэй. Оньсогийн хариуг дараа нь би бичнэ ээ... Тэрэлж орох замдаа онигоо сонсож инээлдсээр байгаа л таарсан. Нэг мэдсэн чинь Тэрэлжийн ойролцоох нэг амралтын газар ирчихсэн.


Будыг анх харсан сэтгэгдэл.
Үгүй ээ. Буд бишээ, амралтын газрыг...
Ахиад таарах сан гэж бодсон.
Аз таарч учирсан бид гээд... л “Lemоns”-ийн ийм нэртэй дуу байдаг ш дээ. Нэг залууг шохоорхож хараад анх төрсөн сэтгэгдэлийнх нь тухай дуу. Lemons-ийн улаан фенүүд мэдэж л байгаа. Тэрэлжид ирээд төрсөн сэтгэгдэлээ тооны хэлээр илэрхийл гэх юм бол би “+” тэмдэг л дүрсэлнэ. Тэрэлжийн эргэн тойронд ямар их амралтын газар, жуулчны бааз байгуулагдаа вэ? Бидний очсон газар тохижилт сайтай, цэвэрхэн, аятайхан амралтын газар байна лээ. Хоол унд нь ч амттай. За за муу хүн идсэн ууснаа гэж... ер нь бол очсон амралтын газрын талаарх анхны сэтгэгдэл - таалагдсан.

Хаалгач болсон минь
Манай ажлынхан хуваагдаж баг болоод спортын тэмцээн зохиогоод. Тэр амралтын газар нь сагс, хөлбөмбөгийн талбайтай юм байна лээ. Сагсны тэмцээнд нь манай баг хожигдоод. Унасан хүн ууртай гэдэг шиг дараагийн тэмцээнд л багаа аварна гэж шаралхаад, санасандаа хүрч чадсан. Дараагийн тэмцээн нь хөлбөмбөгийн тэмцээн байлаа. Тэгээд манай багийнхан намайг хаалгач болгоод. Би ер нь спортод тааруухан. Гэхдээ нохой хамартаа хүрэхээрч усч гэдэг дээ. Багийнхаа хаалганд би 2 бөмбөг алдаж, 3 бөмбөгийг хамгаалж чадсан. Аан тийм, бас нэг удаа торгуулийн бөмбөгийг хаасан юм байна. Кеке. Тэгээд манай баг хөлбөмбөгийн тэмцээнд нь нэгдүгээр байранд орсон.

Гэрэл зураг л сүүлд үлдэнэ.
Өөрийнхөө зургийн аппаратны memory картыг нь одоогоос бараг сарын өмнө гээчихсэн. (тэр өдрийг эргэж дурсмааргүй байна.) Тийм болохоор би энэ удаа зургийн аппаратаа авч яваагүй. Оройн хоолны өмнө нь ажлын газрынхаа хүний зургийн аппаратыг гуйж аваад хэд хэдэн зураг дарсан юм байна. Гэрэл зураг л сүүлд үлдэх болохоор би очсон газар болгондоо зураг дарж явдаг хоббитой. Энэ удаа зургаа оруулж амжсангүй ээ. Дараа зураг оруулна аа.
Шингэн талхыг литр литрээр...
Оройн хоолны дараа ажлынхантайгаа шингэн талх уусан юм байна. Манай менежерүүдийн хотоос авч гарсаныг нь дуусгаад дараа нь амралтын газар зарж байгааг нь бөөндөж аваад. Зарим гарууд шингэн талх, гашуун юм хольж уугаад нохой гахайг гурав болгож хараад байна лээ. Кеке...
За энэ ч яахав. Сэтгэл нь хөдөлсөн хүмүүс Улаанбаатар руу FM радио руу утасдаж, байгуулагынхаа бүх албан хаагчдад .... ойн баярын мэнд хүргэе гэж дуу захиалаад. Захиалсан дуу нь FM-ээр явсан чинь юу болов оо. Баахан сэтгэл нь хөөрсөн хүмүүс, газар доргиж, уул хад цуурайттал шоу болдог байгаа.
Өнөөдөр
Өнөөдөр 10 сарын 1 даваа гариг. Ажлын шинэ долоо хоног эхэллээ Би ажлынхаа өрөөнд сууж байна. Одоо долоо хоног бүрийн ээлжит хурал эхлэх нь.. хурал тараад өнөөдрийн ажил ч ундарч гарна даа.. Зиак ингээд хурлын зал руу явлаа...