2007-06-08

ГУДАМЖ МЕТРЛЭВ.

Диссертация хамгаалах процессыг гэнэтхэн тун инээдтэй байдлаар төсөөллөө. Багш нар над руу үгээр хурцалсан жад шидээд л... Би диссертация бариад л тэр жаднаас нь өөрийгөө хамгаалаад. Бас боловсон байдлаар няцаалт өгөөд л.... Багш нарын үгэн жад нь дуусав. Харин миний бамбай болсон диссертация маань бүрэн бүтэн. Эцэст нь миний ялалтаар дууссан юм чинь Хэхэ...
Зорилгоо биелүүлсэн болохоор одоо санаа амар, сэтгэл уужуу байна аа. Хамгаалалт болсон орой нь бор дарс жаахан уусан юм байна. Гэхдээ хэтрүүлээгүй. Маргааш өглөө нь босоод Монгол руу явах хүртэлээ юу хийх вэ гэдэг төлөвлөгөө гаргав. Гэртээ ганцаараа суугаад байх нь уйтгартай тул сүүлийн хэдэн өдөр хотын төвөөр зугаалав. Хотын нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү метрогоор сүнгэнүүлээд л... Өтгөн мод ургасан өргөн чөлөөгөөр ганцаараа алхаад л... Бас ходоодоо баярлуулаад л...
Урьд нь очиж үзэж байгаагүй музейнүүдийг үзэж дуусгах төлөвлөгөө гаргаад эхнээс нь хэрэгжүүлэв. 2006-06-04

ДИМА БИЛАН







Дима Билан 1981 оны 12 сарын 24-нд төржээ. Түүний хүүхэд нас нь Карачаево-Черкест өнгөрсөн байна. Дима Биланыг нэг хүрмэгц эцэг эх нь Татарын өөртөө засах орны Челны хот руу нүүсэн байна. Челна хотод Дима Биланы эмээ нь амьдардаг байжээ. Хүүг 6 нас хүрэхэд тэдний гэр бүл Кабардино Балкар руу нүүжээ. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа Дима Билан сургууль дээр болж байгаа урлагийн уралдаан тэмцээнийг алгасалгүй оролцдог байжээ. Нэг удаа Дима Биланы сургууль дээр хөгжмийн сургуулийн багш бүсгүй ирж хүүхдүүдийг шалгасан байна. Дима Биланы дуулахыг сонсоод тэр багш эмэгтэй “Энэ хүү заавал хөгжийн сургуульд сурах ёстой” гэж хэлсэн байна. Гэвч Димагийн эцэг эх нь хүүгээ урлагийн хүн болгохыг хүссэнгүй. Дима Билан 5-р ангид байхдаа эцэг эхээсээ залхтал нь гуйсны эцэст хөгжмийн сургуульд сурах зөвшөөрөл авчээ. Ингээд Дима Билан хөгжмийн сургуулийн найрал дууны ангид сурах болсон байна. Дима Билан 10-р ангид байхдаа анх удаа Москвад ирж “Чунга-Чанга” дууны уралдаанд оролцжээ. Анх удаа Москвад ирэхэд бүх юм хүйтэн хөндий санагдсан байна. Бас цас бороо холилдож орсон намрын хүйтэн өдөр нийслэлд ирсэн нь Димагийн сэтгэл зүйд ч нөлөөлсөн байж болох юм. “Чунга-Чанга” уралдаанд түрүүлж дуучин Иософ Кобконоос шагналаа гардаж авч байснаа хэзээ ч мартдаггүй байна. 1999 оны 12-р сард Дима Билан Алла гэдэг охиноос Москвад ирж шинэ жилийг хамт тэмдэглэн өнгөрүүлье гэдэг урилга авсан байна.
Дима Билан хөгжмийн сургуулиа төгсөөд Москвагийн урлагийн дээд сургуульд элсэн орсон байна. Эхний хоёр найз Аллагийнхаа гэрт амьдарчээ. Ингээд 3-р курст орох жилдээ оюутны дотуур байранд амьдрах болсон байна. Дотуур байранд амьдрах энэ хугацаандаа тэр шөнийн дэлгүүрт ажиллаж, өглөө нь хичээлдээ явдаг байсан гэнэ. Энэ нь миний амьдралын хамгийн хэцүү үе байсан гэж тэр хожим дурссан байдаг. Оюутан байхдаа Дима Билан хэд хэдэн удаа хөгжмийн наадамд оролцож байжээ. 2004 онд Урлагийн дээд сургуулийг төгсөөд жүжигчний мэргэжил эзэмшихээр шийджээ. 2004 оны 10-р сарын сүүлээр Дима Билан “Би шөнийн хулигаан” нэртэй дебют цомогоо гаргажээ. 2006 онд Дима Билан EUROVISION хөгжмийн наадамд “Never let you go” дуугаар оролцож 2-р байр эзэлж байжээ.

Дима Колдун


Өнгөрсөн 5- сард болсон EUROVISION хөгжмийн наадамд Беларусь улсаас оролцсон Дима Колдун гэдэг залуу дуучин олны анхаарлыг татсан юм. Тэрээр 1985 оны 6 сарын 11-нд Минск хотод төржээ. Цэнхэр нүдтэй энэ залуу багаасаа л маш дуулгавартай жаал байжээ. Дуулгавартай зан төрх нь сурлагын амжилтанд нь ч шууд нөлөөлсөн байна. Бага ангид байхаасаа л гэрийн даалгавараа бие дааж хийдэг байсан гэнэ. Дунд ангид ормогцоо даалгавараа завсарлагааны үеэр хийчихдэг байсан тул гэртээ юу ч хийдэггүй байжээ. Дима 12 настай байхдаа П үсгээр эхэлсэн 185 үгтэй ном бичиж Беларуссийн Геннесийн номонд нэрээ мөнхөлж чаджээ. 2002 онд Минскийн 12-р гимназийг мөнгөн медальтай төгсөөд Беларуссийн Улсын Их Сургуулийн химийн тэнхимийн оюутан болсон байна. 2004 онд Оросын “РОССИЯ” телевизийн “Народный Артист-2” хөгжмийн наадамд оролцож байсан гэнэ. Дараа нь оросын олон нийтийн телевиз “Первый канал”-аас зохион байгуулсан “Фабрика Звезд” реалити шоунд оролцжээ. Энэ үед дуучин Филлип Киркоровтой танилцжээ. 2007 оны EUROVISION наадамд оролцохдоо Филлип Киркоровын зохиосон дуугаар оролцсон юм.

Жим Кэрри гей залуугийн дүр бүтээнэ.


Инээдмийн киногоороо нэрт гарсан жүжигчин Жим Кэрри (Jim Carrey) "Филлип Моррис, би чамд хайртай" (I Love You Phillip Morris) гэдэг уран сайхны инээдмийн кинонд тоглох болсноо зарлажээ. Houston Chronicle сонины сэтгүүлч Стив Мак Викерын бичсэн нэгэн сурвалжлагаас сэдэвлэн киноны зохиолыг Гленн Фикарра, Жон Рекуа нар хамтран бичсэн юм байна. Кино зохиолын гол баатар Кэрри Стивен Рассел гэдэг залуу эхнэр хүүхэдтэй. Гэвч тэр удалгүй өөрийгөө гей гэдгийг мэдэрчээ. Ийнхүү киноны үйл явдал цааш өрнөдөг байна. Киноны гол дүрд жүжигчин Жим Кэрри тоглоно. Энэ киног бүтээх Europacorp кинокомпани 20 сая долларын төсөв баталжээ.Энга Лигийн “Бөгтөр уул”, Стивен Спилбергийн “Чадах юм бол намайг барь” зэрэг кинонд гардаг зарим нэг элементүүд энэ кинонд шингэсэн тул продюссерүүдийн анхаарлыг татжээ. Киноны зураг авалтыг ямар хугацаанд хийж гүйцэтгэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Учир нь Жим Кэрри одоо нэгэн зэрэг хэд хэдэн киноны зураг авалтад оролцож байгаа юм байна.

2007-06-05

NEWS


ГЛ хосуудын хамтран амьдрах эрхийг баталгаажуулсан хуулийн төсөлд Нью-Хемпшир мужын амбан захирагч гарын үсэг зурсан байна. Энэ хууль 2008 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Эхлээд хуулийн төслийг мужын парламентын доод танхим хэлэлцэж дараа нь тус мужын сенатын танхимын гишүүд дэмжсэн санал өгчээ. Нью-Хемпширын амбан захирагч Жон Линч (John Lynch) хэрэв хууль тогтоогчид ийм хуль батлах юм бол би хуулийг хүчин төгөлдөр үйлчлэх эрх олгох гарын үсэг шууд зурна гэж амлаж байсан юм. Манай мужид бусдыг ялгаварлан гадуурхахын эсрэг үргэлж тэмцдэг байсан гэж Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Жон Линч онцлон тэмдэглэсэн байна. Одоогийн байдлаар АНУ-ын Массачусетс мужид ЛГ хосуудыг гэрлэхийг албан ёсоор зөвшөөрсөн бол Вермонт, Калифорни, Нью-Жерси, Коннектикут мужуудад ГЛ хосуудын хамтран амьдрах эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж Pinknews.co.uk уламжилжээ. ГЛ хосуудын хамтран амьдрах эрхийг баталгаажуулсан мужын тоонд ийнхүү Нью-Хемпшир муж нэмэгдэж байна.