2007-06-29

Эх орноо хайрлах сэтгэл гэр бүлээс эхэлдэг.

Эх орноо хайрлах сэтгэл гэр бүлээс эхэлдэг гэдэг үгийг гүн ухаантан Бэкон хэлсэн юм. Философийн номноос уншиж байсан энэ үг нутгаа зориод явж байхад миний санаанд орж ирэв. Ингээд монголд очоод гэр бүл эцэг эх, ах эгч дүү нартайгаа гэр бүлээрээ сайхан хамт байх юм сан гэдэг хүсэл учиргүй ихээр төрөв.
2007-06-19

It is time to go

Анх гэрээ орхиод гарсан тэр мөч санаанд тодхон байна. Яг л өчигдөрхөн болоод өнгөрсөн үйл явдал шиг л сэтгэлд тодоос тод дурайж байна. Тэр үеэс хойш мэдээж би өөрчлөгдсөн. Боловсрол, мэдлэгийн хүрээ, ертөнцийг үзэх үзэл, асуудалд хандах хандлага, үнэт зүйлийн үнэлэмжийн хүрээ тэлсэн. Төрөлх гэрээсээ хол байсан хугацаанд гунигтай гашуудалтай, баяр хөөртэй, аз жаргалтай олон зүйл надад, бас гэрийнхэнд маань тохиолдсон. Би ганцаардаж байсан. Бас шаналж байсан. Хэн нэгэнд гомдож байсан. Баярласандаа болоод хэнд ч хамаагүй би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэж хэлмээр ч үе гарч байсан. Амьдрал гэдэг зүйлийг амталсан. Мэдэрсэн. Энэ хугацаанд танилын хүрээ маань тэлсэн. 10 жилийн найзууд, их сургуульд хамт сурч байсан монгол, гадаад найзууд, ажлын газрын мэргэжил нэгтнүүд, бас зүгээр л намайг таньдаг олон зуун хүмүүс. Мөнгөтэй байхад тойрон хүрээлчихээд, дараа нь орхиод явсан найзууд байсан. Хамт архи уучихаад шараа тайлахаар өөр нэгэн рүү явдаг найз найсан. Ойлгохгүй хичээлээ надаар тайлбарлуулж аваад баяртай дараа ирнээ гээд явсан найзууд байсан. Дипломыг ажлынхаа надаар бичүүлчихээд их сургуулиа төгссөн ч гэсэн үргэлж холбоотой байна аа гэж хэлээд алга болсон монгол найзууд ч байсан. Би үнэхээр олон танилтай, найзтай юм аа. Зарим нэг нь үүнийг одоо ашиглаад болчихсон гэж үзсэн үү? үнэхээр холбоо барих завгүй явдаг юм уу? алга холбоо тасраад алга болсон. Зарим нэг найзынхаа хүн чанарыг нь таниж аваад би өөрөө холдсон, хөндийрсөн. Одоо найзууд маань бүгд өөр өөрийн амьдралын зам, мөрөө хөөгөөд явцгааж. Хүлгийн сайныг унаж байж мэднэ. Хүний сайныг нөхөрлөж байна танидаг гэдэг. Одоогоос 2 жилийн өмнө зуны нэг дулаахан үдэш манай сургуулийн монгол оюутанууд нэг жижигхэн нуурын эрэг дээр пик ник хийсэн юм. Шорлог бэлтгэж, задгай гал дээр борщ хийж идээд л... Мэдээж шар айраг, водка ууж , дуулж суусан юм. Сургуулиа төгсөөд явж байгаа оюутанууд бие биенийхээ талаар юу гэж бодож явдагаа илэн далангүй хэлэе гэж хэн нь билээ санал гаргав. Түүдэг галаа тойрч сууж байгаад бүгдээрээ бие биенийхээ талаар, зан араншингийн талаар, тухайн хүн өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлдэг талаар ээлж дарааллан хэллээ. Манай сургуулийн нэг оюутан /нэрийг нь бичих шаардлагагүй гэж шийдлээ/ тухайн үед миний талаар : MNED бол дэндүү тусч зантай. Хүн юм гуйвал шууд л зөвшөөрөх юм. Бусдад чадах чинээгээ тус болно гэдэг сайн зан чанар. Гэхдээ чиний энэ тусархуу занг зарим хүмүүс муу зорилгоор ашиглачих вий. Чи үүнээс л болгоомжилж байгаарай. Сургуулийнхаа оюутан болгонд туслаж байхыг чинь хараад надад ийм бодол төрж байсан. Миний найз хааяа ч гэсэн үгүй гэж хэлж сураарай гэж надад хандан хэлж билээ.

Өөр өөр мэргэжил эзэмших гэж байгаа ч олон жил хамт нэг сургуульд сурч, гадаадад оюутан байхын зовлон жаргалыг мэддэг байсан болохоор бид нар нэг айлын ах дүү, эгч дүү нар шиг л илэн далангүй байдаг байж дээ...

Явах цаг боллоо. Оюутан цаг дууслаа. Монголдоо очоод шинэ амьдрал эхэлнэ ээ.

................

Амьдралыг олон хуудастай тэмдэглэлийн дэвтэртэй зүйрлэмээр санагдав. Ийнгээд тэр дэвтэр дээр юу бичих нь эзнийх нь дурын хэрэг. Миний амьдралын нэг үе шат ингээд дуусаж байгааг энэ өдрүүдэд мэдэрч байна. Өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрийн нэг хуудасыг дүүртэл нь бичээд дуусгачихлаа. Тун удахгүй миний амьдралын дараагийн үе шат эхэлнэ. Би шинэ хуудсан дээр амьдралынхаа түүхийг бичиж эхэлнэ. Монголд очоод амьдралаа хэрхэн зохиох төлөвлөгөө гаргачихсан. Гэхдээ төлөвлөгөөгөө бичмээргүй санагдав. Төлөвлөсөн зүйлүүд бүтэх эсэх нь тодорхойгүй байдаг болохоор түрүүлээд ярьж бичих нь хэтэрхий эртэдсэн хэрэг байх гэж бодлоо. Бүгд л амьдралаа, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлдөгийн адил би ч бас амьдралаа сайн сайханаар ирээдүйгээр төсөөлж байгаа. Амьдрал гэдэг тэмдэглэлийн дэвтэр. Юу бичих нь миний л дур...

2007-06-18

2007-06-13

БЛОГ УНШААД СУУЖ БАЙХАД...

Долоо найм хоногийн дараа монгол руугаа явна гээд толовлогоо гаргачихсан байлаа. Харамсалтай нь энэ толовлогоо бvтэхгvй байх магадлалтай болчихов. Билет олддогvй ээ. Монгол явах хvмvvс чинь яасан эрт билетээ захиалдаг юм бэ? Ойрын 7 хоногтоо билет байхгуй гэдэг байгаа. Одоо тэгээд яахав дээ. Нэгэнт билет нь дууссан хойно. Юу ч гэсэн захиалага огчихлоо. Дахиад 10 орчим хоног эндээ хvлээгээд л байж байхаас даа. Эндээс бvvр явах гэж байгаа юм чинь юундаа ч яарах билээ. За тэгээд нэт ухаж баахан суулаа. Бусад хvмvvсийн блогоор орлоо. Особу жаалын ногоо алдартай зохиолын vргэлжлэлийг нь уншсан чинь хонгон гуниг торлоо. Юм бодогдуулж байна лээ шvv. Хэзээ нэгэн цагт ОСОБУ энэ зохиолоо эмхэтгээд, ном болгож хэвлvvлээрэй. Монголын уран зохиолд хувь нэмэрээ оруулж байна гэсэн vг. Монголд гей сэдвээр бичсэн уран зохиолын бvтээл бараг байхгvй. Хамгийн гол нь манай ангийнханы тухай, хvний сэтгэлийн дотоод ертонцийг нээж чадсан зохиол болжээ л гэж би дvгнэж байна.
Бямбага ах япондоо эргээд ирчихсэн, шумууланд дээрэлхvvлээд байгаа сурагтай. Монголд очоод таргалаад, бор, хар болоод... Оор бас яасан яасан гэнэв ээ? Монголын ТВ-vvдийн талаар яг vнэн бичсэн байна лээ. Хоорондоо бараг ялгагдахгvй ижилхэн хийц, загвар, жанрын нэвтрvvлэг олон байгаа юм. Монголын ТВ-д мэргэжлийн бус (сонирхогч нар) дэндvv олон ажилладаг. Мэргэжлийн бус хvмvvсийн дотор авъяастай хvн мэдээж байж л таараа. Тийм хvмvvcт номыг нь заагаад, мэргэжлийн боловсрол олгочих юм бол ч сайн юм чанартай юм хийх л байх л даа. За энэ ч яахав....
Цагаанаа харин буур ор сураггуй болчихсон байх юм. Их завгvй л гvйгээд байгаа юм болов уу гэж таамаглав. (МАТРЕШКА) .
Эршvv хэтэрхий сайн амарсны дараа (2 дахь одор) хамаг ажил vйлс нь бvтэхгvй их ууртай, стресстэй байгаа бололтой. Торт хийж чаддаг юм байна гэдгийг нь мэдлээ. (Би ч тортонд нугасгvй дуртай жаал байгаа юм - хадуурав).
Папатэ монгол явах гээд чемоданное настроение орчихжээ. Монголд хамт архидах хvн байвал над руу холбоо барьж болно гээд YAHOO -ийн ID-гаа ил тод бичсэн байх юм. Анх хараад хальт гайхав. (Анхны сэтгэгдэл) Одоо бодоод хараад байхад юунд нь ч гайхах вэ дээ. Гайхмаар ч юм алга. YAHOO -ийн ID-гаа л бичээ л биз. Монголдоо очоод амрах л гэж байгаа биз. Тэгээд ганц хоёр градустай юм хувааж уух хvн хайгаа л биз гэж бодов. ( Наргиа болгож бичлээ шvv. Папатэ хогшоон битгий гомдоорой. За!!! :- ).
Nana гэдэг хvн байна аа. Блогныхоо title-ийг солих их дуртай юм байна аа."Блог-диссертация" бичиж анхны хvн юм байна аа. Уншууртай сонирхолтой юм Нанагийн блогоор дvvрэн. (Миний л хувийн бодол.Хальт комплемент хийв.) За тэгээд бусад хvмvvсийн блогоор YOU TUBE-ээс скачалдсан видео ролик зондоо... Гоё гоё юмнууд vзээд байсан чинь бас гарч байна аа тэр роликуудаар нь....
FACE-ийн блог дээр байгаа тэр "Vс сайхан бол" гээд видео бичлэг таалагдав.
Оор хэн хэний ч блог руу ороод юм уншиж муншив даа. Блог уншихад нэг иймэрхvv сэтгэгдэл торов оо гэж...

2007-06-09

Өнөөдөр өвөө нас барсан гэсэн мессеж над руу дүүгийн гар утаснаас орой ирлээ. Ийм мессэж уншаад дотор нэг л хачин болчихов. Өвөө маань та үр хүүхэд, ач зээ нараа орхиод бурханы орон руу явчихлаа.
...Эх орныхоо газар шороонд амгалан нойрс доо. Харин би сүүлчийн замд тань үдэж чадахгүй нь ээ. Таны төлөө залбирна аа. Ач хүү чинь 2007-06-08
УМ МАНИ БАД НИ ХУМ.

2007-06-08

LOST - ПРОПАВШИЕ - ГЭЭГДЭГСЭД

Нутаг руугаа буцна гээд бодсон чинь жаахан догдлоод байх шиг байна аа. Шөнийн 3 цагаас нааш унтахаа больсон. Сүүлийн хэдэн өдөр “LOST” телевизийн олон ангит киног DVD-ээр үзэж байгаа. Одоогоос бараг 2 жилийн өмнө LOST-ийн нэг, хоёр дугаар сезоныг нь үзэж дутуу хагас үзэж байсан юм. Харин одоo “LOST-3”-ийг нь үзэж байгаа. Сүүлийн 2 хоног LOST-3 –ийн дөрөв таван ангийг нь дарааллан үзэв. /Лаг бөөндсөн./ Энэ янзаараа бол нөгөөдөр гэхэд бүх ангийг нь үзээд дуусчих юм байна.
2006-06-08