2007-07-31

Naizuud aa. 8 SARIIN -5 -naas...

Sain uu? Minii blogiig unshdag naizuud aa.

Ta nart duulgah neg medeelel baina aa. 8 sariin 5-aas ehleed bi mailee burtguulsen humuusiig l blogtoo nevtreh erhtei bolgoj gej bna aa.
Yag nogoo blogchin
http://jj-somethoughts.blogspot.com/ shig...

Iimees minii blogiig tsaashid unshih huseltei baigaa humuus mned_11@yahoo.com ruu e-mail ilgeej oorsdiin e-mail hayagaa medegdehiig husej baina. Mail ilgeesen humuus ruu bi urilaga yavuulaya aa.
Gehdee dan gants mail nad ruu ilgeeh ni hangaltgui. Blog bichdeg humuusiig l bi ooriinhoo blogt oroh erh ogmoor baina aa.

Ta buhniig hundetgesen MNED.

2007-07-26

Сэтгэл буруугүй

Өнөөдөр өглөө урьдынхаасаа арай эрт сэрэв. Өглөө эртхэн сэрсэн болохоол ажил руугаа эртхэн явлаа. Тэгсэн чинь ажлын газрынханаасаа хамгийн түрүүнд би ирсэн байгаа юм даа. Ажилаа хийж суунгаа мессенжэрээ шалгаад....

Өглөө эрт босох их ашигтай юм аа. Энэ өдрийн ажил бүтэмжтэй, эрт дуусав. Ойрдоо блогоо шинэчлэх зав гараагүй юм. Бодсон санасан юмаа гэрийнхээ компьютер дээр бичээд л хадгалаад байлаа. Тэгээд өнөөдөр бөөнд нь блогтоо оруулчихлаа.

Гэхдээ одоо ч бодлын бороо сэтгэлт шивэрсээр л байна. Компьютер дээрээ тэмдэглэл бичээд сууж байхдаа өнөөдөр болж өнгөрсөн бүх явдалыг эргэж бодов. Тэгээд эцэст нь сэтгэл буруугүй гэдэг бараг л афоризм болсон үгийг өөртөө хэлээд сууж байна даа. Миний сэтгэл буруугүй ээ.

2007-07-26


Бодлын бороо сэтгэл ороод

Өчигдөр ажлаа тараад гэртээ ирээд маргааш өмсөх хувцасаа бэлдээд сууж байтал “Хүрээд ирж чадах уу? Т.... гэдэг газар байна” гэж нэг хүн утасдав. Орой хийх ажилгүй байсан болохоор “За очноо” гэж хэлээд дараа нь гэнэт очих у болих уу гэж жаахан эргэлзэв. Тэгээд за за дүүрсэн хэрэг очоод үзье гэж бодлоо. Ингээд хотын төвийн дүрэгт байдаг жижигхэн кафед яваад орлоо. Тэнд таньдаг, таньдаггүй нийлээд 5 хүн сууж байна. Таньдаггүй гурваас нь би баахан байцаалт авлаа. Хэн гэдэг, юу хийдэг, юу сонирхдог вэ гээд ... Тэгж байтал нэг ч уулзаагүй байсан Особу өөр нэг танилтайгаа хүрээд ирлээ. Хэзээ ирээв, яаж амарч байна, хэзээ буцаад хоёр дахь эх орон руугаа буцаад явах гэж байна гээд л бас баахан юм шалгаасан байх. Нөгөөхөөс нь ч бас адилхан асуулт тавьсан санагдаж байна. Особугийнхан ч нэг их удалгүй салах ёс хийгээд явцгаав. За тэгээд би баахан хүн шалгаанж суунгаа хоёр грушик шар айраг уучихаад шөнийн 12 цаг 30 мин гээд тэр кафегаас ганцаараа гарлаа. Нөгөө хэд ч аргагүй л ... гэсэндээ аймаар аймаар сүрхий юм асуух юм аа гээд л ард хоцорсон доо. Тэгээд гэртээ ирлээ. Шөнө нь нойр хульжаад баахан юм эргэцүүлж бодов. Бодолын бороо сэтгэлд ороод....

2007-07-25

Орон зай

Оюутан байхад бидэнд “Олон улсын харилцааны түүх, гадаад бодлого”гэдэг хичээл ордог байсан юм. Аливаа төрт улсын оршин тогтнохын үндэс нь юу вэ гэдэг асуултад их олон хариулт байж болно гэж өвгөн профессор хэлдэг байлаа. Хүн ам, газар нутаг, үндэсний үзэл санаа байх нь төрт улс болохын тулгын гурван чулуу нь гэж заадаг байлаа.

Хүн ам гэдэг нь ч ойлгомжтой. 10 сая хүн амтай улс цаашид хурдан хөгжих бүрэн бололцоотой байдаг гэж байгаа юм. Хүн ам их байхын хэрээр тухайн орны зах зээл нь их байна гэсэн үг. Хүн ам цөөтэй улсад мэдээж зах зээл нь бага байх нь ойлгомжтой.

Газар нутаг... Газар нутаг их байх тусам байгалийн баялаг, ашигт малтмал ихтэй байх магадлал өсдөг. Хүн төрөлхтөний түүхэнд болж байсан ихэнхи дайн тулааны гол шалтгаан нь газар нутаг, байгалийн баялаг, ашигт малтмал эзэмших маргаанаас л болсон байдаг.

Үндэсний үзэл санаа гэвэл тухайн улсын ард түмнийг нэгтгэдэг оюун санааны бүтээл байж болно. Марксист-ленинист онол ч юм уу, эсвэл ардчилсан үзэл санаа, консерватив, нацист, фашист, хойд солонгосын чучхе гэх мэт үзэл санаанаас гадна шашин ч бас ард түмний оюун санааг нэгтгэдэг гэж байгаа. Арабын орнууд нэг шашинтай болохоороо л эвлэлдэн нэгдэж байгаа атгасан гар шиг сүрхий байна. Шулмын шүлэг гэдэг ном бичсэн Ираны зохиолч Салман Рушди үүний тод жишээ. Салман Рушдиг лалын шашныг гутаасан бүтээл туурвисан гээд арабын ихэнхи оронд нэг нүдээрээ ч хялайдаггүй. Харин ч Ираны шүүх түүнийг цаазаар авах ял аль 1989 онд оноосон. Азаар Салман Рушди арлын Лондон руу цагаачилж, тэндээ аж төрж байгаа.

Төрт улс болохын “тулгын гурван чулуу” гээд байгаа энэ 3 зүйлийн аль нэгийг нь илүүд үзээд байх хэрэггүй. Гэхдээ би газар нутаг гэдгийг нь өнөөдөр онцлох гэсэн юм. Газар нутаг гэдэг бол оршин тогтнох орон зай. Аливаа улс оронд оршин тогтнох орон зай зайлшгүй хэрэгтэй. Орон зай гэдэг ойлголтыг газар нутагтай холбон үзэхээс гадна олон улсын харилцаанд эзэлж байгаа нэр хүнд, байр суурь, олон улсын тавцанд гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь холбож бас үздэг байна. Газар нутаг багатай ч Сингапур азийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөгөөрөө нэлээн том орон зай эзэлдэг. Ямар сайндаа л Сингапур бол “Азийн бар” гэж өхөөрдөж байхав дээ.

Гол хэлэх гэсэн санаа руугаа орох гэж баахан л юм нуршлаа.

Одоо тэгвэл орон зай гэдэг энэ ойлголтоо хувь хүн дээр аваад үзье. Хэн нэгэн хүнийг байхгүй болчихоор нь одоо тэр үгүйлэгдэнэ дээ гэж хүмүүс хэлдэг. Нэг үгээр хэлбэл тухайн хүний орон зай эзгүйрч хоосорсон гэсэн үг. Ингээд өчигдөр би бодлоо. Ингэхэд би ямар орон зай эзэлдэг бол? Хэн нэгэн хүний сэтгэлд би хэр том орон зай эзэлдэг бол? Харамсалтай нь бусдын дотор руу өнгийж, сэтгэлийг нь уудалж чадахгүй болохоор би бусад хүмүүсийн дотор ямар орон зай эзэлдэг вэ гэдгээ мэдэхгүй явна. Гэхдээ надад хандаж байгааг хандлага, надад хэлж байгаа үгнээс нь тэр хүний дотор би ямаршуухан орон зай эзэлдэгийг өчүүхэн жаахан ч гэсэн мэдэж авч болно байх аа. Ингэхэд хэн нэгэн хүн намайг үгүйлдэг болов уу? Хааяа ч болов дурсдаг болов уу? Эсвэл хүмүүс намайг зүгээр л мартчихдаг юм бол уу? Утасдана, холбоо барина. Мессэж бичнэ гэсэн хүн хэлсэн амандаа хүрэхгүй байх тохиолдол байдаг. Янз бүрийн л шалтгаан гараад утасдаж, холбоо барьж, мессеж бичиж амждаггүй байх. Надтай холбоо бариагүй хүмүүс намайг ор тас мартчихсан юм болов уу гэж хүртэл бодов. Үүнийг уншиж суугаа таны сэтгэлд би ямар орон зай эзэлдэг вэ?

Знаешь ли ты - Чи мэднэ гэж үү?


Өөрийнхөө сонсох дуртай “Знашь ли ты” дууны үгийг блогтоо тавимаар санагдлаа. Энэ дууг Максим гэдэг залуу орос дуучин бүсгүй дуулсан юм. Дууны үг нь үнэхээр сэтгэл хөдөлгөдөг юм аа. Бас ая нь ч гоё. Орос хэл мэддэг хүмүүс энэ шүлгийг нь уншаад сайн ойлгоно байхаа. Дуртай орос дууныхаа үгийг нь бас монгол хэл рүү орчуулах гэж оролдлоо. Би урьд нь шүлэг орос хэлнээс орчуулж байгаагүй ээ. Шүлэг орчуулах хэцүү байдаг болохоор арай гэж л хэдэн үг монгол болгож бичлээ. Утга санааны алдаа гаргахаас айгаад. Шүлэг орчуулах ер нь л хэцүү юм аа. За тэгээд бас монголоор уншихад ойлгомжтой байлгах гэж ганц хоёр мөр, бадагийг нь жаахан наана цаана нь оруулж байрлалыг нь өөрчилж бичсээн. Орос хэл сайн мэддэг хүн байвал надад зөвлөгөө өгч, засаж хэлж өгөөрэй гэж хүсэж байна.

Знаешь ли ты

Я так привыкла жить одним тобой,одним тобой.

Встречать рассветы,слышать как проснёшься не сомной.

Мне стало так легко дышать в открытое окно.

И повторять ей лишь одно.

припев:

Знаешь ли ты вдоль ночных дорог

Шла босиком не жалея ног.

Сердце его теперь в твоих руках,

Не потеряй его и не сломай.

Что мне нести,вдоль ночных дорог

Пепел любви в руках сбив ноги в кровь.

Пусть его теперь в твоих глазах.

Не потеряй его и не сломай.

И в январе пусть бьётся серый дождь к нему в окно.

Пусть обнимает не меня но помнит всё равно.

И пусть случайно моё имя вслух произнесёт.

И пусть молчит что всё-же помнит.

А за окном сжигает фонари проклятый дождь.

Мой нежный мальчик ты прости меня за эту дрожь.

И пусть сквозь слёзы прошептала тихое "Прощай"

Не забывай,не забывай.

Припев:

Знаешь ли ты вдоль ночных дорог

Шла босиком не жалея ног.

Сердце его теперь в твоих руках

Не потеряй его и не сломай.

Что мне нести вдоль ночных дорог

Пепел любви в руках сбив ноги в кровь.

Пусть его теперь в твоих глазах

Не потеряй его и не сломай.

Припев:

Знаешь ли ты вдоль ночных дорог

Шла босиком не жалея ног.

Сердце его теперь в твоих руках

Не потеряй его и не сломай.

Что мне нести вдоль ночных дорог

Пепел люблви в руках сбив ноги в кровь.

Песть его теперь в твоих глазах

Не потеряй его...

Чи мэднэ гэж үү?

Үүр цайх үед чиний сэрэхийг сонсож

Чамтай л амьдарсаар надад дасал болжээ.

Нээлттэй цонхоор амьсгалад надад хялбар байдаг

Тэгээд энэ бүхэн өглөө бүр давтагддаг байсан.

Чамд л өгөх гэж зориулж

Дурлалын хэтэрхийг алган дээрээ тавиад

Гүн харанхуйгаар хөл нүцгэн явж

Хөлөө цустай хутгалдсаныг ч үл тоож

Чам руу алхдаг байсныг минь чи мэднэ гэж үү?

Миний зүрх одоо чиний гарт байна.

Үүнийг бүү алд, үүнийг бүү хэмхэл

Миний цохилт чиний харцнаас хамаарч байна.

Үүнийг бүү алд, үүнийг бүү хэмхэл

Нэгдүгээр сарын саарал бороо

Түүний цонхийг тогшиж байх үед

Тэр намайг биш өөр хүнийг тэвэрч байгаа ч

Намайг л дурсаж байгаасай /гэж би хүснэ/

Тэгээд миний нэрийг санаандгүй амандаа чанга хэлээд

Дуугаа хурааж, намайг дурсаасай /гэж би хүснэ/

Нулимсаа мэлмэрүүлж байгаад

Чмээгүйхэн хагацая даа гэж хэлсэнд

Миний хонгор залуу намайг өршөөгөөрэй

Ширүүн бороонд гудамжны дэнлүү асаж байхад

/Намайг/ битгий мартаарай, битгий мартаарай

Чамд л өгөх гэж зориулж

Дурлалын хэтэрхийг алган дээрээ тавиад

Гүн харанхуйгаар хөл нүцгэн явж

Хөлөө цустай хутгалдсаныг ч үл тоож

Чам руу алхдаг байсныг минь чи мэднэ гэж үү?

Миний зүрх одоо чиний гарт байна.

Үүнийг бүү алд, үүүнийг бүү хэмхэл

Миний цохилт чиний харцнаас хамаарч байна.

Үүнийг бүү алд, үүнийг бүү хэмхэл