2008-01-28
Үндэсний урлагаар амьсгалсан үдэш
2008-01-25
БНМАУ-ын төлөө зүтгэе.

Өнөөдөр ажлаа тараад "Тэнгис" рүү алхав. "БНМАУ-ын төлөө зүтгэе" гэж киног өнгөрсөн долоо хоногт үзэх гэж төлөвлөж байсан ч амжаагүй юм. Харин энэ өнөөдөр зорьж байж үзлээ. Одоогоос бараг жилийн өмнө Драмын театрынхан зохиолч Энхболдбаатарын зохиолыг жүжиг болгон тайзан дээр амилуулж байсан юм. Тухайн үед жүжгийн урилга найруулагчаас нь гардан авч байсан ч сүүлдээ аав ээждээ урилгаа өгөөд жүжиг үзүүлчихсэн юм. Жүжигийг нь үзэхээс өөрөө сайн дураараа татгалзаж байсан. Харин киног нь заавал үзнэ гэж төлөвлөж байж, зориуд цаг зав гаргаж үзлээ. Зохиол нь таалагдсан. Монголын түүхийн хамгийн ээдрээтэй эмгэнэлтэй зурвас үеийн тухай бодит баримтыг гуйвуулахгүйгээр уран сайхны аргаар бичнэ гэдэг бол асар хүнд гэж би боддог юм. Киноны зураг авалт ч мэргэжлийн түвшинд. "Зураг-алаач" биш, харин жинхэнэ мэргэжлийн түвшний зураглаач, "яаруулагч" биш, харин сайн найруулагч энэ кинонд ажилласан юм шиг санагдсан. Аливаа асуудалд хэтэрхий туйлширах нь сүүлдээ утга учраа алддаг гэсэн санааг уран бүтээлчид киногоороо дамжуулан хэлж байна лээ. 1924-1937 оны үеийн Улаанбаатарын дүр төрхийг бага ч гэсэн сэргээж... Бас тухайн үеийн эдлэл хэрэглэл, хувцасны загвар, Улаанбаатарт тоотой хэдхэн байсан "цох" шиг хар чийчааныг хүртэл кинондоо ашиглаж. Дорвитой бүтээл хийх гэж хөлс хүч, хөдөлмөр сэтгэлээ гаргасан нь илэрхий байна лээ. 1937 оны Улаанбаатарт очоод ирэх шиг л болсон.
Харин маргааш ажлаа тараад Сарны чулуу дуу бүжгийн чуулгын "Онгодын дуун" гэдэг бүжгэн жүжиг үзнэ. Урилагийг нь өнөөдөр олоод авсан. Би үндэсний бүжгэн жүжиг огт үзэж байгаагүй. Ямархуу сэтгэгдэл төрснөө бичнэ ээ.
2008-01-23
Мерилин Монрогоос ... Хит Леджер хүртэл

Холивудын жүжигчин Хит Леджерын гэнэтийн үхлийн шалтгааны талаар янз бүрийн таамаглал хөвөрч байна. Энэ жил 28 настай жүжигчиний цогцосыг гэрийн үйлчлэгч нь хамгийн түрүүнд олж харсан юм. Хит Леджерт иллэг хийх ёстой массажист ирсэн тухай гэрийн үйлчлэгч нь мэдэгдэхээр өрөөнд нь ортол жүжигчин амьсгал хураасан байжээ. Цагдаа нар гэрийн үйлчлэгч массажистаас мэдүүлэг авсан байна. Цагдаагийнхан түүний үхлийн шалтгааныг хоёр янзын хувилбараар судлах гэж байна. Эхнийх нь түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа бол, хоёр дахь хувилбар нь нойрны эмийг хэтрүүлэн хэрэглсэн гэдэг таамаглал юм.
Хит Леджер 1979 оны 4 сарын 4 нд Перт хотод уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Харин ээж нь франц хэний багш байжээ. Хит Леджер багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж байж. Сургуулиа төгсөөд Сиднейд очиж “Үзэн ядах 10 шалтгаан”, “Гэртээ харих замд” зэрэг киноны гол дүрд тоглосон байна. Энэ нь түүний уран бүтээлийн гараа байжээ. Тэр 2006 онд Энга Лигийн “Бөгтөр уул” кинонд бүтээсэн гей ковбой залуугийн дүрээр Алтан бөмбөрцөг, Оскарын кино наадмын шагнал, мөн MTV-ийн оны шилдэг “киноны үнэсэлт” номинацид шалгарч байжээ.
Цагдаагийн газрынханы мэдээлснээр Хит Леджерын үхэл Мерилин Монрогийн үхсэн нөхцөл байдалтай маш төстэй байгааг онцлон тэмдэглэж байна. Хит Леджерийн орны эргэн тойронд маш их хэмжээний нойрсуулах эм байжээ.
Heath Ledger, `Brokeback Mountain' Star, Dead at 28



NEWS.
"Бөгтөр уул" кинонд тоглож олны танил болсон Австралийн кино жүжигчин Хит Леджерийн (Heath Ledger) цогцосыг Нью Йоркийн Манхэттен дүүрэг дэхь орон сууцнаас нь өчигдөр орой орон нутгийн цагаар 20 цаг 30 минутын үед гэрийн үйлчлэгч нь олсон байна.Леджерийн үхлийн шалтгааны талаар цагдаагийнхан одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Ассошэйтэд Пресс агентлагийн уламжилснаар бол жүжигчин нэгэн эмийн бодисын тунг хэтрүүлэн хэрэглсэнээс болж амь насаа алдсан байж болзошгүй гэнэ. Цэл залуу28 насандаа хорвоог орхисон Хит Леджер ижил хүйстэн ковбой залуусын амьдралыг харуулсан "Бөгтөр уул" киноны гол дүрд тоглож, нэр алдарын оргилд хүрсэн билээ. Тэр энэ киногоороо Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Бөгтөр уул киноноос гадна тэр "Эх оронч", "Рыцарийн түүх", "Ах дүү Гримм", "Чөтгөрүүдийн найр" зэрэг олон кинонд гол ба туслах дүрийг бүтээж байсан юм.Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь түүний кинонд бүтээсэн дүрүүд нь амь насаа алдсанаар төгсдөг байжээ. Хит Леджерийн хоёр настай бяцхан охин өнчирч байна. Их Британий "Дэйли Мэйл" сонинд мэдээлснээр жүжигчин залуу сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэж, сэтгэл санааны гүн хямралд орсон байжээ. Эхнэрээсээ салсан нь түүнд хүнд цохилт болсон гэж ойр дотны хүмүүс нь ярьсан байна.
2008-01-19
Эмэгтэйчүүдийг магтан дуулъя
Өдрийн сонин дээр хэвлэгдсэн Цэнддоо гуайн фельетон... Хошин нийтлэл болохоор тэрүүхэн үедээ жуумалзаад л өнгөрсөн. Гэхдээ манай УИХ-ын эрэгтэй гишүүд сонгуульд өрсөлдөх хүмүүсийн 30 хувь нь заавал эмэгтэй байна гэдэг заалтыг хуулиас аваад хаячихсанд парламентын хүүхнүүд гомдолтой хэвээрээ л байгаа. Монголын боловсролтой, ухаалаг эмэгтэйчүүд тэр хуулийн заалт байсан ч байгаагүй ч ирэх зун болох сонгуулиар ялалт байгуулаад л Их хурлын танхимд инээмсэглээд сууж байх вий. Харж л байгаарай. Ирэх сонгуульд аль ч нам олонхи болсоноос үл хамаарч, шинээр бүрдэх Засгийн Газарт наад зах нь хоёр эмэгтэй "сайдын сэнтийд" залрах байх гэж би хувьдаа горьдож байна. Бүсгүй хүнгүйгээр нар хүртэл нэг л гунигтай...Жуумалзав.
Монгол хvvхнvvд: Тендерээс жээндэр лvv
(Феминизмийг алгасч)
-нэг сэдэвт фельетон-
Зєвхєн бензиний vнэ єсєєд ч байгаа юм биш. Мал их єслєє. Єрх толгойлсон эмэгтэйчvvдийн тоо чамгvй єсч байгаад олзуурхсан манай хvvхнvvд “гэрээ засчихсан тул тєрєє засна” гэж vзжээ.
Ингээд тєр толгойлсон эмэгтэйчvvдийн тоог нэмэхээр мориндоо морджээ. Гэвч Их хуралд очоод хэлэлцvvлсэн чинь тэнд байгаа эрчvvд нь єєрсдийнхєє тоо толгойг зvй бусаар хорогдуулах шаардлагагvй гэж vзсэн юм байх. Ямаа хvртэл єсєєд байхад єєрсдийгєє хорогдуулъя гэж хэн ч бодох билээ. Ингээд “єсєлт нэхсэн хvvхнvvд”-ийн ярьж байгаагаар “Манай орон Америк, Япон, Англи гурвын нэгэн адил шараа болж байгаа” юм байх. Энэ орнуудын парламентын бvрэлдэхvvний 7-10 хувийг эмэгтэйчvvд эзэлдэг нь манайтай ойролцоо гэх. Африктай хамтдаа ичдэгээ байчихаад Америктай зэрэгцэн ичдэг болсон нь ичилтийн салбарт олж байгаа чамгvй амжилт гэлтэй.
Манай эмэгтэйчvvдийн зориг мохсонгvй. Бусад салбарт єєрийн гэсэн байр суурийг тэгшитгэхээр, эрчvvдтэй тэнцvv тєрснєє бататгахаар санаа шулууджээ.
Ингээд vндэсний их баяр наадмын бєхчvvдийн 40-єєс доошгvй хувьд эмэгтэйчvvдийг барилдуулах шаардлагыг vндэсний бєхийн холбоонд гаргасан байна. Мэдээж олон давсан, vзvvр тvрvvнд vлдсэн эмэгтэй бєхєд эмэгчин амьтны нэрийг цол болгон єгєх асуудал хєндєгджээ. Жишээлэхэд “Улсын эмэгчин арслан”, “Аймгийн охин начин” гэх мэтээр.
Зєвхєн эмэгтэйчvvдийн тєдийгvй, ерєєсєє нийт эмэгчин амьтны зєрчигдсєн эрх ашгийг сэргээх нь манай хvvхнvvдийн бас нэг vйлс болж байна. Иймээс улсын баяр наадмын морин уралдааныг ч єєрчлєх шаардлага гарсан гэж тэд vзжээ. Ингээд уралдах морьдын тэн хагасаас доошгvйг гvv буюу эм хvйсийн хурдан хvлгvvд эзлэх учиртай хэмээн мэтгэж байгаа ажээ. Тvvнчлэн Азарганы уралдаантай зэрэгцvvлэн гvvний уралдаан зохиохын чухлыг тэд бас сануулах ажээ.
Зєвхєн эрэгтэйчvvдийг цэрэгт татаж байгаа нь “хvvхнvvдийг эх орноо хамгаалах чадваргvй мэтээр” доош нь хийсэн явдал гэж vзэх тэмцэгч ч бас байна.
Хамгийн ноцтой нэг асуудал бол тєрийн ёслолтой холбогдон гарч байна. Тєрийн тэргvvн Хэнтий хан, Алтан овоо зэргийг тахихдаа дээр нь эмэгтэйчvvдийг дагуулж гарахгvй байгаа нь тэднийг муухай гомдоожээ. Тєрийн тэргvvн энэ алхмаараа хvvхнvvдийг илт ялгаварлах vзлийг сурталчилж байна хэмээн эмэгтэйчvvдийн тєрийн бус, ашгийн бус, ашигтай бус олон байгууллага vзэж байгаа юм гэнэ.
Хvvхнvvдийн тэмцлийн фронт хvрээгээ тэлсээр. Камасутрад байгаа бvсгvйчvvдийг илт хохироосон гуч гаруй заалтыг шинэчлэн найруулахаар Энэтхэгийн парламент руу заалджээ. Учир нь юуны салбарт эмэгтэйчvvдийн єєрт ашигтай байрлал эзэмших эрхийг ноцтой зєрчсєн уг бvтээлийн зохиогч Кока (Кола биш шvv???) Бандид гэгч нь Энэтхэгийн иргэн юм билээ.
Зарим зоримог хуульч эмэгтэйчvvд “Бvтээгч эзний” эрхийг тvр тvдгэлзvvлэн “хvний эрхтний агуулахад нь шалгалт оруулах, эрхтэн хуваарилтын явцад эрчvvдээс авлига авсан эсэхийг шалгаж тодруулах” хvсэлт гаргах гэж байгаа юм байна. “Гэж байгаа” гэдэг нь ийм учиртай. Бvтээгч эзний талаархи єргєдлийг хэнд гаргах нигууртайг мэдэх хvн гарахаа байсан юм байх.
Муу хvн борооноор гэгчээр манай руу хvний эрхтэн шилжvvлэн суулгах бизнес эрхэлдэг гадаадын этгээдvvд олноороо ирж байна. “Яах гэж ирээ вэ” гэсэн асуултад тэд “Танай хvvхнvvд чинь эрчvvлтэйгээ адилхан болохыг шаарддаг гээ биз дээ” хэмээсэн нэгэн хэвийн хариултыг єгч байна. “Ажиллагаагvй эрхтэн нийлvvлж иргэдийг хохироохоос сэргийлэх нь манай зорилт боллоо” хэмээн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын ажилтан мэдэгджээ.
2008 оны нэгдvгээр сарын 16
2008-01-15
Громовын гэр бүл.

ТВ9-оор гарч байсан "Кадетство" цуврал кино дууссан чинь нэг хэсэгтээ л зурагтаар оройдоо үзэх юмгүй болчихдог байгаа. Тоогоо алдсан олон телевизийн сувагууд байгаа мөртлөө шимтээд үзэх юм бараг байхгүй юм аа. Хонь мянга хүрэхээр алийг нь төхөөрч муулахаа малчин хүн мэдэхээ больдог гэдэг шиг л юм болж байна. Оросын "Первый канал"-аар яг өдийд уг нь "LОST" -ийн 3-р бүлэг нь гарч байгаа гэж интернэт дэхь сайтад нь бичсэн байгаа юм. Амдаж байгаад дуртай сериалынхаа үргэлжлэлийг үзэх гээд чаддагүй ээ. Яг хөтөлбөрийг нь хараад одоо л гарах байхдаа гэхээр л шал өөр юм үзүүлээд байх юм. Сүүлийн хэд хоног оройн цагаар гэртээ "ПЕРВЫЙ КАНАЛ" ширтээд л сууж байна даа. Харин долоо хоногийн эхний таван өдөр "ГРОМОВЫ" гэдэг оросын шинэ олон ангит ПЕРВЫЙ КАНАЛ-аар үзэж байгаа. Киноны сюжет нь бас их дажгүй. Зөвлөлт Оросын 70-аад оны үеийн жирийн л нэгэн тарчигхан амьдралтай гэр бүлийн тухай. Нүүрсний уурхай түшиглэж амь зуудаг Каменка гэдэг нэгэн сууринд Громовын удмынхан амьдардаг байв. Громов эхнэр дөрвөн хүүхдийн хамт ёстой л нөгөө хоёр идэхгүй хоосон хонохгүй голоо зоогоож амьдарна. Гэтэл уурхайн метан дэлбэрч эцэг нь амь үрэгдэв. Үүний дараахан Громовын том охин Настяд ангийнх нь хоёр залуу зэрэг дурлаж, бие биенээсээ булаалдаж эцэстээ зодоон нүдээндээ тулж хоёр залуугийн эцэгүүд нь хүүхдүүдээ өмөөрч бие биенийхээ амийг хөнөөж орхино. Цаашид төрөлх сууриндаа амьдрах боломжгүй болсон бэлэвсэрч үлдсэн эмэгтэй 4 хүүхдээ аваад олон мянган км-ын алсад хол байдаг өөр нэг тосгонд очиж төвхнөхөөр шийднэ. Тухайн үеийн зөвлөлтийн дунд шатны хүнд сурталтай хурган дарга нараас болж бичиг баримтын шилжүүлэг нь хийгдэхгүй удаж энэ нь тэр хөөрхий гэр бүлд аймшигтай их проблем үүсгэж байгаа юм даа. Хөвгүүдийг нь "нутгийн индианууд" нь өдөр бүр нэг рубль өг гэж рекетлэнэ. 70-аад оны үед орост нэг рубль гэдэг чинь бас л их мөнгө байлгүй. Хөвгүүд нь нутгийн индиан пацануудтай үзэлцэхийн хажуугаар ээждээ туслах гэж бас хичээнэ. Бага хүү нь мөрийтэй тоглоомчдын эгнээнд орж, том охин нь тосгоны шалиг эрчүүдээс нуугдах ядна. Дунд нь нөгөө муу хөөрхий эх нь шаналаад...
2008-01-08
Хуучин сонин
Дээр үед хэвлэгдэж гарсан сонин уншсан чинь сонирхолтой л юм байна. Тэгээд одоо ингээд блогтоо бичээд байгаа юмнуудыг эргээд олон жилийн дараа унших юм бол адилхан л сонирхолтой, сайн муу, сайхан туухай дурсамж сэргээх байхдаа гэж бодлоо. Дээр үеийн юмаа гэж...
2008-01-04
Ходоод руу хийсэн чимээгүй довтолгоо
Хэргийн ул мөрийг мөшгөөд байх юм бол архиний үйлдвэр болгоны нууц ноёнтон нь монголын төрд байгаа нэг түшмэл болж таараад байдаг нь одоо аль хэдийнэ нууц биш болсон. Яг энэ тухай sonin.mn дээр маш доторхой бичсэн байгаа юм.
...Манжийн дарлалын үед хятадуудыг хар тамхинд оруулан тэдэнд хар тамхи заран улсын санг арвижуулан байсныг 1930 онд япончууд бас хятадыг эзлэн түрэмгийлэх үедээ хэрэглэсэн гэдэг.Манай улсын төр засаг архинаас олдог төсвөө нэмэхийн тулд ард иргэдээ архинд оруулан түүнээс төсөвөө бүрдүүлэх гэж улайрдаг юм биш биз. Дээд шатанд нь авч үзвэл 17 чингэлэг спиртийн эзэн, Чингис пивоны эзэн гэх мэт хүмүүс УИХ гишүүн болчихсон давхиж яваа. УИХ-ын гишүүн асан нэгэн этгээд 2 чингэлэг вискинээс 120 сая төгрөгний татвар төлөөгүй хэрэгт орж байсан удааьай. Бас АПУ компанийн эзэн төрийн сайд болчихсон давхиж явах юм....
www.sonin.mn-ээс
Манай улс сүүлийн хэдэн жил дотоодын хэрэгцээгээ хангах улаан буудай тариалж чадаагүй. Монголын уул уурхайд шунасан оросын хэдэн бизнесмэнүүд, хөдөө аж ахуйн сайдаа урдаа бариад ирж, "Монгол-Оросын бизнес форум"-ыг зохион байгуулах үеэр манайхан, бид идэх гурилгүй болох нь ээ. Татваргүй, хямдханаар гурилаа зараач гээд царай алдаж байсан. Өчнөөн ашиг өгөх алт, мөнгө, зэсийн ордыг чинь ухмаар байна гээд ирж байхад монголчууд бид өөдөөс нь атга гурил, чимх давс өгөөч гэж гуйсан нь ёстой оросуудын хөх инээдийг хүргэж, нүдийг нь бүлтийлгэж, доод эрүүг нь өвдөгөнд тултал гайхшруулсан гэж байгаа юм. Монголд зарж байгаа архи бүрийн шошго дээр цэвэр улаан буудайн спиртээр хийсэн гэж бичсэн нь бас л "НО"-той. Манай улсад дотоодын хэрэгцээгээ хангах улаан буудай байхгүй болоод Орос, Хятад, Казахстанаас гурил аваад байгаа биз дээ. Байдал ийм байхад спирт хийх улаан буудайтай манатай. Хятадаас л спирт орж ирж байгаа гэсэн ганцхан л гаргалгаа үлдээд байгаа юм даа. Монголд хортой архи ууж олон хүн чад хийж байгаа тухай Их Британий BBC ТV-ээр хүртэл үзүүлсэн гэж байгаа. Монголчууд нийтээрээ архичин гэсэн имиж ингээд дэлхийн тавцан дээр бүрэлдэж эхэлж байгаа юм. Гутамшигтай.
Тэгээд урд хөршөөсөө авсан техникийн спиртээр архи хийж байдаг үйлдвэрийн эзэд нь гэж мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан хүн чанаргүй хүмүүс вэ? Архи спирт ч гэлтгүй хятадаас орж ирж байгаа хүнсний төмс ногоо, жимс, гурил будаа "но"-той л гэж би сэжиглээд байдаг юм. Арай урд зүгийн найзууд монголчуудын ходоод руу довтолгоо хийж чимээгүй дайн эхлүүлчихсэн байгаа юм биш биз. Үнэхээр хятад спиртээр найруулсан архийг нь уугаад монголчууд биднээс 10 орчим хүн талийгаач болоод явчлаа шүү дээ. Одоо дээр нь эмнэлэгт хордсон хүмүүс нь хоногоо хүлээгээд хэвтэж л байна шүү дээ. Ходоод гэдэг чинь ямар хогийн сав юм уу? Бид нар юу идэж ууж байгаадаа анхаармаар юм аа. Энэ наймаа хийдэг хүмүүс ч бас ирээдүйгээ бодож чанартай, хоргүй хүнс гадаадаас оруулж ирж биднийгээ шулж баяжаасай. Хятадын улаан цаастай бэлэн хоол идээд нас барсан хүүхдэд задлан хийж үзэхэд гэдэс нь тарган цагаан өтөөр дүүрэн. Ходоод нь цоорсон байжээ гэсэн нийтлэл өдөр тутмын сонин дээрээс бас уншиж байсан юм. Ингээд л бодохоор монголчуудын ходоод руу хийж байгаа хятадуудын чимээгүй довтолгоо эхнээсээ онилсон байгаа оноод байгаа юм биш үү? Энэ жил цагаан сар 2 сарын 7, 8,9 -нд тохиож байгаа юм байна лээ. Цагаан сараар айл хэсээд архи уух хүн ч гарахгүй байх аа. Гай болоод нөгөө зочилж ирээд архиар дайлуулсан хүн нь үхэхээ байг гэхэд хордчих юм бол хэцүүдэнэ гэж бодсон хүмүүс архи дарс сөгнөж баярын ширээн дээрээ тавихгүй байлгүй дээ.
2008-01-01
Он оны шинэ жил...
Харин 2007 оны сүүлчийн өдөр арай л өөр. Баяр ёслолоор ч хамаагүй ажиллах үйлийн үртэй юм хойно оны хамгийн сүүлчийн өдөр ч ялгаагүй ажил руугаа шогшсон. Орой 19 цагт 2007 оны ажлаа дуусгаад гэртээ 19.30 гэж орж ирсэн дээ. Гэрийнхэндээ хоол унд хийхэд нь туслаад....Энэ жил гэртээ шинэ оныг угтаад сайхан байсаан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд аав ээж ах дүү нартайгаа хамт. Бууз салат идэж зурагт үзсэн шигээ... /Муу хүн идсэн ууснаа гэж..../ Зурагтаар ч үзэж харах юм нэлээн л их байна лээ. Голж шилж нэг сувагаас нөгөө рүү нь солиод л... Мессэж ирэхэд "Мессэж ирчихсэн юм шиг байна даа" гэдэг дуут дохиог тохируулчихсан. Үе үе баярын мэндчилгээтэй мессэж, тэр тоолонд "мессэж ирчихсэн юм шиг байна даа" гэж утас орилоод... Ийм л байдлаар л шинэ жилийг угтлаа даа.
2007-12-29
БАЯРТАЙ 2007 он минь

2007 он дуусах хугацаа хором хоромоор багассаар. Өнгөрч байгаа энэ жил миний амьдралд сайн муу, сайхан муухай зөндөө л үйл явдал тохиолдсон. 2007 оныг эргээд нэг бодлоо. Муу муухайгаасаа илүү сайн сайхан үйл явдал нь илүү давамгайлж байгаа юм байна. Сургуулиа амжилттай төгссөн, эрдмийн зэрэг цолоо хамгаалсан. Монголд ирээд ажил хайж албан газрын үүд хаалга ч онголзуулаагүй. Ажлын байр аль хэдийнэ бэлэн байсан. Ажилд ороод удаагүй мөртлөө анхны томилолтоор хилийн чанад руу яваад ирсэн. Хувиараа хилийн дээс алхах, сургуульд сурах гэж гадаад руу явах, албан томилолтоор хилийн дээс давах эрс ялгаатай юм байна лээ. Миний хувьд ийм "гэгээлэг" сайхан 2007 он дуусах гэж байна.
Миний блогт зочилдог таны хувьд ч бас 2007 он сайн сайхан олон дурсамжыг үлдээсэн байх гэж бодож байна. 2008 онд таны ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх, аз жаргал бялхаж байхыг хүсэн ерөөе! Шинэ оныг сайхан угтаарай.
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД
С НОВЫМ ГОДОМ
HAPPY NEW YEAR
2007-12-28
Үүр битгий цайгаасай буюу зүүдний ертөнц

Өнгөрсөн шөнө би чамайг зүүдэндээ харлаа. Бүх юм мартагдах байх гэж би бодож байсан. Мартахын тулд ч үнэхээр их тэвчээр өөрөөсөө гаргасан. Гэтэл чи миний зүүдэнд ороод ирэх юм. Яагаад?
Нэлээн удаан хугацаа өнгөрчихөөд байхад чи хуучин дурсамжыг минь сэргээх гэсэн юм шиг, яагаад зүүдэнд минь ороод ирчихэв ээ? Түүнийг өөрийнхөө бодол, сэтгэл зүрхнээсээ авч хаях гэж би хичээж ирсэн. Үнэхээр ч сүүлийн үед би түүнийг мартаж байсан юм. Бараг мартаж байсан энэ үед чи яагаад зүүдэнд минь ороод ирэв ээ? Яагаад?
Би түүнийг зүүдэлсэн нь үнэн хэрэг дээрээ хэзээ ч мартаж чадахгүй гэсэн үг юм болов уу?
Өглөөний цайгаа ууж суухдаа би үүр шөнийн зүүдээ манаж суув. Тэгээд үүр битгий цайгаасай гэж бас бодсон. Амьдрал гэхдээ зүүд биш. Өдөр ажил дээрээ сууж байгаад түүний ажлын газрынхан шинэ жилээ тэмдэглэх гэж байгааг санамсаргүй олж мэдсэн. Энэ чинь юу болж байна аа? Сураг чимээ нь ч огт сонсохгүй, холбоо барихгүй зөндөө удсан хүнийг шөнө нь зүүдэлж, үдэш нь хаана юу хийж байгааг нь санамсаргүй мэдчихдэг байна шүү. Зүүдний ертөнцөө гэж...
2007-12-27
Шинэ жилийн бэлэг
2007-12-20
Алив та нар босооч ээ.
-Та нар ямар их унтдаг юм. Өглөө 6 болж байхад гэж хэлжээ. Би өөрөө өглөө бүр 5 цагт сэрдэг гэж эгч маань ээжид хэлж л дээ. Утсаар ярьж дуусаад нөгөөх чинь өглөө 6 цагт утасдаад та нар ямар их нойртой улс вэ? Америкаас биднийг хэдэн цагт сэрэхийг заачих юм аа гэж ээж хошигносон аястай хэллээ.
Монголчууд бид нар ер нь их унтдаг хүмүүс гэдэгтэй би ч санал нийлдэг юм. Гадаадад бол хүмүүс өглөө эрт босдогийг ч мэднэ л дээ.Оюутан байхдаа би нэг удаа нам унтаад хичээлээсээ хоцроод очдог байгаа. Тэгсэн чинь манай орос багш “Нөхөр минь чи сургуулиасаа холгүй амьдарч байгаа хэрнээ яагаад хоцордог юм бэ? Манай гэр Москвагаас бүр хол, жижиг дагуул хотод байдаг. Би өглөө 5 цагт сэрээд гэрийхэндээ өглөөний цайг нь бэлтгээд хот хоорондын цахилгаан галт тэргээр Москвад ирж, вокзалаас метро, травмайгаар дамжин байж 9 цагт эхэлдэг ажилдаа хоцрохгүй ирж байна гэж хэлж байсан юм.
Ингээд бодохоор би нээрээ их унтамхай хүн юм аа гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Би заримдаа ажил руугаа орохын өмнө жижиг савласан кофе, жаахан идэх юм авах санаатай дэлгүүр ордог юм. Улаанбаатарт өглөөний 9 цагт онгорхой байдаг үйлчилгээний газар бараг байдаггүй юм даа. Харин Монголоос өөр оронд бол өглөөний 9 цаг гэхэд амьдрал ид буцалж байгаа даа. Монголын нөхцөлд өглөөний 5 цагт сэрэх нь ч хаашаа юм. Ялангуяа нүүрсний утаанд умбаж байгаа Улаанбаатарт амьдарч байгаа болохоор яаж өглөө гэрээсээ гарна даа гэж би зүрхшээдэг болчихсон. Эрх биш ажилдаа заавал явах ёстой болохоор л өглөө гэрээсээ дуртай дургүй гарч байгаа юм. Цаг агаар дулаан, экологийн проблем багатай, хүн ам нь хэдэн арван саяараа тоологддог, ажил хэрэгч том мегаполист амьдарч байгаа хүмүүс бол өглөө 5 цагт ч сэрэлгүй ч яахав дээ. Угаасаа өглөө эрт сэрэхийг орчин нөхцөл нь шаарддаг байлгүй дээ. Харин монголд нөхцөл байдал өөр байгааг дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд амьдарч байгаа эгч маань яаж ч ойлгох вэ дээ? Тэгээд ч эх орноосоо хол амьдарч байгаа хүмүүс монголын амьдралын бодит байдлын талаар ямар ч төсөөлөлгүй болчихдог. Интернэтээр монголын хэдэн сайтуудаас мэдээлэл авч байгаа ч энэ нь монголын нийгмийн тухай бүрэн дүүрэн ойлголт өгч чадахгүй нь ойлгомжтой. Ер нь хүн амьдарч байгаа орчиндоо амархан дасдаг шүү. Хүн аливаа орчинд дасамхай болохоор л хилийн чанадад суугаа элчин сайд, консулыг максимум нь 4 жилийн хугацаатай томилдог нь тохиолдолын хэрэг биш.Нөгөө элчин сайд нь удахаараа орчиндоо дасаад, амьдарч байгаа орондоо өрнөж байгаа үйл явдлыг харийн хүний нүдээр харахаа больчихдог гэмтэй учираас л тэр...
2007-12-18
2007 оны 351 дэхь өдөр

Ойрдоо ажил ихтэй болохоор блогоор шагайсангүй. Шинэ жил улам дөхөөд л байна. Яг 14 хоногийн дараа 2008 он гарах нь ээ. Оны сүүл болох гэж байгаа болохоор албан газар болгон л тайлан тооцоо гаргах гээд хуучин архиваа уудалаад суугаа байх даа гэж бодож байна. Би бас 2007 оны тойм, тайлан гэж нүсэр ажлын ард гарах ёстой. Тэгэж байгаад л ханцуй шамлан орно доо. Хажуугаар нь бас шинэ жилийн пари-д орооч гэсэн баахан хүмүүс утасдаад...
Арван жилийнхэн, их сургуульд хамт сурч байсан хэсэг нөхдүүд, ажлын газрынхан гээд л баахан хүмүүс тал тал тийшээ чангаагаад. Шинэ жилийн баярын хэдэн өдөр хаана юу хийх, төлөвлөгөө, дүр зураг ерөнхийдөө төсөөлөгдөөд байгаа юм. Сүхээ ахын талбай дээр сүлд модоо засчихсан байна лээ. Өөр бас хотын хэд хэдэн газар сүлд мод харагдсан шүү.
Шинэ жилээс өмнө амжиж хамаатаныхаа дүү нартаа бас бэлэг цуглуулах юм байна. Жаахан байхдаа бэлэг авдаг байсан бол одоо ч өөрөө дүү нартаа бэлэг тараадаг болж байна даа.
2007-12-11
КОРНИ - "Наперегонки с ветром"

Слова песни сериала "Кадетство"
от группы КорниИ ты ещё совсем зелёныйК,
Весна на сердце,
Каждый день весна.
Весь мир живёт твоим законом
Наперегонки с ветром.
Впереди любовь
Где-то там.
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я иду.
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я.
Твоё сегодня бесконечно,
Так много можно сделать
В первый раз.
Дыши свободно и беспечно,
Распусти свои крылья,
Станут сказки все былью.
Да!
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я иду.
Потому что у нас
Все роли главные,
Видишь, мы с тобой
Сидим в одном ряду.
Даже если у нас
Дороги разные,
Видишь, ты идёшь,
И рядом я.
2007-12-08
Шинэ жил дөхлөө дөө...

Шинэ жилийн уур амьсгал ороод гоё байна аа. Улаанбаатарт шинэ жилийн чимэглэлээ зүүгээд эхэлчихсэн. Өчигдөр ажилдаа ирсэн чинь манай ажлын газрын үүдэнд нэг сүлд мод засчихсан байна лээ. Яахав дээ, гоё л харагдаж байна лээ. Ажлын үүдэнд бас нэгн сүлд мод засаад тавьчихаж. Тэр нь нэг их өндөр биш ч бас хөөрхөн л юм. Ерөөсөө одоо хэд хоногоос ажлынхаа өрөөнд сүлд мод засна аа...
Жаахан байхад хамгийн дуртай, хүсэн хүлээдэг баярын нэг нь шинэ жил байлаа. Оюутан байхад ч гэсэн... Шинэ жилээр монгол оюутнуудтай нийлээд шинэ оныг хоёр удаа угтдаг байсан сан. Улаанбаатарт он солигдох үед, бас Москвад он солигдохоор нь шампанск задалдаг байж билээ....
2007-12-03
КАДЕТСТВО



TV9 -р "Кадетство" гэдэг оросын олон ангит кино гарч байгаа. Сүүлийн үед энэ киног орой болгон үзэж байгаа юм. Цэргийн сургуулийн банди нарын тухай хөөрхөн кино. Хөгтэй явдлаар дүүрэн энэ киног оросын СТС телевиз бүтээжээ. Орост хамгийн алдартай Суворовын нэрэмжит цэргийн их сургуулийн оюутнуудын амьдралыг харуулсан энэ киног бүтээхэд Цэрэг эрс /"Солдаты"/ киног бүтээсэн найруулагч ажиллажээ.
Кино зохиолыг бичихдээ Суворовын цэргийн их сургуулийг төгссөн цэргийнхэний туулж өнгөрүүлсэн бодит амьдралааа эргэн ярьсан дурсамжаас нь сэдэвлэн санаа авсан гэнэ. Киноны саундтрек "Корни" хамтлагийнхан дуулжээ. Хамтлагийнхан ердөө 20 минутад л киноны дууг зохиосон гэнэ.
Киноны год дүрүүд нь нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөгчид. Энд хотын даргын хүүгээс эхлээд цдам заэлгасан цэргийн гэр бүлийн ганц хүү, бүр тосгоны маанагдуу гэмээр пацан ч гарч байгаа юм. Өөр ббр орчинд өссөн хүүхдүүд цэргийн сургуулийн дотуур байранд нэг дор хэрхэн хамт амьдарч байгааг эндээс харж болно. хамгийн гол нь эх оронч үзлийг энэ киногоор гоё харуулж чадсан байгаа юм.
Ажлаа тараад сая ирлээ. Орой TV9 -р киногоо үзнэ ээ.
2007-11-26
Баярын өдөр буюу миний хувьд жирийн л нэгэн ажлын өдөр
Улс орон даяараа амарч байхад би өнөөдөр ажиллаж хийгээд л сууж байна. Ийм л үйл лайтай ажил хийж байна даа гэж бодоод л сууж байна. Өнгөрсөн наадмын гурван өдөр хүмүүс амарч байхад би бас л ажлаа хийгээд л явж байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Шинэ жилээр аягүй бол бас л ажилдаа явах биз.
2007-11-21
Энэ өвлийн анхны цас
11 сарын 19-нд өглөө сэрээд цонхоороо харсан чинь дэлхий ээж цагаан дээлээ өмсчихсөн юм шиг гоё харагдаж байна лээ. Би өвлийн хувцас, бээлий малгай ороолтоо аль хэдийнэ өмсөхөд бэлдээд хувцасны өлгүүрт хийчихсэн байсан юм. /Цаад MNED чинь айхтар... кеке/
За тэгээд л 19-ний даваа гаригт ажилдаа явлаа. Хүний мөр гараагүй шинэхэн орсон хөвсгөр цасан дээр гишгэж мөрөө гаргаад л... Энэ өглөө жолооч нар маш болгоомжтой явж байна лээ. Цас орсны дараа хотын агаар бага ч гэсэн цэвэршсэн биз. Утаа униар ч бага, жаахан хүүхдүүдийн хэлдэгээр ёстой ГО ГО байлаа.
Аа тийм, нээрээ анхны цас орсон өдөр манай ажлын газрынхан мэргэжлийн эмч урьж залаад зохион байгуулалттайгаар ханиадны эсрэг вакцин бие махбодь руугаа шахуулцгаасан. Ханиадны вакцин хийлгэх юм бол бүтэн жилдээ ханиад тусдаггүй юм гэнэ. Энэ мөчөөс эхлээд муусайн ханиад гэдэг хадны мангаанаас айхааргүй болсон л гэж бодоод байгаа. Өвлийн 3 сард манай ажлынхан л лав ханиад тусаж халуурсан гэдэг шалтгаанаар ажил тасалж болохгүй болсоон. Ажил таслах хүмүүс арай өөр шалтаг бодож олох хэрэгтэй болоод байна.